“Бөмбөгөр” худалдааны төв нь шатсанаас хойш хэсэг хугацаанд “нуугдаж” тоглосон “Алтжин” компанийн захирал Г.Алтан олны өмнө ил гарлаа. Шатсан худалдааны төвөө шинээр босгож “Г.Алтан хэзээ ч босохгүй” гэгчдийн амыг нэгмөсөн таглав. Түүгээр ч барахгүй олон банкны өрөнд баригдан, 150 тэрбум төгрөгийн барьцаанд байсан уул уурхайн “Олон овоот гоулд” ХХК-ийн лицензийг 350 тэрбумын хөрөнгө оруулалтаар өөрийн болгожээ. “Хадгаламж” банкны тодорхой багц хувьцааг ч мөн тэрээр эзэмших болсон гэдэг яриа гараад буй. Ийнхүү “Алтжин” эргээд томорлоо.
Хатагтай Г.Алтан МАН-д хандив өргөсөн тухай баттай эх сурвалжийн мэдээ бидэнд ирлээ. Чухам хэдийг хандивласан нь тодорхойгүй ч ингэснээрээ ирэх оны сонгуульд нэр дэвшиж магадгүй ажээ. Тэрээр хохирогчдын өрийг бүрэн барагдуулсан агаад үүгээрээ олонд “Шударга хүн” /хэлсэндээ хүрдэг/ гэгдэх болжээ. Эмэгтэйчүүдийн квот 20 хувьтай байхыг хоёр “том” нам харилцан тохиролцсон нь ч түүний энэхүү шийдвэрт нөлөөлсөн байж мэдэх юм.
Г.МӨНХ (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 03, 2011 12:35:41 am )
Za bolildoo. Naimaachid ni zugeer l ajlaa hiigeed yavaldaa
-
Anonymous (December 03, 2011 2:30:36 am )
ulsaas mungu awch uruu tuluu biz dee. Bolyo ee
2 Comments