antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2014 8 comments

Трансжендер мисс Солонго: Гэр бүлтэй хүмүүстэй сексдэхэд ариухан байдаг

нийтлэсэн Admin

colongo“Залуус-Эрүүл мэнд” төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Miss beauty-2013″ тэмцээний тэргүүн мисс /трансжендер/ Б.Солонго Тайланд улсад болсон “Miss world Queen” олон улсын тэмцээнд оролцохоор явах үед бид ярилцлагын саналаа тавьсан юм. Гоо сайхан, бие галбираас гадна мэдлэг боловсролдоо чамгүй анхаардаг тэрбээр хувийн бизнес эрхэлж хэнээс ч дутахааргүй амьдардаг гэдгээ бусдаас нуудаггүй нэгэн. Түүнийг Топ модель О.Пүрэвдуламтай царай төрхийн хувьд тун төстэй, биеэ авч яваа байдал, уяхан туяхнаараа дуучин Ануг санагдуулдаг гэлцдэг. Түүнд залуус хайрын үгс харамгүй бэлэглэж энхрий ялдам байдал, халамжтай занд нь дурлаж битүүхэн шохоорхоцгоодог. Ертөнцийн түг түмэн өнгөний нэг ЛГБТ /лесби, гомо, трансжендер, бисекс. сэтг/ олон нийт дундаа ч тэр нэр хүндтэй.

Транс охидын дунд зохиогддог “Miss world Queen” тэмцээн натурал бүсгүйчүүдийн дэлхийн мисстэй дүйхүйц нэр хүндтэй тэмцээн юм. Ямартай ч анхны шанг тун амжилттай татаж дэлхийд Монгол трансжендер миссүүдийн нэрийг өндөрт өргөөд ирсэн бүсгүй илэн далангуй яриа өрнүүлсэн юм. Б.Солонго Эрдэнэтийн сэхээтэн, элит гэр бүлээс гаралтай нэгэн. МУИС-ийг эрэгтэй байдлаар дүүргэсэн тэрбээр нэг үе ФМ радиод хөтлөгч хийж байжээ. Натурал миссүүдээс ч турьхан харагдах бүсгүй гар хуруунаасаа эхлээд хараа булаахаар байв. “Магадгүй багадаа хар ажил хийж өсөөгүй, оюуны хөдөлмөр хийдэг байсан маань миний биеийг ийм байхад нөлөөлсөн болов уу” гэж тэр тайлбарласан. Төрөлхийн эмэгтэй мэдрэмжтэй тэрбээр үнэхээр ч өөрийнх нь тодотгосончлон шалгарсан, шигшигдсэн трансжендер юм билээ. Ийм нэгэн амьдралын өөр өнцөг, өөр нэг хуудсыг бид та бүхний өмнө дэлгэж байна.

-Трансжендер гэдэг ойлголт монголд шинэ тутам зүйл байхаа хэдийнэ больжээ. Өөртэй чинь холбогдоход Дэлхийн хэмжээний трансжендер миссийн тэмцээнд явах гэж байсан. Тэмцээнийхээ талаар сонирхуулаач?

-Би түрүү жил яг өдийд “Miss Beauty-2013” ЛГБТ төвөөс зохион байгуулдаг трансжендер охидуудын миссийн тэмцээнд түрүүлсэн. Сая Тайланд улсын Бангког, Батаяа хотод зохион байгуулагдсан “Miss International Queen” трансжендер охидын олон улсын миссийн хамгийн том тэмцээнд оролцоод ирлээ. Дэлхийн 2000 гаруй охидоос шилдэг 30-д шалгарсан. Багаараа тавдугаар байр, Үндэсний хувцас маань гуравдугаар байр, авъяасаараа хоёрт шалгарлаа.

Тэмцээн 11 сарын 1-7-ны хооронд өрнөсөн. Батаяа хот хаагдмал биш, трансжендер хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн улс. Сэтгэл зүйн хувьд ямар ч бэлтгэлгүй явсан. Би ямар орноос оролцож байгаа билээ, хэн намайг юу гээд хэлчих бол, хэн цохиж зодох бол гэсэн айдастай нийгмээс ирж байгаа хүн чинь. Бусад орны трансжендерүүд сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, нөгөө талаар арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тэмцээн болохоор дөрөв таван удаа орчихсон туршлагатай хүмүүс их байсан.

Монголын Трансжендер миссийн тэмцээнд хэдэн хүнтэй өрсөлдөж байв?

-Ноднин 9 охинтой өрсөлдөж тэргүүн байрыг авсан. Бидний дунд Lady boy буюу зүгээр эмэгтэйлэг стил бүрдүүлж амьдардаг эсвэл яг трансжендер байдлаар тууштай амьдардаг хүмүүс гэж хоёр янз байдаг. Трансжендер нь өдөр шөнөгүй эмэгтэй байдлыг бүрдүүлж эмэгтэй хувцас өмсөх, багаасаа эмэгтэй сэтгэлгээ суучихсан, гэр бүлийнхэн нь ойлгочихсон, гэр бүлийн харилцаанд эмэгтэй байдлаар ороод эхэлчихсэн эмэгтэйчүүд юм.

Зүгээр нэг хиймэл үс тавиад ч юм уу сонирхлоо дагаад эмэгтэйлэг стил бүрдүүлчихсэн хүмүүс гэр бүлээсээ, нийгмээсээ айж ичиж өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Есөн хүн гэхэд монголын хувьд чанга тоо. Хангалттай өрсөлдөөн гэж үзэж болно. Ерөнхийдөө нэг түвшний 20-25 насны хүмүүс байсан. Олон улсын тэмцээнд явах гэж бэлтгэгдэж байгаа гэдэг үүднээс олон улсын стандартын дагуу усны хувцас, үндэсний хувцас, авъяас, асуулт хариулт гэх мэтчилэн тав зургаан үзүүлэлтээр шүүсэн байгаа. Би нэлээд өндөр оноо аваад тэргүүн байрыг эзэлсэн.

-Монголын Трансжендер миссийн тэмцээний шүүгчээр ямар хүмүүс ажилласан бэ?

-Манай ЛГБТ төвийн ТУЗ-д ажилладаг “Монгол костюмс” –ын дизайнер захирал Саруул, “МАСК” продакшны жүжигчин Золоо, Жавхлан гэх мэтчилэн урлагийн хүмүүс шүүгчээр суусан. Урлагийн хүмүүс шүүвэл илүү мэдрэмжтэй байх гэсэн үүднээс сонгодог байх.

-Өөрийг чинь дэлхийн миссд явснаас харахад цаашдаа манай транс миссүүд дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нээгдсэн байна шүү?

-Тийм ээ маш том ололт.  Энэ тэмцээнд явна гэдэг хувь хүнээс бас их зориг, тэвчээр сэтгэл зүйн бэлтгэл  шаардана. Бас санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байсан. Гэвч эдгээр бүх асуудлыг ямар ч байсан шийдээд явчихаад ирлээ. Тэнд дэлхийд алдартай Тиффаннигийн шоу гэж  дэлхийн номер нэг Трансжендер охидуудын шоу болсон.  Тайланд улс жилд 10 сая гаруй жуулчин хүлээж авдагаас ихэнхи нь зөвхөн тэр шоуг үзэх гэж ирдэг юм билээ. Тэр шоуны менежер Тайгер гэдэг залуутай танилцсан. Тайландууд биднийг их элэгсэг хүлээж авсан.

