Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайдаар хоёр жил гаруй ажиллаж, одоо энэ суудалдаа түр үүрэг гүйцэтгэгч хийж буй Д.Тэрбишдагвыг тойрсон хэл ам хэрүүл шуугиан хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд. Түүний хашиж байгаа энэ албанд Онцгой байдлын ерөнхий газар хамаардаг. Иймээс мань хүн анх шадар сайд болмогцоо тийш нь баахан танил талын хүмүүс, хамаатнуудаа хүчээр илгээж, ОБЕГ хэмээх энэхүү тусгай алба нь түүний хувийн компани шиг болжээ. ОБЕГ-ыг толгойлж буй Т.Дуламдорж нь Д.Тэрбишдагвын туслахаар олон жил ажилласан нэгэн. Зарим шоогч хүмүүс нь түүнийг “Д.Тэрбишдагвын цүнхийг зөөж гүйсээр яваад том дарга болсон” гэх. Өөр нэг хэсэг нь “Цэргийн жагсаалд ч зогсож үзээгүй Т.Дуламдорж Зэвсэгт хүчнийхэнтэй хамт хүндэтгэлийн жагсаалд зогсож байгаад ухаан алдаж унахаа шахсан” хэмээн инээлдэх. Ер нь тэр ОБЕГ-т очсоноос хойш хөгөө дэлгэж гүйцсэн болов уу. ОБЕГ-ын Тамгын газрын дарга нь бас л Д.Тэрбишдагвын нутаг усны нөхөр. Түүнийг н.Алтангэрэл гэдэг. Зөвхөн Архангайн Эрдэнэмандал сумаас гэхэд 10 гаруй хүнийг Д.Тэрбишдагва ОБЕГ-таа шахжээ. Энэ мэтээр Д.Тэрбишдагва, Т.Дуламдорж нар ОБЕГ-т мэргэжлийн хүмүүсийг мэргэжлийн бус этгээдүүдээр солих их аяныг хоёр жил гаруй хугацаанд өрнүүлсэн гэж шүүмжлэгчид цөөнгүй болжээ. Т.Дуламдоржийнх нь эгч ОБЕГ-т ажиллаж байхдаа нэлээд хэмжээний өмч хөрөнгө үрэн таран хийсэн хэргээр шалгагдаж, одоо ч асуудал нь бүрэн шийдэгдээгүй байна. Д.Тэрбишдагвын төрсөн ах Пүрэвдаавуу гэгч тэтгэврийн өвгөн ОБЕГ-т зөвлөхийн үүрэгтэйгээр хоёр жил гаруй төсвийн мөнгө “цохив”. Хэн ч залхмаар хамаатнуудын гайтай энэхүү сүлжээ хэзээ зад үсэрч тус газарт жинхэнэ мэргэжлийн хүмүүс очиж ажиллахыг тааж хэлэх мэргэн “шовгор” одоогоор алга бололтой.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
i (December 01, 2014 12:51:09 pm )
hvmvvs bas vnenl zvil niiteldeg ym bn
-
Зочин (December 08, 2014 6:44:18 pm )
Сэлэнгэ мөрөнд “Амь авараарай” гэж эх үрс хашгирсаар одсон нь ОБЕГ-ын мэргэжлийн бус удирдлагын эмгэнэл
-
-
Iiii (December 01, 2014 1:54:03 pm )
Otgonbayar gej hun henees hediig avaa bol???
-
бөбө (December 01, 2014 3:02:06 pm )
худалдан авах ажиллагааны газрын дарга хүүхэн чинь энэний ну а нь юм. Төрийн албан хаагчын шалгалтанд нь тус даргаар тэнцсэн хүнийг нь өрөөндөө нь оруулж байгаад үхтэл нь заналхийлж болиулаад оронд нь тэр нэхмэлчин мэргэжилтэй хүүхнээ даргаар тавьсан нөхөр дөө.
-
ЗОЧИН (December 01, 2014 5:48:43 pm )
Төрийн албыг төрлийн алба болгож болохгүй гэдгийг хүн мэднэ . ОБЕГ-гэдэг бол маш онцгой ажил гэдгийг анхаарч үзэлгүй шахаа хийж л дээ.
