Бүрэнхааны фосфоритын ордод хууль бус лиценз эзэмшиж байсан “Талст маргад” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр өнгөрсөн онд Дээд шүүхээс гарч байсан. Тэгвэл тус компани шинэ нөхцөл байдал үүссэн хэмээн Улсын Дээд шүүхийн шийдвэрийг өөрчлүүлж, энэ хэрэг Захиргааны хэргийн шүүхэд шилжсэн юм. “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр боллоо. Одоогоос хоёр сарын өмнө Улсын Дээд шүүхийн шүүгч М.Батсууриар даргалуулсан хурлын шийдвэр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүүгийн “Талст маргад” компанийн талд гарч ийнхүү өнөөдөр шүүх хурал болж байгаа юм. “Талст маргад” компани хууль бус найман лицензийг тус ордод эзэмшдэг.
Тэд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ гэх архивт ч байхгүй шинэ баримт гаргаж ирснээр ийнхүү асуудал шүүх рүү шилжсэн билээ. Шүүх хурлыг М.Батзориг шүүгч ахалсан бөгөөд зургаан цаг үргэлжилж, дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Шүүх хурлын үеэр “Талст маргад” компани ОХУ-д хамааралтай 47 дугаар өргөрөг дагуу байдаг фосфоритын томоохон ордоос манайх жаахан хэсгийг л эзэмшинэ хэмээн эргэлт буцалтгүй дайрч байсан бөгөөд тэд энэ удаа Захиргааны хэргийн шүүхийг ч өөрсдийн талд зогсоож чаджээ. Учир нь, хурлын шийдвэрээр “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ хуралд АМГ-ын Кадастрын хэлтсээс мөн төлөөлөл оролцсон аж.
Бүрэнхааны фосфоритын орд нь 193 сая тонны нөөцтэй бөгөөд ордыг социализмын үед ашиглах шийдвэр гарч байсан ч Орос, Монголын эрдэмтдийн баг судалгаа хийж үзээд Хөвсгөл аймагт тоосжилт ихээр бий болж, цэнгэг устай Хөвсгөл далай бохирдох аюултай, мөн орчин тойрны байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзсэн учраас ашиглах шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Харин “Талст маргад” компани энэ ордыг ашиглахаар ийнхүү хууль, шүүхийн байгууллагыг ч өөрийн талд нэгтгэж байгаа нь Улсын Дээд шүүх, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээс харагдаж байна. Мөн үүнээс гадна УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Ордыг худалдаж авахаар хятадууд санал тавьсаар байгаа. Тус ордод 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” хэмээн ярьжээ. Гэтэл олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланд энэ мөнгө тусгагдаагүй байгаа нь түүнийг татвараас нуугдсан уу гэдэг асуултыг тавихад хүргээд байгаа аж. Одоо Хөвсгөлийнхөнд дахин давж заалдах нэг боломж үлдэж байгаа юм байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 01, 2014 8:39:33 pm )
Шарга морьт зусланд цэвэр агаарт харуул хамгаалалттай, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 душтэй, дулаан гражтай, цэвэр тохилог 1 ба 2 өрөө байруудыг 5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Төлбөрийг сар сараар нь авна.Утас: 99118457,91190055
-
Болд (December 01, 2014 9:34:11 pm )
Za molekul mini bolij uz. Yasan idej tsaddaggui nuhur ve? Horvood hosgui Huvsgol nutgiig mini suitgeh yum bol chamaig Huvsguliin BUU nar suid hiine shuu. Zuvhun chamaig bish heden ueer chini suud hiih baih shuu. Odoohon baga zereg hurungu hayasan deeree ed hurunguu tatsan ni deer. Sotsializmiin ued uhsan ORosuud suirsniig medsen l baimaar yum
-
зочин (December 01, 2014 10:00:24 pm )
Шимэгч молекул монгол орныг шимэж дууслаа.
-
зочин (December 01, 2014 10:02:56 pm )
Сэтгэгдэл хянаад молекулаас мөнгө авсан уу
-
ААНХАА (December 02, 2014 4:45:34 am )
Мөнгө ялжаа
-
Anonymous (December 02, 2014 8:49:19 pm )
uhej dald oroosoi.shunalin huudii.nutgin mini ingod sahiusuud haraasai
6 Comments