antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2014 Comments are off

Энэ жил олон жилийн дунджаас ахиу цас орох ч харьцангуй дулаан байна

нийтлэсэн Admin

tsasСүүлийн өдрүүдэд Монгол орны нийт нутгаар огцом хүйтэрч байна.  Ус цаг уурын газраас гаргасан урьчдилсан мэдээгээр Арванхоёрдугаар сард агаарын температурын сарын дундаж нь Увс, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна гэв. Мөн Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй аж.

Нэгдүгээр сард агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завханы баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар төлөв харагдаж байна гэв. Энэ сард Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгорын ихэнх нутаг, Завхан, Говь-Алтайн зүүн хойд, Булган, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Өмнөговийн баруун, Дорноговийн өмнөд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн хэмжээнд, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөв ажиглагджээ.

Ийнхүү ирэх өвөл нийт нутгаар урьд жилүүдийнхээс цас ахиу орох ч дулаан байх таамгыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өгч байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car