-Ер нь загварын тайзны ард дарамт шахалт их байдаг шүү дээ, тэнд ямархуу байв?

-Байсан. Ялангуяа өндөр хөгжилтэй орны охид шууд сэтгэлгээний дарамт өгдөг юм билээ. Эхний ээлжинд би фейсбүүк санал хураалтаар 65 сая хүн амтай Тайландын дараа жагсаж байсан. Тайландууд намайг маш их дэмжээд би чансаагаараа хоёрт бичигдээд байлаа. Гэтэл бүх зүйл хүмүүсийн нүдний өмнө нээлттэй байхад тэд “Чингис хаан бол алуурчин хүн байсан, Монголчууд хоол идэхдээ маш бүдүүлэг иддэг” гэх мэтээр ярьж байсан.

Бид орой болгон хүлээн авалтын дараа хамт хоол идээд сууж байхад Солонгос стил ийм байдаг, европ стил ийм байдаг гэх мэтчилэн ярилцлаа. Гэтэл Монгол стил ямар вэ гэж асуухад би тодорхой хэмжээнд цэмбийгээд л хоолоо идсэн чинь “Үгүй үгүй Монголчууд ингэж иддэг” гээд муухайгаар дуурайж үгүйсгэж байсан. Сэтгэлгээний асар их дайралт өгдөг. Тэнд янз бүрийн шашин шүтлэгтэй, соёлтой хүмүүс оролцож байгаа болохоор хаа газар угаасаа тийм зүйл болно л доо.

-Солонго өөрийгөө энэ дашрамд дэлгэрэнгүй танилцуулаач. Олонд танигдсан трансжендер хүмүүс манайд бас тийм ч олон биш?

-Би өмнөх амьдралаа үгүйсгэдэггүй. Зарим олонд танигдсан трансжендер хүмүүс өмнөх амьдралаа үгүйсгэж гей, трансжендер, гомо, ядуу хүмүүсээс хол байхыг хичээдэг гэж ярьдаг нь их сонин. Өмнөх амьдрал маань өнөөдрийн намайг бий болгосон. Би төрөхдөө эрэгтэй төрсөн. Арван жилийн боловсролоо эрэгтэй төрхөөрөө дүүргэсэн. МУИС-ын Худалдааны сургуулийг реклам сурталчилгааны менежментийн чиглэлээр өнгөрсөн жил төгссөн. Тэр үед хааяа эрэгтэй, хааяа эмэгтэй болдог байсан.

-Хэзээнээс эхэлж энэ төрхөнд оров оо. Магадгүй хүмүүс уруу татах ч юмуу, золгүй байдлаар гарал үүслээ өөрчилсөн хүмүүс ч байдаг шүү дээ. Эвгүй асуулт асууж байгаад уучлаарай?

-Намайг энэ амьдралд уруу татаж оруулсан хүн байхгүй ээ. Ган-Од эгч энэ тэр хүмүүсийг хараад ийм хүмүүс байдаг юм байна гэдэг тодорхой хэмжээний ойлголттой явсан. Миний дотоод үзэл бодол, сэтгэлгээ бага байхын эмэгтэй мэдрэмжтэй байсан. Наад зах нь би зураг зурах дуртай. Багадаа трансжендер гэдэг ухагдахуунгүй байсан. Их сургуульд ороод олон хүмүүстэй харилцаад үзэл бодол төлөвшсөнөөс хойш трансжендер амьдралыг сонгосон. Яг энэ амьдралыг сонгоод 4 жил болж байна.

-Үс чинь их гоё юм. Парик биш биз дээ?

-Би их сургуульд байхаасаа үсээ ургуулж эхэлсэн. Саяхан багасгаад нуулгүй хэлэхэд залгуулсан. Би олон үсчин, гоо сайханч найзуудтай. Дотоод сэтгэлээсээ би мянга эмэгтэй байгаад гадна төрх маань эрэгтэй харагдаад байвал хүний нүдэнд төдийлөн таашаалтай харагдахгүй болов уу. Гоо сайхандаа маш их анхаардаг.

-Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг шүү дээ. Өөрөө их л гоё биетэй төрсөн байна даа. Мэс засал хийлгэж байв уу?

-Анх трансжендер болж байхдаа хувийнхаа зардлаар нүүрэндээ тодорхой хэмжээний мэс засал хийлгэсэн. Мэдээж эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн бас нэг илэрхийлэл цээж, хөх хийлгэсэн. Хүмүүс чинь нүүр амандаа битүү хийлгэдэг байхад би давхраа энэ тэр л оёулж байлаа. Жилийн өмнөөс тодорхой хэмжээнд олонд танигдчихлаа. Гоо сайхны мэс заслын эмнэлэгүүд  манай нүүр царай болооч мэс засал хийж өгье гэсэн санал их тавьсан. Гэхдээ өөрийнхөө байгаа нүүр царайнд сэтгэл хангалуун  байдаг болохоор тэр саналуудыг төдийлөн хүлээж авдаггүй. Гоо сайхны мэс заслыг би үгүйсгэдэггүй. Яагаад гэвэл тэр мэс заслыг хийлгэх шаадлагатай хүмүүс байдаг.

Ямарваа нэг байдлаар хамраа хугалчихсан, эсвэл багасгаж жаахан өндөрлөхөд л гоё харагдах хүмүүс байдаг. Ялангуяа трансжендер охидууд мэс засал хийлгэх ёстой юм болов уу гэж боддог. Эрсдэлгүй аюулгүй гэж үзвэл, эмч нь ур чадвартай байвал мэс заслыг би үгүйсгэдэггүй. Миний хувьд багаасаа л ийм тэгшхэн хөл, бие хаатай байсан. Харин трансжендер амьдралд ороод бага зэрэг хөгжүүлсэн. Эрэгтэй байхдаа биеийн хүчний ажил төдийлөн хийдэггүй байсан л даа. Биеийн хүчний ажил хийдэг банди нараа үгүйсгэх гээгүй. Тухайн үед би хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг байлаа шүү дээ. Фм, Радиод нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Би оюунаа зарж хөдөлмөрлөж мөнгө олдог байсан болохоор бие маань ийм байсан байх.

-Таны хоолойноос чинь бусдыг төгс эмэгтэй л гэж харж байна л даа. Хоолойгоо нарийхан болгох дасгал сургуулилт хийж байна уу. Мэс засалд орох уу?

-Дэлхий дээр анагаах ухаан хөгжчихсөн байна. Хоолойг янзлах боломжтой юу, боломжтой. Гэхдээ миний бие дийлэх үү, үгүй юу тэр бас хэцүү асуудал. Бодож судалсаны үндсэн дээр тэр эмч хэр их хүнд мэс засал хийсэн, мэс засал нь үр дүнгээ өгсөн эсэхийг судалж байж хийлгэнэ үү гэхээс бас хэцүү. Миний хоолой нэг их бүдүүн сонсогддоггүй болов уу гэж бодож байна. Шахаад ярьчихвал бүүр мэдэгддэггүй. Би сая асар дулаан орноос ирлээ шүү дээ, гучин хэдэн градустай орноос. Өнөөдөр шилэн трико өмсчихсөн, сая даарч хөрөөд хоолой жаахан сөөчихсөн байна. Трансжендерүүд дунд хөгжлийн бэрхшээлтэй асар их хүмүүс байдаг. Сая Дэлхийн миссд оролцсон Оросын мисс хэлгүй, дүлий байсан. Гэтэл би бүдүүн хоолойгоороо ч гэсэн Hello энэ тэр гээд л ярилцаж байгаа гэдэг чинь гоё байхгүй юу. Би Оросын мисстэй харьцах гэж зурж үзлээ, утсан дээрээ л ойлголцох юм даа. Хоолойгүй хүн байвал яанаа ч гэж бодох юм хааяа. Эмэгтэйлэг байхын тулд хоолойгоо илүү гоё болгоё гэж бодож байгаа.

