antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2011 11 comments

Москвагийн тэнгэр Г.Түдэвийг ивээж байна

нийтлэсэн Admin

Хүний нутагт очоод бараг хоёр сар гаруй хугацааг өнгөрөөсөн Монголын “Зөн билгийн тулаан”-ы ялагч Г.Түдэв удган шинэ жилээс өмнөхөн Оросын ТНТ телевизийн энэ удаагийн ээлжит шоу нэвтрүүлэг дуусмагц эх орондоо ирэх аж. Мөнх хөх тэнгэр хаана ч явсан, хэний ч нутагт байсан монголчууд биднийгээ ивээж байдаг хойно Москвагийн тэнгэр манай оролцогчид хайр ивээлээ харамгүй өгч байгаа бололтой. Аугаа Орос гүрний өнцөг булан бүрээс шалгарсан “Зөн билгийн тулаан 12” нэвтрүүлгийн шилдэг тавд зүй ёсоор багтсан монгол бүсгүй хэрхэн оролцож байгаа бол, зөв хэлээсэй гэж эх орон нэгтнүүдээ залбирахад хүргэж байгаа нэгэн билээ.

Наймдугаар сорилгын хоёр дахь даалгавар нь явган хүний зам дээр явж байсан нэгэн залууг дайрч, хэргийн газраас зугтаасан  машиныг олоход оршиж байлаа. Хэрэг төвөг байнга гардаг, манайхны хэлдгээр гүйдэлтэй зам ч гэж нэрлэгддэг, авто осол ихээр гардаг Москва орчмын нэгэн хотод 2011 оны аравдугаар сард хотын төвийн Ленины гудамжинд явган хүний гарцаар гарч явсан 19-тэй залууг хурд хэтрүүлсэн машин дайрсан хэрэг гарчээ. Хохирогч Москвагийн Театрын их сургуульд сурч байсан аж. Тэрхүү золгүй өдөр Москвагаас ирүүт залуу хүү найз нөхдийн хамт шөнийн 11 цаг хүртэл зугаалж байхдаа замын дэргэдэх дэлгүүрээс шарсан төмс авахаар оржээ. Үүний дараа тэрбээр зам хөндлөн гарч найзаасаа тамхи авахаар очсон аж. Тамхиа аваад тэрбээр машинд мөргүүлсэн замын төв хэсэг рүү эргэж очсон байна. Машин тун хүчтэй мөргөсөн тул залуу хөвгүүнийг 20 гаруй метр хол шидсэн байв. Түүгээр явж байсан хүмүүс түргэн тусламж дуудаж, хүүгийн ээжид хэл хүргэжээ. Мөрдөн байцаагч гэрч нарыг байцааж байх үед хүүг эмнэлэг рүү яаралтай хүргэсэн байна. Харин хэргийн эзэн тэрхүү газраас оргон зайлж чаджээ. Харанхуй байсан тул гэрчүүд машины өнгө, дугаар, загварыг ажиглаж амжаагүй гэнэ. Үүнээс хойш найм дахь өдөр нь хохирогчийн зүрх зогсчээ.

Зөн билэгтнүүд хэргийн учрыг тайлж эхлэхээс өмнө тэдгээрийн ур чадварыг Сергей Сафронов шалгасан байна. Оролцогч бүрт хэргийн газраас олдсон талийгаачийн дурсгалын гэрэл зургийг өгчээ. Зөн билэгтнүүд юунаас болж, ямар үхлээр энэ залуу нас барсныг бие даан тодорхойлж чадсан уу гэдгийг одоо хамтдаа сонирхоё.

Л.Роза хэлэхдээ, тухайн хүн өөрийнхөө төрсөн өдрөөс гурван хоногийн өмнө буюу саяхан нас барсан гэж үнэн зөв хариулав. Энэхүү эмгэнэл үнэхээр тохиолдлын зүйл байсан юм. Залуу хөвгүүн өөрийнхөө 20 насны ойг тэмдэглэхээр бараг хагас жил орчим мөнгө цуглуулж, эцэг, эх болон найз нөхдийнхөө хамт төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхийг мөрөөдөж байжээ. Л.Роза хэлэхдээ, ямар ч хүн өөрийнхөө төрсөн өдрийн өмнө аюултай учрахад бэлэн байдаг. Учир нь, биднийг төрөх өдөр бурхан тэнгэр ер хамгаалдаггүй юм гэж тэрээр өгүүлжээ. Цыган бүсгүйгийн үзэж байснаар бол гагцхүү нас барсан залуу өөрийнхөө үхлийн учир шалтгааныг ойр дотны хамаатныхаа зүүдэнд орж мэдээлэх боломжтой гэв.
Харин К.Виктория нас барсан залуугийн сүнс хоёр ертөнцийн хооронд оршиж байна гэж хариулжээ. Виктория үхэгсэдтэй харьцахыг хүсээгүй тул энэхүү туршилтыг нүдэндээ нулимстай орхисон юм. Тэгвэл Л.Анатолийн хувьд мөн л эргэн тойрноо харж, өнгөрсөн залуугийн сүнстэй ярилцаж эхлэв. Түүний хэлснээр бол хохирогчийн сүнс тухайн үед өрөөнд орж ирсэн байжээ. Тэрбээр осол хэрхэн болсон, хүүг ямархуу байдлаар мөргөсөн, түүний биеийн аль хэсэг гэмтсэн болохыг өгүүлсэн юм. Харин хэргийн газраас зугтаасан машины хувьд Оросын “Лада-6” загвартай адилхан хар өнгөтэй машин байсан гэв. Гэвч тэрбээр машины дугаарыг олж харж чадсангүй. Гэвч Анатолий түүнийг “Жигули” машин мөргөсөн гэж таамаглав. Харин найз нөхдийнх нь мэдээлснээр бол энэ нь тухайн загварын машины 5, 6 эсвэл 7 дугаар загвар байсан гэж гэрчийн мэдүүлэгт тэмдэглэгджээ.

