
Х.Анхбаярт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр, түүнчлэн Д.Амарсайханыг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон юм.
Н.Отгонболдын хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Түүнчлэн Ц.Чандманьд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.
Мөн Х.Анхбаярт оноосон гурван жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, дээрх ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар болжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.