Манай гэр бүл элитийн тоонд ордог

-Хөдөө байж байгаад хотод орж ирсэн юм уу? Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Хотод байнга орж ирдэг байсан л даа. Ойрхон Эрдэнэтээс ш дээ. Би доороо нэг дүүтэй айлын том нь. Манай дүү эрэгтэй.

-Анх энэ шийдвэрийг гаргахад гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авч байв?

-Одоо гэр бүлийхэнтэйгээ холбоотой байдаггүй. Гэхдээ хамт амьдардаггүй гэдэг утгаараа шүү дээ. Амьтны үр ангирын зулзага гэдэг шиг амьд яваагаа дуулгадаг. Би багаасаа биеэ даасан болохоор манай эцэг эх намайг архи тамхинд ороод, нийгмийн бусармаг зүйлд уруу татагдаад замаа алдчихна гэж боддоггүй. Надад итгэл үзүүлсэн болохоор бие дааж тусдаа амьдрахад нөлөөлсөн байж магадгүй. Трансжендер амьдрал гэдэг асар их сэтгэл зүйн тэвчээр, асар их золиос шаардсан амьдрал. Нэгдүгээрт гэр бүлээ золиослож байна, гэр бүлдээ хүлээсэн үүргээ зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхлоор сольж байна. Би эрэгтэй байхдаа баяр ёслолоор өвөө эмээтэйгээ золгоод гэр бүлээрээ сайхан уур амьсгалтай байдаг байлаа. Гэтэл сүүлийн хэдэн жил тэр уур амьсгал алдагдаж, маш их ганцаарддаг болсон байна.

Нас залуу байгаа болохоор тоодоггүй ч хааяа гэр бүлээ бодож маш их гансардаг. Манай гэр бүл намайг хамаатан садангуудаас минь илүү ойлгодог. Бүгдээрээ мундаг ажил хийдэг хүмүүс ш дээ. Гэхдээ өнөөдөр ниймгийн уур амьсгал ямар билээ. Тэрний хүүхэд ийм болчлоо, энэний хүүхэд тийм болчлоо гэж Батын хүүхэд Доржид хамаатай юм шиг дарамталдаг. Ялангуя хөдөө жижигхэн газарт, хүний эцэг эх гэдэг ямар их сэтгэлийн шархтай амьдрах вэ тэ? Өөрсдөө мэдээж үр хүүхдээ ойлгочихсон байна. Хэдийгээр тодорхой хэмжээгээр зөвшөөрсөн ч гэсэн, трансжендер гэдэг ухагдахуунааар нь ойлгож чаддаггүй. Тэр хүмүүсийн хувьд маш хэцүү. Гэр бүлээ л бодох юм, сүүлийн үед.

-Гэдэс нь өлсөөд хоногийн хоолоо яая даа гэж байгаа хүн бол мөрөөдлийнхөө төлөө тэмцээд ч юм уу, золиос гаргаад амьдарч чадахгүй. Чиний хувьд боломжтой айлын хүүхэд байсан юм болов уу?

-Би гэр бүлийнхээ тухай нэг их ярих дургүй. Гэхдээ манай гэр бүл оршин байгаа газартаа нэр хүндтэй, үнэ цэнэтэй, элит гэр бүл. Гэр бүл маань намайг худлаа яриулж, хулгай хийлгэж нийгмийн бусармаг үйлд оруулсан хүмүүжил олгоогүй. Үзэл бодлоо илэрхийлэхэд чөлөөтэй, багаас маань дугуйлан секцэнд их хамруулдаг байсан. Би гэр бүлдээ их хайртай. Одоо бол эцэг эх маань ойлгодог, өвөө эмээ маань ойлгоход хэцүү ш дээ мэдээж. Соци нийгмийн сэтгэхүйтэй хүмүүс хэрхэн хүлээж авах вэ гэдэг хэцүү. Яривал маш урт түүх. Над шиг хүмүүс зөндөө байгаа. Монголчууд маань гуравхан сая хүн амтай байж нэг нэгнийгээ ойлгодоггүй. Ойлгох албагүй ч гэсэн дуугүй байх гэсэн ойлголт яагаад байдаггүй юм бол гэж боддог. Нэг хүний амьдрал нөгөөд нь хамаагүй байлаа гэхэд дэмжиж туслаад байдаггүй ч гэсэн дуугүй байж өмнөх ажлаа хийгээд өөрийнхөө хүүхдэдээ санаа зовох ёстой юм болов уу.

Алдартай Монгол сумоч Солонгос трансжендерийг ивээн тэтгэдэг!

-Нууц биш бол анхны шөнийнхөө талаар яриач?

-Би анхны шөнөө эрэгтэй байдлаараа хүнтэй өнгөрүүлсэн. Тухайн үед найз залуутайгаа, тэгэхэд найз залуутай байсан. Трансжендер болсноос хойш найзлах санал их ирдэг. Тэр бол миний л үнэ цэнийн асуудал. Би хэр үнэ цэнэтэй байж чадав, би өөрөө хэр түвшинд үнэлэгдэж чадав, гэдгээс хамаарч надаа наалдах хүмүүсийг би өөрөө олно уу гэхээс хийж бүтээсэн юмгүй байж би ийм хурим зохионо, миний бие хаа ийм үнэ цэнэтэй гэж би ярьдаггүй. Миний нас залуу, цус шингэн байна. Хийж бүтээх нас их байгаа болохоор ямар ч гэсэн хийхийг хүссэн ажлууд маш их байгаа.

-Эрчүүд трансжендер охидыг их сонирхдог юм шиг ээ?

-Монголд одоо пийх паах гомо нар сэжгийн гэдэг. Гэхдээ би саяхан сонин зүйл олж мэдсэн. Тайландад байхад Солонгосын нэг мисс охин намайг чи монгол юмуу гэж асуусан. Монголын нэг алдартай сумочтой авахуулсан зургаа надад үзүүлээд “Энэ хүн намайг спонсорлодог, надтай унтдаг” гэж хэлж байсан л даа. Тэр хүний нэрийг хэлээд яахав, асар олон сумочид байдаг шүү дээ. Монгол хүмүүс пийх паах гээд ойлгодоггүй юм шиг дүр эсгэдэг. Гадагшаа явахаараа секс tourism хийж явдаг ч юм уу, тиймэрхүү сонирхолтой хүмүүс ихэсчихсэн байна гэж би хувьдаа үзэж байгаа. Монголд мэдээж хаагдмал байдал, ичих зовох нь давамгайлсан байна. Би тэр хүмүүсийг буруутгахгүй л дээ.

