




МАН дахь хотын фракцын гол төлөөлөл, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй зам тээвэр барилга, хот байгуулалтын салбарыг тэргүүлнэ. Тэрээр Улаанбаатар хотын газрын албанд олон жил ажиллаж, меритийн зарчмаар газрын албаны даргаар дэвшин ажиллаж байсан мэргэшсэн төрийн алба хаагч н. МАН дахь нэр нөлөө, үүрэг хүрээнийхээ даацаар ч Ц.Сандуй сайдаар томилогдох нь цаг нь ирсэн гэнэ.

“Ирээдүйн МАН-ын дарга, Генсек нар бүгд МАСЗХ-ноос төрнө” гэсэн илтгэл үнэмшилтэй залуус МАН-д олон. МАСЗХ-ний залуус гэж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн бүтэн үе МАН-д хүчээ авч байна. Тэгвэл тэднийг төлөөлж сайдын тамга атгах хүн нь Я.Содбаатар болж байна.

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам гэсэн сүүлчийн нэршил өөрчлөгдөж эдийн засгийн харилцааг тусгаарлах нь тодорхой болж байгаа гэнэ. Харин гадаад харилцааны сайдаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн очих нь тодорхой байгаа гэнэ.

Монгол Улсын Ерөнхий прокурор хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжавын нэр Монгол Улсын Ерөнхий сайдад ч хэд хэдэн удаа дуулдаж байв. Ардчилсан хувьсгалын анхдагчдийн нэг тэрээр энэ удаад хууль зүйн салбараа бүхэлд нь тэргүүлэх ажээ.



МАХН Засагт орохгүй гэж мэдэгдсэнээр МАН-д 7-дахь яам хуваарилагдах бололтой. МАН-ын НАМЭХ-ийг тэргүүлж байгаа Л.Цогзолмаа энэ удаад эрүүл мэндийг салбарыг тэргүүлэхээр болсон гэж эх сурвалж мэдээллэж байна.



Хуучин танхимаасаа улирагч цөөн сайд нарын нэг нь С.Эрдэнэ. Тэрээр одоо Ардчилсан хүчний холбооны дарга болж хүч бяр нь улам нэмэгдсэн нэгэн. Энэ удаад хөдөлмөрийн яамыг тэргүүлэх нь тодорхой болж байгаа ажээ.

Хэдийгээр давхар дээлтэй сайд хийхгүй гэж мэдэгдэж байгаа ч Х.Баттулга Үйлдвэр хөдөө аж ахуйн яамаа тэргүүлэх сураг дуулдаж байна. Гэвч Х.Баттулга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход эсрэг кноп дарж байсан хүн. Тийм болохоор өөрөө энэ салбарыг тэргүүлэхгүй ч байж болох юм гэсэн гаргалгааг ч зарим эх сурвалж мэдээллэж байна. Гэхдээ энэ яамыг МоАХ-ны мэдэлд орхисон бөгөөд өөрөө биш бол өөр хэн гэж аавын хүү очихыг Х.Баттулга л шийдэх гэнэ.
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
zovhin (December 02, 2014 12:30:30 pm )
Ene erdenebat arai bishee gol yamaa iim huneer tolgoiluulahaar ch yu boloh boldoo
-
зочин (December 02, 2014 12:52:44 pm )
Эрдэнэбатаас бусад нь ОК
-
зүрх судас (December 02, 2014 12:59:51 pm )
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ХХК байр Утас: 96665038
-
Тэрслүү (December 02, 2014 6:06:51 pm )
Хөөе болиоч Цогзолмаа ЭМЯг толгойлно гэнэ үү Арай ч дээ бүр хэвтүүлэх нь Ганди НЭнхбаяртай эвсэлдээд ЭМЯны сайд болж байсан Цогзолмаа МЭнхболдтой эвсэлддэг гэсэн шум байдаг Тэгвэл МАНн дарга нар түүхээ давтах нь Энэ чинь монголчууд бидэнд хэрэггүй ээ Бидэнд эрүүл мэнд хэрэгтэй
-
irgen (December 02, 2014 6:49:29 pm )
Erdenebat herreggui ee.
Zugeer l gishuunee hiivel barav.
Zahirgaanii ajliig budaa bolgono -
Bi (December 02, 2014 7:51:30 pm )
Goridlogo kompaniihan
-
zochin (December 02, 2014 8:23:55 pm )
ene oyunhorol avgai odoo icheech zaluuchuudiig odoon hatgaj turhurch bgaad zasag unagaagaad odoo said boloh geed matarlaj yavdag
-
eruul (December 02, 2014 8:30:26 pm )
Bolij uz
-
ЗОЧИН (December 02, 2014 8:37:01 pm )
ЭРДЭНЭ ОЮУН ОЮУНДАРЬ НАРААС БУСАД БОЛМООР ХҮМҮҮС ЯЛАНГУЯА С ЭРДЭНЭ ДААНЧ ДЭЭ ОЙГУТАЖ БАЙНА
-
zochin (December 02, 2014 10:46:03 pm )
ee yanaa tsogzolmaa arai ch dee za za mongold hyn yldej amidrah hetsyy boljee
-
zochin (December 02, 2014 10:46:38 pm )
Erdenebataas busad ni bolj bn Ene alban tushaal tuund axdana
-
Anonymous (December 02, 2014 11:42:04 pm )
Avilgach sanjmyatav devsheed l bhiimaa enenii bolovsrol nimgen holduu tolgoitoi huduunii nuhuriig odoo boliulaacheee
-
Зочин (December 03, 2014 9:37:52 am )
Боловсролын сайдаар Цогзолмааг томилсон нь дээр. Цогтбаатар чинь боловсролын салбарт ажиллаж байсан юм уу?
-
зочин (December 03, 2014 12:18:31 pm )
Худлаа сайдууд байлгүй дээ, өмнөх засгийн газрын сайдууд байж огт таарахгүй биз дээ, 2 жил юу ч хийж чадалгүй эдийн засгийн хямралд хүргэсэн нөхдүүд
14 Comments