antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2014 1 comment

Шинэ жилийн баяр зохион байгуулах газруудыг шалгана

нийтлэсэн Admin

suld modНийслэлийн Засаг даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх  шалгалтыг өнөөдрөөс энэ сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжууд, худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын агуулах, объектууд  хамрагдаах аж.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдан борлуулахыг хориглосон байдаг. Тиймээс пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэд пиротехникийн хэрэгслийг хадгалсан, худалдан авсан, худалдсан, ашигласан тохиолдолд хураан авч улсын орлого болгох, холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Солир долир (December 03, 2014 5:48:11 pm )

    Яг тэгж шалгаж, нууцаар зарж буй пиротехникийн хэрэгслийг хориглож чадах уу??? Хэрвээ чадвал маш сайн байна

antalya rent a car