Монголд надад уулзаж учирдаг хүмүүс байдаг л даа. Гэхдээ би үзэл бодлынхоо түвшинд үнэлэгдэхийг хүсдэг. Багаасаа ч тийм төлөвшилтэй өссөн. Дэлхий нийтээр трансжендерүүдийг биеэ үнэлдэг янхан гэж ойлгодог. Монголд ч тийм ойлголтын үндэс суурийг тодорхой хүмүүс тавиад өгчихсөн байна, хэвэлэл мэдээллийн хэрэгслээр. Гэтэл хүн хорвоо дээр биеэ зарж амьдарч болно, үзэл бодлоо зарж амьдарч болно. Яагаад үзэл бодлоо үнэлүүлж болдоггүй юм. Трансжендер охидууд яагаад хүний хийдгийг хийгээд илүү дээшээ гарч өөрийн гэсэн ертөнцийг бий болгож амьдарч болдоггүй юм бэ гэж би их гайхдаг. Би 40, 50 гарчихаад ийм зүйлийг яриад явж байгаа бол утгагүй хэрэг. Залуу хүн болохоор миний ирээдүй маш их өнгөлөг гэрэлтэй харагдаж байна.

-Дарамт шахалт гэснээс өөрөө нэг бүсгүйтэй андуурагдан олон нийтийн газар бүдүүлэг аашилсан гэгдэх болсон?

-Өнөөдөр манайд сошиал медиа маш их хөгжчихсөн, ухаалаг утастай болгон нь өөрийгөө сэтгүүлч гээд ойлгочихсон байна. Гэтэл сэтгүүлч гэдэг чинь өөрөө ямар сайхан мэргэжил билээ. Нийгмийн соён гэгээрүүлдэг атал зарим сэтгүүлчид шар мэдээлэл цацдаг. Би гайхдаг, яагаад тэр мэргэжлийг эзэмшчихээд зүгээр нэг хүний утсан дээрх мэдээллийг хэн гэдгийг нь мэдэхгүй тараагаад байдаг юм. “Гомо Анужин хүн үсдэж зоджээ” гэсэн мэдээлэл гарсан. Тэр хүн нь би биш. Тэр хүнийг уншигчдын маань зарим нь мэдэж л байгаа байх. Яг үнэндээ би тэр хүнийг буруутгахгүй. Сэтгэлгээний маш их дарамтан дунд байдаг ч гэсэн толгой тархи сэтгэл зүрх нь ажиллаж байгаа учир хариу үйлдлийг мэдээж үзүүлнэ. Амьд хүн байтугай өт хүртэл хүрэхээр аравганадаг. Трансжендер охидууд яагаад уурлаж болдоггүй юм бэ? Трансжендер гээд зодуулж шалзлуулсан ч инээгээд л явж байх ёстой юм уу? Тэр байтугай олны танил Ц.Алдармаа, Д.Оюунтуул гээд охидууд хүртэл ямар муухай авир гаргаж нийгмийг сэрдхийлгэж байна.

Гэтэл бидэн шиг сэтгэлийн дарамтанд явдаг хүмүүс ямар байх билээ. Би хувьдаа 80 хувийн бурууг цаад хүнд нь өгч 20 хувийн бурууг трансжендер охинд өгнө. Сэтгүүлч дүгнэлт хийж Анужингийн буруу Анужин хүн зодсон гэж хэлэх эрхгүй, тэрийг хууль цагдаагийн байгууллага шийдэх асуудал.

Надаас хүмүүс маш их асууж шалгаасан. Чи хүн зодсон юм уу, хүн шалзалчихсан юм уу, чи л юм шиг байх юм, нурууны өндөр энэ тэр гээд л. Бид нар чинь аягүй гоё бие хаатай. Сонгогдмол, шигшигдмэл трансжендерүүд ийм тавилантай байдаг юм болов уу гэж бодох юм. Өөрийгөө гоё сайхан гэж хэлэхгүй гэхдээ хэтэрхий эрэгтэйлэг бие хаа, царай зүстэй трансууд байдаг ш дээ. Тэр хүмүүс бидэн шиг амьдрахад маш хэцүү, гоо сайхны хувьд бид тэд нараас сонгогдоод шалгараад гараад ирсэн олон төрлийн чадамжтай хүмүүс.

УИХ-ын гишүүд, эхнэрүүдтэй нь дотно харилцаатай, яагаад үзэл бодол нэгдмэл байж болохгүй гэж?

-Нөлөө бүхий хүмүүсээс ойртож дотносох санал хэр их ирж байна?

-Ирдэг. Ойр дотны хүмүүсд маань нөлөө бүхий хүн байдаг. Гэхдээ би эхнэрүүдтэй нь их найз. Жишээлбэл гишүүдийн найз нөхөд, манай эгч нар их байдаг л даа. Нөхөртэй нь ойр дотно ч гэсэн, тэр хүнтэй унтаж хэвтдэг гэсэн үг биш. Зүгээр гэр оронд нь очдог намайг тусалж дэмждэг хүмүүс байдаг. Дотно гэдэг үгийг сонсоод хүмүүс шууд секс, унтах хэвтэх гэдэг утгаар нь ойлгодог. Тэр бол асар буруу. Тэр хүмүүстэй яагаад үзэл бодол нэгдмэл байж болдоггүй юм. Тэр утгаар нь ойлгох хэрэгтэй юм болов уу. Тодорхой хэмжээнд сексийн ч юм уу санал ирдэг. Тэрийг таашаал болгоно уу, санхүүгийн хэрэгцээ болгон уу миний л асуудал. Тиймээс хэн нэгэн хүнд хамаатай асуудал биш болов уу гэж бодож байна.

-Өөрөө найз залуутай юу?

-Найз залуутай байсан. Одоохондоо бол алга. Бид байтугай натурал энгийн охидууд хүртэл хаягдаад хэцүү байна ш дээ. Манай мисс охидууд их үр хөндүүлж байна. Хүмүүс чинь ямар аймаар болчихсон юм бэ? Уул уурхайгаа, газар шороогоо оролдсоны л хар гай гэж би бодож байна. Тайланд улсад баялаг байдаггүй. Зөвхөн хүмүүсийнхээ чадварыг ашиглаж мөнгө олж байна. Гэтэл манай монголчууд газраа ухаад л мөнгө, гарын үсэг зураад л мөнгө олоод тэр мөнгөө янз бүрийн хүмүүст тарааж биеийг нь үнэлүүлж байна. Тэр хүүхнүүд ч гэсэн ухамсаргүй байна. Эр хүн мөнгө өгснийхөө зоргоор бэлгийн дур хүслээ хангаж байгаа ч гэсэн яагаад хамгаалалт хэрэглэж болдоггүй юм. Хүний өмнөөс “бөмбөг” залгичихсан юм шиг. Нарантуул дээр үр хөндүүлдэг эм зардаг гэж байна ш дээ аймаар, аймаар.

Сексийн хувьд би чөлөөтэй ханддаг. Яахлаараа хоёр эрэгтэй хүн унтаж болдоггүй юм, яахлаараа эрэгтэй байж байгаад эмэгтэй болсон хүнтэй унтаж болдоггүй юм? Тэр хүнд би таалагдаад, надад тэр хүн таалагдаад ойлголцсоны үндсэн дээр яагаад тийм харилцааг өрнүүлж болохгүй гэж? Тэрийг харин жаахан үнэ цэнэтэй л хийх ёстой юм болов уу гэж боддог л доо. Бааранд танилцаад коктейль хувааж уугаад буудал орлоо, энэ бол өрөөсгөл. Тодорхой хэмжээнд үнэ цэнэтэй байгаач, эрчүүд маань эр хүний ноён нуруутай байгаач.

