antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2014 9 comments

Г.Уянга: Мөнгөтэй олигархуудын МАНАН-гийн Засгийн газар дахин бүрэлдэх нь

нийтлэсэн Admin

c4ae7d6fcd65cea6greatЕрөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам, эвслүүдтэй хамтран Засгийн газар байгуулах болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Уянга, “2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүний тангарага өргөхийн өмнө би Энэ УИХ Монголын нийгэмд өнгөрсөн 25 жилд хуримтлагдсан асуудлуудыг үндсээр нь шийдэх хэрэгтэй” гэсэн уриалга гаргаж байсан.

Энэ уриалга нь УИХ-д суудал авсан бүх улс төрийн хүчин хамтран түр Засгийн газар байгуулж, улс орны өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санааг гаргаж байсан юм. Одоо Ч.Сайханбилэг сайд УИХ-д суудалтай бүх улс төрийн нам, эвслийг хамруулан Засгийн газар байгуулж байна.

Өмнө нь С.Баяраар ахлуулсан АН, МАН-ын хамтарсан Засгийн газрыг байгуулж байсан. Тиймээс энэ бол шинэ зүйл биш. Түүнчлэн өнөөгийн Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх Засгийн газар биш гэж би үзэж байна.

Намууд өнөөдөр эрх мэдэл, албан тушаалын “наймааны хэрэгсэл” болсон байна. Өнөөдөр ч гэсэн Засгийн газар байгуулахад нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх бус аль нам хэдэн яамыг удирдах, хэдэн сайдын суудалтай байх маргаантай сууж байгаа” гэлээ.

Мөн тэрбээр, “Намууд хамтран аливаа хариуцлагыг хүлээдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх, намуудыг гишгүүнчлэлгүй болгох ёстой. УИХ дахь бүх улс төрийн намуудыг нэгтгэсэн Засгийн газар дардан замаар алхахгүй.

Тухайлбал, өрийн хэмжээг нэмэхгүй гэж ярьж байгаа. Гэхдээ МАН зөвшилцөлдөө өрийн хэмжээг нэмэхийг хүлээн зөвшөөрсөн “зальхай” заалтууд оруулсан байна. Тухайлбал, хувийн хэвшилд олгосон Засгийн газрын зээлийн баталгааг өрөөс хасч тооцож, дахин зээлийн баталгаа гаргаж өгөх заалт оруулсан байсан. Энэ нь өрийн хэмжээг нэмэх заль юм

. Тэгэхээр өмнөхтэйгөө адилхан мөнгөтэй олигархуудын МАНАН-гийн Засгийн газар дахин бүрэлдэж байна гэж болно. Одоо байгуулах Засгийн газрыг би “Рио тинто”-ийн Засгийн газар байгуулагдлаа гэж дүгнэж байна.

Оюу толгойн гэрээг нөгөө талын эрх ашигт нийцүүлэх хандлага нь Монголчуудын эрх ашгийг хамгаалах Засгийн газар биш гэдгийг нотлон харуулж байна. Хэдийгээр “Шударга ёс” эсвэл Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргаж байгаа боловч би Оюутолгойн асуудлаар сөрөг хүчний байр суурийг хамгаална” гэв.

montsame.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Зочинзочин (December 03, 2014 9:59:28 am )

    Засгийн газрыг ажил хийхэд нь битгий саад болоорой доо

  • yaduu mongol (December 03, 2014 10:12:20 am )

    bayachuudaa yaduurliig arilgaachee. hun am tsuuhun orniig ta nart uurchilj yadaad baih yum bgui bizdeee.

  • unen ug (December 03, 2014 11:51:30 am )

    luivar hiihed ni bitgii saad bol geed baigaa yumuu.

  • Anonymous (December 03, 2014 1:25:59 pm )

    чинии зөвөө. дэмжиж баина.

  • Anonymous (December 03, 2014 2:01:59 pm )

    Уянга чи “БИ” -гээр өвчилжээ. Чиний нөгөө амлалт нэхэх хөдөлгөөн чинь яасан бэ чи ч гэсэн албан тушаалын наймаа хийдэггүй гэж л битгий хэлээрэй дээ Их хуралд сонгогдоод л дараа нь нөхөр чинь юуны дарга болж дэвшсэнийг ард түмэн харж мэдэж л байгаа шүү

  • Hutre (December 03, 2014 2:26:45 pm )

    Удахгүй ард түмэн босно.Ийм тэнэгүүдээр удирдуулна гэж юу байсан юм бэ.

  • зочин (December 03, 2014 2:45:56 pm )

    Уянгаа МАН засагт ороогүй бол САЙД болчихно ухааны сэрүүн зүүдлээд өмд хувцсаа бэлдээд явсан гэсэн шүү кк,бүүр хамаатнууддаа ажил амалчихсан байсан гэсэн кк

  • зочин (December 03, 2014 3:47:20 pm )

    Ард түмэн чиний талд байгаа шүү жирийн бүх иргэд монгол улс цөөхөн луйварчин баячуудтай харин орос ах нарын ач буянаар боловсрол сайтай жирийн ард иргэд их байгаа энэ үед нь залуучуудад хэн нь монголын ард түмэн болох ямар ямар өмч ард түмнийх боло тэдгээрийг яаж яаж луйвардаж авсныг баримтат кино ном уран сайхны кино лекцээр сайн хэлж захиж өгөх хэрэгтэй байна

  • ard (December 03, 2014 5:32:49 pm )

    urdaas avah zeelee huvaaj tsohiod daraa bie bieluugee buhaad dund ni mongoliin ard tumen gazar shoroogui huugdsun tuugdsan ard tumen bolj uldene

antalya rent a car