Удган Г.Түдэв хохирогчийг гурван танхай балмад этгээд архины шилээр цохиж алсан гэж айлдав. Тэгвэл С.Алия ямар ч үр дүнг хүлээж чадалгүй энэхүү сорилтыг орхисон юм. Харин зөн билэгтэн, далдыг харагч Я.Елена дурсгалын гэрэл зургийг хаанаас авчирсныг дүрслэн өгүүлж чаджээ. Тэрээр тэнд байсан хүмүүсийг хэргийн газар дээр очиж осол болсон газар дээр нь бүхнийг мэдрэх хэрэгтэй гэв. Хэрэг гарсан газраас 500 метрийн зайд очуут тэрээр хохирогчийн мөргүүлсэн газрыг яв цав тодорхой хэлсэн байна. Тэр ч бүү хэл, талийгаач ямархуу байдалтай хэвтэж байсныг бүрэн дүүрэн дүрслэн өгүүлжээ. Тэрээр мөн хар өнгийн Жигули машин байсан хэмээн дүрслэн хэлээд түүн дотор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоолой сонсдож байна гэв. Ийнхүү найм дахь удаагийн сорилго дуусахад С.Алия “Зөн билгийн тулаан”-ыг орхисон бол дараагийн ес дэх удаагийн сорилго 2011 оны 12 дугаар сарын 2-нд ТНТ телевизээр үзэгчдэд хүрэхээр болжээ.
Ө.Гонгор (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (December 03, 2011 1:38:30 am )

    Ene Tudev gej huuhen boliosoi.Yu ch chadahgui yu ch helj medehgui baij mongolchuudin nerig baasdaad mongolchuudig yu ch chaddaggui yum bna gej bodno shde.Yamar manuuhai ni ene hudalch huuhend itgeed ochij ochij oros ruu avaad yavchihdag bnaa.Mongold cham shig dur esgedeg yumnuud zondoo neg l surtei huvtsas ooroo yu ch chadahgui ene temtseend orood gants udaa unen helsen uu????????????????????????????icheech………….MONGOLCHUUDIG MAANI NAAD TUDEV SHIG CHIN YU CH CHADAHGUI GEJ BUHEL BUTEN OROS DAYAR TSATSAJ BNA SHUU DEE

  • Anonymous (December 03, 2011 1:40:50 am )

    YAMAR YUMNII MOSKVAGIN TENGER IVEEH MONGOLCHUUDIG MAANI SHIVSHIG BOLGOJ BNA

  • Anonymous (December 03, 2011 2:11:26 am )

    Tenger gutaaj bna daa.Hezee bolovsorson boo yum boloo?Hoh tengeriin neriig ch gutaalaa, gutaalaa…

  • Anonymous (December 03, 2011 2:40:15 am )

    yagaad ene huuhen yavtsiin boloo zunduu l chadvartai humuus bgashd brag uruvduud uldeeged bgam bishuu tsaad shuugch nar n

  • Anonymous (December 03, 2011 6:43:17 am )

    sain chadvartai gej hunees sonsson shuu neleen mundag hunees

  • Anonymous (December 03, 2011 6:44:37 am )

    HARVAAS ENE HUUHNII NUDIIG HARAHAD L JAAHAN YUMTAI GEDGIID HARJ BNO. EUROP-D MEDREL MUUTAI HUUHDUUD NI YAG ENE HIIHEN SHIG NUDTEI TURDUG SH DEE EHLEED HARAAD AIMAAR ZOCHSON SHUU

  • Anonymous (December 03, 2011 8:03:39 am )

    erindee gants menleh eringee galiglan uldeeh eejiin ohin tenge=r udgan eldev chimeggui uneng darhlah ued ereechih eldevlen doromjilbovol erhesees ireh eldev uvchind boomligdono

  • Anonymous (December 03, 2011 9:48:39 am )

    nz ni bnaa chi chadsanshuu chamaar baharhaj bn tudevtei bayr hurgeerei [email protected]

  • Anonymous (December 04, 2011 6:35:51 pm )

    omnoos ni ichij orxiloo bna

  • Anonymous (December 05, 2011 12:58:04 am )

    taaxaa bolig ee! yadaj doxuulex xeregtei shde
    tes eer yum xeleed ….

  • Anonymous (December 05, 2011 1:11:48 pm )

    haana orsuud muulaad bitgii hudlaa shgad bgaarai al mini tudev bol mundag boo hunshuu

antalya rent a car