Би өөрийгөө эмэгтэй л хүн гэж бодно. Ингэж ярихаар энэ одоо эрэгтэй биш юмуу гээд ойлгочихож магадгүй. Цаанаасаа төрсөн, цаанаасаа заяагдсан. Мэдээж ийм хуруу, гартай эрэгтэй хүн байхгүй л байлгүй дээ.\үзүүлэв. сэтг\ Бие хаа маань хүртэл ингээд заяачихсан байхад хэцүү байна л даа. Миний бие хаа, сэтгэлгээний 90-ээд хувь нь эмэгтэй болчихсон байна.

 

Заримдаа би Ган-Од эгчийг гайхдаг

-Өөрөө их ганган байх шаардлагтай шүү дээ. Хэрэглээ хэр өндөр вэ, одоо хаана амьдарч байна?

-Хэрэглээ ер нь өндөр. Хамаатан саднууд маань надад авч өгсөн хувийн байртай. Тэр байраа түрээслүүлээд мөнгөөр нь өөр газар байгаа. Тэгэхгүй бол тэр байр эрсдэлтэй. 11-р хороололд байдаг болохоор хөл хөдөлгөөн ихтэй. Гаднаа харуул хамгаалалтай байхгүй бол хэцүү, нүцгэн шалдан явдаг хүнд. \инээв\ Машин унадаггүй. Машин авах хэрэгцээ маш их гардаг. Саяхан гэхэд машин авах санал нэг хүнээс ирсэн. Гэхдээ надад машин барих сонирхол огт байхгүй. Багаасаа эмэгтэйлэг байсан болохоор гангарах гэж л машин авдаггүй юм бол хэрэгцээ алга л байна. Хүргээд өгчихдөг олон найзууд байна. Таксигаар ихэвчлэн үйлчлүүлдэг. Такси зогсохгүй гэх зовлон алга. Тэгээд ч над шиг хүн жолооны курст сууна гэхээр … хэцүү л дээ. Одоо хорин хэдхэн настай болохоор боловсрол, хүсэл мөрөөдөлдөө л илүү их анхаарч байна. Материаллаг зүйлд шунах болоогүй байна.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Анх трансжендер болж байхдаа унтаж амрахаа ч мэдэхгүй тэнээд л хөөрөөд найзуудаа дагаад явдаг байсан. Сая хэсэг миссийн тэмцээн гэж явлаа, одоо амьдралаа бодъё, эрүүл мэндээ бодъё. Ерөнхийдөө өдрийн арваад цагийг унтаж өнгөрүүлдэг. Залуу хүн байж ямар их унтдаг юм гэж бодож байж магадгүй. Намайг нийгмийн зүгээс ойлгох ойлголт, ажил мэргэжил гээд өөр түвшинд дэмжих илэрхийлэл бага байгаа болохоор би дэмий гудамж метрлээд яах юм бэ. Тэрний оронд сайхан гэртээ амрах хэрэгтэй юм болов уу.

Найз нөхөдтэйгээ уулзаж их ярилцана. Хуучин эрэгтэй байхдаа гей найз нартайгаа их ярилцдаг байсан. Одоо мисс найзуудтайгаа уулзаж ярилцдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс ямар гоё биеэ авч явж байгааг нь харж зөвлөгөө авдаг. Олон улсын хуралд их сууж байна. Олон нийттэйгээ холбоотой байхгүй бол би тэд нарын нэг хэсэг, тэд нараас гарч ирсэн хүн шүү дээ. Заримдаа би Ган-Од эгчийг гайхдаг л даа. Гей, гомо нарыг ядуу хүмүүс байдаг ч гэдэг юм уу, мэдээж ядуу хүмүүс нийгмийн бүхэл хүрээнд байгаа. Гомо нар гэж ярихгүй энэ их бүдүүлэг хэрэг, ЛГБТ олон нийт гэж ярина. Энэ хүмүүс дунд баян ч хүмүүс байна ядуу хүмүүс байна, өвчтэй ч хүмүүс байна зовлонтой ч хүмүүс байна. Ган-Од эгчийн орсон телевизийн нэвтрүүлгийг үзээд сууж байсан чинь би одоо гомо нартай харьцахаа больсон, тэд нийгмийн эмзэг давхаргынхан гэж ярих нь жаахан эвгүй санагдсан. Гэхдээ би тэр хүнийг ийм тийм гэхгүй ээ. Тэр хүн бас нийгмийн золиос болж амьдарсан шүү дээ.

-Ганбууш та хоёр холбоотой байдаг уу?

-Нэг их холбоотой байдаггүй. Зүгээр л мэддэг. Хааяа хурал зөвлөгөөн дээр таардаг юм. Тэгж ярихад нь би их гайхсан. Яагаад ингэж ярьж байгаа юм бол доо, тэр хүнийг өмнө нь эмэгтэй хүн байсан бил үү ч гэж бодлоо. Сая яахав хүйсээ солиулсан л даа.

-ЛГБТ нарын дунд өрсөлдөөн, үл ойлголцол байдаг уу?

– Байна, байна. Би өөрийгөө ЛГБТ олон нийтийн дунд их нэр хүндтэй гэж боддог. Тэр дундаа хамгийн цөөхөн нь трансжендер хүмүүс,  хориодхон хүн байдаг. Тэр хүмүүс дундаа асар их атаа жөтөөтэй. Зарим нь өдөр эрэгтэй байж байгаад орой нь парик зүүгээд биеэ үнэлдэг ч юм уу өөрийгөө ч төгс ойлгож чадаагүй хүмүүс байна. Телевизээр манай транс охидуудын тухай гарсан байна лээ. Тэд биеэ үнэлэнэ үү, үнэлэхгүй юу тэр хүмүүсийн л асуудал л даа. Тэгж явж байгаад ууртай цочмог хүмүүст алуулчихад өнөөдөр хэн хохирох юм бэ. Эрдэнэт хүний биеийг олж төрсөн тэр хүн өөрөө л хохирно шүү дээ. Тийм болохоор бас транс үзэл бодлоо цэгцлээд хүнтэй ядаж зөв боловсон харьцаад сурсныхаа дараа трансжендер болох сонголт хийх ёстой юм болов уу.

Юмыг хэтэрхий хялбарханаар сэтгэж байна. Хялбархан биеэ үнэлж байна. Гэтэл би багаасаа юмыг хийж сурсан, би парик тавьдгаас эхэлсэн. Багаасаа ад шоо үзэгдсэн ч радио, фм-д нэвтрүүлэг хөтөлдөг болохоор хүмүүсийн хүндлэлийг хүлээхээс эхэлсэн. Тэрнээс биш гэнэт материаллаг зүйл дутагдаад би гэнэт транс болоогүй. Би маш их бодож байж энэ шийдвэрийг гаргасан.

-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна?

