2014 оны 12-р сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хорооны “Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх төв”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо. Иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, эрүү, иргэн, захиргааны хэрэгт анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, мэдээллийг хүргэх бололцоог олгох төвийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан байна.
Мөн иргэдийн хэрэгцээнд тулгуурлан эрх зүйн сургалт зохион байгуулах, хорооны нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээ, мэдээллийг хүлээн авч гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон нийгмийн хэв журам сахиулах чиглэлээр өмгөөлөгч, цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтан, урамшуулалтай эргүүл, жижүүр болон хорооны ажилтануудаас бүрдсэн баг ажиллана.
Холбоотой мэдээ
-
zochin (December 02, 2014 2:36:07 pm )
neg barilga barihchaan ayadaad gadna taliig ni tohijuulj surahgyi uls yumdaa hechneen heleed ch nemergyi yamar amitad geheer iim baidag bnaa hezee hotjih yum be bainga huduuguuruu baih yum bol hot ruu yu gej irdeg bnaa
1 Comment