Монгол охид, эмэгтэйчүүд сүүлийн үед гадаадын иргэдэд хууртаж эд хөрөнгөөрөө хохирох болсныг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамнаас сэрэмжлүүллээ.
Монголчууд ямар хэлбэрээр хохироод байгаа, хэрхэн сэргийлэх талаар тус яамны Консулын газрын дэд захирал Н.Батаагаас тодруулав.
-Сүүлийн үед гадаадын улс орны иргэд цахим хуудсаар дамжуулан манай улсын иргэдийг хохироох тохиолдол гарах болсон. Сугалаанд хожлоо гэсэн хуурамч захидлаас гадна охид, бүсгүйчүүд өөр хэлбэрээр хохирох болжээ?
-Ер нь манай охид бүсгүйчүүд Facebook, Twitter зэрэг интернэтийн олон нийтийн сүлжээгээр гадаадын иргэнтэй танилцаж, арга залинд нь автаж, хууртсан тохиолдол цөөнгүй гарлаа. Тухайлбал, интернэтээр гадаадын иргэнтэй танилцсан монгол бүсгүй тодорхой хугацаанд холбоотой байх явцдаа дотносож, улмаар зальтан этгээдийн гэрлэх санал, сайн сайхан амьдралын талаарх худал амлалтад хууртаж, багагүй хэмжээний мөнгө шилжүүлэн цахим гэмт хэргийн хохирогч болж байна.
-Голдуу аль улсын иргэд манайх руу хандаж байна вэ?
-Малайз, Индонези зэрэг орны иргэдэд хууртагдсан тохиолдол гарсан. Цахим гэмт хэрэг үйлдэж буй гадаадын иргэд олон нийтийн сүлжээгээр өөрсдийгөө барууны өндөр хөгжилтэй орны иргэн хэмээн танилцуулж, монгол бүсгүйчүүдийн итгэлийг олох замаар залилдаг.
Жишээлбэл, Малайзын иргэн өөрийгөө Английн иргэн хэмээн итгүүлж, багагүй хугацаанд харилцаж байгаад “Малайзад ажлаар явж байна, мөнгө яаралтай хэрэг боллоо. Туслаач. Удахгүй Монголд очихдоо буцааж өгье” гэх байдлаар манай иргэнийг залилж, улсынхаа жижиг хотын банкаар шилжүүлэн авсан байдаг. Тиймээс охид бүсгүйчүүд олон нийтийн сүлжээгээр танихгүй хүнтэй харилцахдаа хянуур, болгоомжтой хандахыг анхааруулж байна.
-Хууртагдсан хэчнээн тохиолдол байна вэ?
-Одоогийн байдлаар гурван тохиолдол гарсан. Үүнээс Малайз руу мөнгө шилжүүлж алдсан хоёр индонези иргэнд залилуулсан нэг хохирогч байна.
Б.Заяа
Холбоотой мэдээ
-
zochin (December 01, 2014 1:00:16 pm )
hohichini gedgiin, interneteer durlaj zusiig n uzeegui haltruudiin arga mehend ordog n tednees tenegee haruulj baigaa n ter.yasan ih mongotei ym.
-
тиор (December 01, 2014 2:01:28 pm )
монгол хүүхнүүдийг тэнэг гэхээс өөр хэлэх үг алга Ийм тэнэгүүдээс болж монгол эрчүүд гуниг царайлж архи уудаг байхаа
-
mongol (December 01, 2014 9:16:18 pm )
hohi ni ner gutaasan amitad
-
Zochin (December 01, 2014 9:40:36 pm )
Hohi ni.ee ysn ilvvdee garsan mongo we heniig ni medehgvi haltart hulhuduulj bdg hohi ni
-
OMG! (December 02, 2014 9:38:18 am )
Jo jo byatgarsan mama Unchaa laab yoooUSA!
5 Comments