-Нуулгүй хэлэхэд санхүүгийн асуудлаа сэргэлэн зангаараа шийдэж  байна. Би олон гоо сайханч, буудалд ажилладаг найз нартай. Хүмүүсийн нүүр будаж, үс гэзгийг нь янзалдаг. Бэлэн мөнгөөр тусалдаг хүмүүс бас байдаг. Тодорхой хэмжээнд хийх юмаа хийчихсэн, мөнгө төгрөг өгч, аваад тусалдаг. Намайг зүгээр нэг гудамжаар ангайгаад явж байхад мөнгө өгөөд туслаад байгаа хэрэг биш болов уу гэж би боддог. Үзэл бодлыг маань хүндлээд итгэсэн болхоор надад их биш тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлдэг болов уу. Эрчүүдээс санхүүгийн туслалцаа үзүүлдэг дэмжиж явдаг хүмүүс байдаг.

Гейүүд ихэвчлэн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин туссан байдаг

-Нууц биш бол хамгийн сүүлд хэзээ секс хийсэн бэ?

-Хамгийн сүүлд … Бангкогт секс хийсэн. Миний байрлаж байсан буудлын залуу таалагдаад, менежер залуу л даа. Бас их нэр хүндтэй, тухайн улсдаа аялал жуулчлал хариуцсан албаны дарга юм билээ. Намайг сэтгэлээрээ дэмжээд байсан. Бусад охидуудаас илүү Солонго чи хоолонд орсон уу гээд утасдаад л. Тэр хүн яг л миний стилийн хүн байсан. Европ төрхтэй, нуруулаг, хамар уруул нь нээх гоё, биеэ сайхан авч явдаг, эмэгтэй хүнийг хүндэлдэг ер нь бол хүүхнүүдийн төгс гэж хэлдэг залуу байсан. Би тийм хүн сонирхдог. Тэр хүн сэтгэл зүрхээ надад зориулсан. Миссүүд автобусаар явдаг байхад намайг хувийн машинаараа зөөчих гээд л. Хүний сэтгэл гэдэг цаанаасаа мэдрэгддэг юм билээ. Надад Сваровский хүзүүний зүүлт бэлэглэсэн. Намайг явахын урд өдөр Батаяагаас Бангкок руу хувийнхаа машинаар хүргэж өгөөд тэнд бид хоёр уулзсан. Монголд унтаж хэвтсэн хүн одоогоор алга, ирээд удаагүй байгаа болохоор. Гэхдээ залуу хүн болохоор секс идэвхитэй өрнөж байдаг нас. Секс ярихаар зарим хүмүүс паах пийх гэх байх л даа.

-Өөрөө эр хүнд дотно харилцаанд орох санал тавьж байсан тохиолдол байдаг уу?

-Тийм юм байхгүй. Би чинь аягүй хямсгар ш дээ. Юм юмны духанд хүрэлгүй унтаж хэвтэхийг хүсдэггүй. Яахав бүр хамаг проблем, зовлон жаргалыг шийдээд өгөх хэмжээний их мөнгө төгрөг амлавал бас үгүйсгэхгүй. Зиндаа, зэрэглэл тогтоохыг хүсдэг. Яг үнэнийг хэлэхэд гэр бүлтэй хүнтэй дотно харилцаа үүсгэхэд их зүгээр байдаг. Яагаад гэвэл гейүүд ихэвчлэн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин туссан байдаг.Гейүүд гейүүдтэйгээ унтдаг болохоор ДОХ их халддаг. Харин гэр бүлтэй хүмүүст ДОХ байдаггүй. Наад зах нь бэлгэвч нь цоорлоо гэхэд гэр бүлтэй хүн чинь цэвэр ариухан л байна шүү дээ. Тийм болохоор би бас эрүүл мэндээ бодно. Би гэр бүлтэй ч хүнтэй явж байгаа, гэр бүлгүй ч хүнтэй явж байгаа. Тэр залууг гэр бүлтэй юу, үгүй юу гэдгийг судлаад явж байх цаг зав надад байхгүй. Надад зориулж байгаа сэтгэл зүрх бүх юм нь таалагдаж байгаа болохоор би контакт үүсгэж байгаа шүү дээ. Надтай уулзаж байгаа зарим эрчүүд эхнэр маань үнэхээр хэцүү байна дарамттай байна гэдэг. Эр хүнийг дарамталсан, эр хүнийг сөхрүүлэхээр ааш гаргадаг хүүхнүүд байдаг. Мэдээж контакт үүсгэдэг хүнээ гэр бүлээс нь салгаж авах хэмжээнд хүртэл явахыг би хүсэхгүй.

-Нууц биш бол хамгийн өндөр нь хэдий хэр ханшаар харилцаа тогтоож байв?

-Тэрийг ярих сонирхол нэг их алга л даа. Би мөнгөөр уулзахыг хичээдэггүй. Нэг удаа миний 10 сар амьдрах байрны мөнгийг бэлнээр төлчихсөн байсан. Тэр чинь сарын 800 мянган төгрөгийн байр ш дээ. Надад хэлэхэд би их баярлаж байсан. Лондонд амьдардаг залуу байгаа. Хувиараа том компьютерийн бизнес эрхэлдэг.

-Хайр дурлалын асуудалд хэрхэн ханддаг вэ. Хамт амьдардаг байсан залуу чинь магадгүй анхны хайр чинь байсан уу?

-Секс, хайр хоёр хоорондоо холбоотой. Хүн хайртай хүнтэйгээ секс хийж байж илүү таашаал авна гээд л ярьдаг. Мэдээж тийм үү гэвэл тийм. Гэхдээ тэр энгийн хүмүүсийн хувьд байх асуудал. Бидний хувьд хэцүү ш дээ. Үгүй гэж хэлэх аргагүй санал маш их ирдэг. Унаж тустлаа дурлаж байгаагүй. Хүмүүс намайг их зугаалуулдаг л даа. Хамт амралтанд олон яваад дасчихсан хүмүүс байдаг. Тэрийг хайр гэж хэлэхгүй. Бүүр нэг хайрыг мэдрүүлсэн хүн бол алга. Хайр гэвэл олон зүйлийн үндэс нь байх болов уу. Сексийн үнэ цэнэ, нэг нэгнийгээ хүндлэх хүндлэл, итгэсэн итгэл гээд маш олон зүйл байж болно. Тэрнээс биш хайр гэхэд би дан ганц сексээр төсөөлдөггүй.

-Зөвхөн минийх байгаач, битгий өөр хүмүүстэй уулз гэсэн санал ирж байсан уу?

-Байдаг. Гэхдээ би хэлэх үгээ хэлээд л гаргадаг. Гэрлэх санал тавьж байгаагүй. Гэхдээ миний үерхэж байсан казак залуу бөгж бэлдчихсэн байсан. Бараг гэрлэх санал тавих гэж байсан юм болов уу. Чамаас хөөрхөн охинтой болно гээд л ярьдаг байсан.

-Өөрт чинь санал тавиад дотно харилцаанд орж байсан хүн өөр нэг таньдаг хүнтэй чинь харилцаанд орсныг мэдсэн тийм тохиолдол байсан уу. Хэрвээ тийм зүйл болвол яах вэ?