-
MGL IRGEN (December 01, 2014 8:24:33 pm )
ONTSGOI BAIDLIIN AKBANII MERGEJIIN MERGEGISHISEN TSERGIIN DARGA NARIIG JIRIIN NEG OPITSER MERGEJILTNEER AJILLAJ BHAD YOSOLJ MEDEHGUI DULAMDORJ M.ENKHBOLDIIN HURGEN DUU BATBILEG GEED TENEG GAR NAR CHINI ULSIIN NOOTSIIN DARGA GEED AIMAR AJIL HIIDEG,ENE ARIIN HAALGIIG ONTSGOIN MERGEJIIN HUMUUS DEESHI NI GARGAACHEE
-
Anonymous (December 02, 2014 12:57:39 am )
наад нехдийг нь гал сенеегчеер 7 хоног ажиллуул узэз
-
Иргэн (December 02, 2014 12:45:38 pm )
Энд бичигдсэн зуйл унэн байхаа. Гэхдээ уунийг шударга унэнд дуртай хэн нэгэн биш, харин туунийг хазайсан дээр нь тулхээд оронд нь очихыг мороодсон МАХН-ын бас нэг новш нь бичуулж байгаа нь ойлгомжтой!
-
zochin (December 02, 2014 4:30:29 pm )
Balinchaa avaach we gedeg shig Bayarsaikhan zaaniiga zailuulaach we
-
Bi (December 02, 2014 7:53:24 pm )
Purevdaavuu odoo boltol baigaamuu Huvsguld tulegdej hordtoloo arhidaj baigaad tsagdaagaas huugduu bizdee
-
Anonymous (December 03, 2014 12:14:43 pm )
ene hezeenil luuvirchin hun shudee germand elchin bhdaa mongolchuudaa ad uzdeg mu eriin hun muutai luuvirchin shuudee
-
МАНАН (December 07, 2014 11:10:06 am )
АРДЧИЛАЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭЦСИЙН ЗОРИЛОГО МӨНГӨ БОЛОХООР ЮУ ГЭЖ ТЭНЭГ ХҮН ШИГ ЗҮГЭЭР ХЭДЭН ЖИЛ СУУХ ВЭ ДЭЭ ОДОО НААДАХААС ЧИНЬ ДОР ӨЛӨН БОЛНО ДОО
-
uzen ydjiin (December 19, 2014 8:43:38 pm )
songinhairhan duurgiin gazriig bugdiine awsan hulgaich bn lee dee 22iin towchoo tahilt ene ter lvv buh zam daguuh gazriin awsan bn lee ene hulgaich
-
mongol (December 23, 2014 11:03:16 pm )
urd zygiin yr sad shyy dee ene nuhur
-
уншигч (December 25, 2014 10:27:28 am )
архангайхнаар дүүрсэн газар архангайхны нэг муухай юм нь хүн муутай дээрээс нь чадал муутайгаа мэдэхгүй аймаар амбицтай албан тушаалд дуртай бас болоогүй хөөрхөн хорчин энэ газрын ийм хүмүүсээр дүүргэсэн эндээс хэрүүл хэл ам тасрахаа болиод удаж байна хэрүүл хулгайн бузар болсон газар хэдэн гал сөнөөгч энэ байгууллагыг авч явж байна даа
-
уншигч (December 25, 2014 10:31:16 am )
пүрэвдаавуу батбилэг мэтийн хогын хорчин юмнууд нийлээд л хээр хөдөө зугаалаад тансаглаад явж байдаг шү дээ тэгэхдээ хороо найруулдаг гэнэ лээ
-
уншигч (December 31, 2014 9:07:25 am )
пүрэвдаавуу батбилэг хоёрын сүлжээ бас хэзээ нурах вэ асуумаар банйа хогын хорчингууд хол зайлах хэрэгтэй байтал бүр дуламдоржийнхоо оронд очно гээд хор хутгаад явж байна гэсэн бас болоогүй өөрийнхөө бууны нохойнуудад албан тушаал хуваарлисан байна гэлүү ха ха
17 Comments