antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2014 2 comments

ЗГ-ын бүтцийн асуудлаар АН, МАН зөрчилдөж эхэлжээ

нийтлэсэн Admin

5539Шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал яригдсаар л байна.  УИХ-д суудалтай намууд юуны түрүүнд Засгийн газрын бүтэц хэд байх талаар зөвшилцсөн ч шийдэлд хүрч чадахгүй байгаа гэдгийг зарим эх сурвалж хэлж байна.  Өчигдрийн хувьд АН, МАН-ын ажлын хэсгийн гишүүд уулзаж, зөвшилцсөн ч учраа ололгүй хоёр тийм харсан гэнэ.  Тодруулбал, АН-ын зүгээс яамдын тоог нэмнэ гэх байр суурийг баримталж байгаа аж.  Харин МАН-ын бүлэг яамдын тоог цөөлөх ёстой гэдэг байр сууриа хатуу баримталж байгаа бололтой.  Өнгөрсөн хугацаанд шинэлэлийн Засгийн газар 17 яам 19 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан.  Үүнтэй зэрэгцээд урсгал зардал их гарч байсныг МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилсээр ирсэн.  Тиймээс тэд өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн бодлогодоо тууштай хандаж байгаа аж.  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэмж хоёр яам шинээр байгуулна гэсэн мэдээлэл цацагдсаар байна. Тэгэхээр эх сурвалжуудын хэлж буйгаар шинээр байгуулагдах Засгийн газар 15 яам, 17 сайдтай байх нь.  Уг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлтийн төслийг оруулж ирэхдээ 13 яамтай байхаар тусгаж байсан билээ. Нөгөө талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар шалтгаанаар яамдын тоог нэмэгдүүлнэ гэж байгаа нь хамтарч буй жижиг намуудад бялуу хүртээх гэсэн заль байж мэднэ. Уул уурхай, эрчим хүчний яамыг буцааж задлаад, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам хэмээн хоёр хувааж аж.  Ингээд Эрчим хүчний сайдад “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэгийг томилохоор тохиролцсон бололтой. Юутай ч шинээр байгуулагдах шийдлийн гэх Засгийн газрын ам зураг гарчээ.  Олны үг ортой гэдэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хувьд иймэрхүү тохироо хийгдэж байгааг үгүйсгэхгүй.

– See more at: http://www.unen.mn/content/43193.shtml?alias=politics#sthash.rwBdwFY8.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (December 03, 2014 11:11:49 am )

    Bayartsogt tuilbargui novsh yumaa. Ulsaa-irgedee bodmoor……………………!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • dorj (December 03, 2014 12:23:31 pm )

    end shibshigt hulgaich luibarchin ulsaa hudaldaj urbasan adgiin hog shaar sangajabiib bayartsogtiig ene zasagt orbol margaash ni ogtsruulah heregtei iim buzar hulgaich bayartsogtiig ger buleer ni shalgaj idej uuseniig ni ted heden ueeree bayan yazguurtan yum shig aashiilj da.atch zadarch baigaa yum shuu dee iim gutamshigt etgeed mongoliin turiig doromjilj bna aa aaw eejee bi shudarga ch geh shig, aaw eej hort habdartai himiin emchilgee hiilgej baigaa gej ih hural deer ger ornii yumaa yaridag nobshiig zailuul tuunii etseg eh uhnuu hatan uu mongoliin ard tumen tiim chuhal yum uu mongolchuud sangajabiinhaar dutah yum uu estoi yarshig l bna

antalya rent a car