-Миний жишээн дээр ч биш, эрчүүдийн хүүхнээ сэлгэх гэсэн л зан. Миний хувьд тийм зүйл байсан. Тэрэн дээр нэг их эвгүй болоод энээ тэрээ гээгүй. Нэг удаагийн секс дээр итгэл тавиад байдаггүй.  Нэг удаагийн таашаал ч юм уу, би өөрөө гоё байх үүднээс л хийнэ үү гэхээс итгээд байх албагүй. Тэр хүн мөнгөө гаргаад өөр хүнээ авна уу тэр хүний л асуудал. Гэхдээ эрчүүдийг жаахан жудагтай байгаасай л гэж хүсдэг. Үнэхээр сайхан хүн байгаад таалагдах юм бол би тэр хүнтэй дотносохыг хүснэ. Ямар ч байсан сексийг хүсэхгүй. Тантай яриад сууж байгаа шиг тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгуулахыг хүснэ. Ядаж долоо хоногийн дараа, бүр ядаж нэг хоёр хоногийн дараа контакт үүсгэхийг хичээдэг л дээ.

-Нууц биш бол хэдэн эрэгтэйтэй дотно харьцаанд орж байв?

-Би нэгээс илүү хүнтэй орж үзээгүй. Янз бүрийн порно гардаг ш дээ. Уулзаж байгаа эрчүүд янз бүрийн юм ярина. Юу эсийг ярихав дээ, бид чинь. Охидууд бол асууж л байдаг чи олон хүнтэй унтаж үзсэн үү гээд л, би бол тэгж үзээгүй.

-Өнөөдрийг хүртэл амьдралд чинь хэдэн эр хүн байсан бэ л гэж асуулаа л даа?

-Тодорхой хэмжээнд байна. Би тоолоод байдаггүй л дээ. Үнэ цэнэтэй байсан хүн гэх юм бол гарын арван хуруун дотор л байна. Үнэ цэнэтэй гэдэгт олон ухагдахуун багтаж байгаа юм болов уу. Зүгээр нэг өдөр өнгөрөөх, гуниг гутралаа дарах тохиолдол олон байсан байж магадгүй л дээ. Гэхдээ секс гэхээсээ илүү байгаа байдлыг чинь хармаар байна гэсэн хүмүүс маш их байдаг. Би чамайг хараад мөнгө өгье гэсэн санал тавьдаг. Гоё сайхан харагдаад тэр хүнд тааламжтай мэдрэмж төрүүлсэн болоод тэр хүн тэгж байж магадгүй. Харъя, илье ч гэх утгаар харьцаг хүмүүс байдаг. Дарс уугаад хоёулаа гоё бүжиглэе ч гэх тохиолдол байдаг. Зарим хүмүүсийн гэрт очдог. Тэр хүмүүс насны хувьд залуу хүмүүс байдаг. Бусдаар бол авгай хүүхдийнхээ зургийг ил тавьчихаад тэгээд байгаа хүмүүс ховор. Тиймэрхүү насны хүмүүс их зальтай. Амралт руу дагуулж явах ч юм уу өөр байдлаар л харьцдаг.

Найз залуу маань намайг 100 хувь эмэгтэй гэж бодож байсан

-Одоогоо залуу хүн юм чинь гэр бүл гэж яарахгүй байгаа байлгүй. Ирээдүйн найз залуудаа ямар цензур тавьж байна?

-Найз залуу байх хэрэгтэй. Зарим хүмүүс монголд худлаа энээ тэр гэж яриад байдаг. Гол нь би хэн бэ гэдгээс л хамаарч надад хүн наалдана шүү дээ. Би өөрөө биеэ зөв авч явж чаддаггүй, муухай царай зүстэй, үзэл бодол муутай, хүнийг муухайгаар боддог байвал монголд байтугай гадаадад ч хэн ч намайг тоохгүй ш дээ. Би үнэхээр сайхан энергитэй байвал хүн болгон л надтай суухыг хүснэ.

Ирээдүйн гэр бүлийн амьдралаа ямраар төсөөлж байна вэ? Натурал Миссүүдийг харж байхад нөхөртэй болоод л тайзнаас буучихдаг. Гол зорилго нь гэр бүл байсан юм шиг харагддаг. Трансжендер миссийн хувьд зорилго нь юу байх бол?

-Би өөрийгөө загвар өмсөгч, гоо сайханч ч юм уу, сэтгүүлч, хөтлөгч гэж хардаггүй. Би өөрийгөө universal-ний гэж боддог. Өөрийнхөө чадах хэмжээнд юм болгон руу оролцохыг хүсдэг. Хүн л юм чинь хүний хийж байгаа зүйлийг чадна гэж бодоод бүхий л зүйлийг хийж өөрийгөө сорихыг хүсэж байна.

Мэдээж гэр бүлтэй болно. Би хоёр жилийн өмнө буудалд амьдардаг байсан. Манай буудлын ресепшн охин нөхөртөө хаягдчихсан, бид хоёр дотно найз болохоор их ярилцдаг байлаа. Тэр маань хоёр хүүхэдтэй болчихоод хаягдчихсан, хадмуудтайгаа ойлголцдоггүй ч юм уу бэрхшээлийг нь сонсоход хэцүү шүү. Натурал эмэгтэйн амьдрал ийм байхад минийх ямар байх бол гэж бодох үе байна.

Би найз залуутай байсан. Найз залуу маань Эрдэнэтэд томоохон баар ажиллуулдаг бизнес хийдэг хүн. Тэр залуу маань намайг 100 хувь эмэгтэй гэж боддог байсан юм билээ. Сар шахуу эмэгтэй гэж бодож явсан. Тэгээд тухайн үед би бас мэдэгдээгүй л юм байлгүй дээ, бодвол.\инээв\ Нэгдүгээрт транс гэдгийг минь мэдээд, хоёрдугаарт тэр хүн маань казак хүн байсан болохоор шашин шүтлэгтэйгээс болоод шашин хоорондын мөргөлдөөн гарсан. Салах гол шалтгаан шашин болж байсан л даа.

-Хэр сайн эзэгтэй вэ?

-Би ер нь эзэгтэй болох болоогүй байна л даа. Тодорхой хэмжээнд хоол хийхдээ Монгол хоол их хийдэг. Багаасаа хоол хийж, гэр цэвэрлэж өсөөгүй. Би өдөрт нэг удаа цадатлаа хооллодог. Гэдэс маань даашинзнаасаа илт төвийгөөд ирдэг. Миний унаган бие эрэгтэй болохоор сайн хооллох хэрэгтэй. Нэг удаа идэхдээ нүд сэтгэл баясгасан том ширээ засаж байгаад олон төрлийн хоолноос амтлаад иддэг.

-Биеийн жин хэд вэ?

-Жин 58 кг байсан, одоо байраг 60 дөхөж байна. Өндөр 180 см, өсгийтэй гутал өмсвөл 185 см болчих байлгүй дээ.

-Хоолны дэглэм хэр барьдаг вэ. Яасан ч турьхан юм?

-Ходоодоо маш сайн цэвэрлэдэг. Энэ дашрамд бүсгүйчүүддээ бяцхан зөвлөгөө өгчихье. Зөгийн бал, лимон хоёрыг тодорхой хэмжээнд найруулж уувал зүгээр. Нүүр царай гоё болоод бас жингээ барихад тустай. Би жимс их иднэ, мах бас их иддэг. Гол нь идсэнээ зөв шингээж чаддаг байх ёстой юм болов уу. Тэрнээс биш би иддэггүй ууддаггүй гэж ярих нь утгагүй. Яг үнэндээ би таргалах гэж их зовж байна. \инээв\

Миссийн тэмцээн өнгөрснөөс хойш таргалъя гэж бодлоо. Сая дэлхийн миссийн тэмцээнд орсон хүүхнүүд чинь усны үхэр шиг л байх юм байна шүү дээ. Тэдний хажууд би хэтэрхий залуу, хэтэрхий хүүхдээрээ харагдаад тэмцээний шүүлтэд нөлөөлсөн юм болов уу гэж бодож байна.

Уучлаарай, трансжендер эмэгтэй хүүхэд төрүүлэх боломжтой юу. Өөрөө ер нь хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?

-Зарим хүмүүс бодож байж магадгүй. Энэ одоо транс байж байж юугаараа төрдөг юм гэж. Гэтэл тэр хүний сэтгэлгээ эрүүл байгаа тохиолдолд хүүхэд үрчилж болж байна. Бие эрхтэнийх нь тогтолцоо эрүүл байгаа тохиолдолд хүүхэд төрүүлж болно. Хүүхэд амьдралыг утга учиртай болгодог. Гэхдээ хүүхдээ би монголд байлгахыг хүсэхгүй. Аль болох гадаад хүнээс хүүхэдтэй болно гэж боддог. Монгол ч хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадаадад амьдруулна. Би Европ залуучуудад, классик стилтэй, цэвэрхэн, дипломат залуучуудад дуртай. Хүүхдээ Монголын нийгэм төлөвштөл гадаадад байлгана. Ямар ч байсан нэг сайхан мисс охинтой л болно. Бас эцгийгээ дуурайсан нэг сайхан залуу байгаасай гэж бодож байна.

 

Хошин урлагийн Бооёо мэтийн хүмүүс биднийг доромжилдог!

-Солонго одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Манай миссийн тэмцээнийг зохион байгуулсан “Залуус эрүүл мэнд төв” гээд ТББ-д ажиллаж байгаа. Хурал семинарт их суудаг. Одоо бол гоо сайхны бизнес хийх сонирхолтой болсон. Транс охидуудынхаа дунд болон энгийн хүмүүс үйлчлүүлдэг салон нээе гэж боддог, төлөвлөсөн ажлууд байгаа. Залуу байгаа болохоор намайг сэтгэл зүрх маань хурцалж өгч байна. Шантрах үе гардаг. Тэр дундаа транс охидууд янз бүрийн байдлаар хоолны газар халуун шөл цацуулж бие хаагаа шалзлуулах, согтуу хүмүүс парикийг нь авч шидэх тохиолдлууд их гардаг. Хүний гар хөл рүү цохилоо гэхэд хөхөрдөг тэр хөхрөлт тодорхой хугацааны дараа эдгэрдэг. Гэтэл хүний сэтгэл зүрх рүү чи эр, чи эм гээд байгаа сэтгэл зүрхний шаналал, зовиур, нийгмийн зүгээс ирсэн дарамт шахалт, шаналал хэзээ ч арилдаггүй. Би трансжендер хүмүүсийн монголдоо хийж чадаагүйг хийж чадчихаад, дардан замыг бий болгосныхоо дараа инээж суух өдөр ирэх байх. Магадгүй хэдэн жилийн дараа би сэтгүүлд ийм ийм зүйл ярьж байсан, одоо ингэчихсэн байгаа биз дээ гээд яриад сууж байх цаг, завшаан гарах болов уу гэж бодож байна.

Хамгийн том мөрөөдөл чинь юу вэ?

-Би өөрийгөө хамгийн ойрын мөрөөдөлдөө хүрчихсэн гэж бодож байна. Миссийн тэмцээнд орохоосоо өмнө монголын мисс больё гэж боддог байсан. Миний хэтийн зорилго монголд ЛГБТ олон нийтийнхээ дунд тодорхой хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлээд ялангуяа транс охидуудын нийгэмд тулгараад байгаа асуудлыг шийдэж өгөх. Юу юунаас илүү монгол хүмүүс нэг нэгнийгээ гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Ядаж л урлагаар дамжуулаад ЛГБТ олон нийтийг зөвөөр ойлгуулах сан. Урлаг гэснээс энэ хошин урлагийн Бооёо мэтийн хүмүүсийг би их гайхдаг. Парик зүүгээд аягүй муухай стил бүрдүүлж гарч ирээд бид нарыг доромжлоод байдаг байхгүй юу. Хүмүүсийг инээлгэж байгаа мэт боловч асар их доромжилдог. Жүжиг үзээд сууж байхад надад их эвгүй санагддаг. Урлаг гэдэг маш хүчтэй зүйл. Урлагаар дамжуулж нийгмийн уур амьсгалыг өөрчлөх ёстой юм болов уу. Гэтэл урлагийн чадваргүй хүмүүс гарч ирж байна. Часхийсэн урлагийн рекламны студи байгуулъя гэж боддог. Хажуугаар нь үр хүүхдээ гоё хүмүүжүүлээд явна. Ер нь яагаад трансжендер их хурлын гишүүн ч юмуу улс төрч, төрийн албаны чухал хүн байж болохгүй гэж. Ирээдүйд нийгмийн үзэл санаанд өөрчлөлт гараасай, бид ч гэсэн энгийн хүмүүс шиг, натурал эмэгтэйчүүд шиг карьер хөөх өдөр ирэх байх.

Ярилцсан Б.Ундрал, П.Урнаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • bhugolb. (December 01, 2014 2:22:51 pm )

    uheech chi

  • Anonymous (December 01, 2014 2:30:00 pm )

    Buzar pizda

  • ХМ (December 01, 2014 2:51:51 pm )

    ЮУН Ч ИХ ЮМ БОДОЖ ЯВДАГИЙН ЯАЖ БИЕЛЭХ ВЭ ДЭЭ, ӨӨРИЙГӨӨ ГАЖ ГЭДГЭЭ БАС ХААЯА УХААРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (December 01, 2014 3:34:15 pm )

    engiin hun bish gaj gedgee yaaaagaad ch medhgui yum bnaa iim humuusee ustgah heregtei

  • Anonymous (December 01, 2014 3:58:47 pm )

    монголд биеэ үнэлэхийг хуулиараа хориглодог биздээ.энэ элийрсэн транс гэнүү эвдэрхий хүүхэнцэр нь хэвлэлээр биеээ үнэлсэнээ гайхуулаад л бэлгийн буруу гаж ёсыг, биеэ үнэлэлтийг сурталчилаад л байхад нөгөө хууль хяналтынхан нь юу хийж байдаг байнаа?хаана юу ярихаа мэдэх чадалгүй манин бацаан бас их хурлын гишүүн болох гэж мөрөөдлөө л гэнэ шүү.одоо тэгээд их хуралд транс гишүүн л орох нь дутаж дээ?эмгэнэлтэй байна шүү.

  • novsh (December 01, 2014 5:03:54 pm )

    Erdenetiinh gechejee naad ch dumdgoviinh shdee sejig huremeer sdaa iim teneg ym gj yu bhavdee

  • Moogii (December 02, 2014 3:17:45 am )

    Uhej dald or! Yu iliireed baigaa iremdeg novsh be?

  • 1 (December 02, 2014 5:32:00 pm )

    DUndgoviin gechii shde pizda

antalya rent a car