antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2014 9 comments

Элэгний С вирусыг эмчлэх үндэсний хөтөлбөр санаачилжээ

нийтлэсэн Admin

ec05b51b79f5d4c0originalСофосбувир эмийг АНУ-ын зах зээлд нэг сарын хэрэглээг нь 28,000 доллароор үнэлж байгаа бол

Монгол Улсад 300 долларт өгөхийг зөвшөөрсөн

Монгол Улсад хоногт дунджаар зургаан хүн элэгний хорт хавдар, хатуурлын улмаас нас барж байгаа билээ. Үүний гол шалтгаан нь элэгний “В” болон “С” вирус юм. Элэгний “В” вирусийн хувьд вирусийг дарангуйлах эмчилгээ байдаг боловч бүрэн устгаж чадах эмчилгээ одоогоор байхгүй гэхэд болно. Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн ердөө гуравхан хувь нь тус вирусээс бүрэн салдаг. Элэгний “В” вирусийг дарангуйлах эмчилгээ Монгол Улсад бүрэн нэвтэрсэн, бөгөөд цаашид одоо хийгдэж байгаа дархлаажуулалтыг улам эрчимжүүлэх, эмчилгээний удирдамжийг боловсронгуй болгох, эмч нарын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь чухал. Элэгний “С” вирусийн хувьд харьцангуй хожуу илрүүлсэн вирус юм. Учир нь энэ вирусийг лабораторийн орчинд ургуулах боломжгүй байсаар 2000 оны эхээр ургуулах боломжтой болж вирусийн загварыг японы эрдэмтэд бүтээв. Миний бие Япон улсад элэгний вирусийг судалж байсан үе байв. Энэхүү загварыг судалгаанд өргөнөөр ашигласанаар вирусийн эсрэг эм бүтээх том хаалга нээгдсэн юм. “С” вирус нь байнга өөрчлөгдөж байдаг учраас одоог хүртэл түүний эсрэг үр дүнтэй вакцин бүтээж чадаагүй билээ.

2005-2010 оны хооронд олон судалгааны төвүүд, эмийн компаниуд вирусийн эсрэг эм бүтээж одоогоор 50-иад төрлийн шинэ эм, эмчилгээ зах зээлд гарах төлөвтэй байна. Тэдгээрээс зөвхөн зах зээлд гарсан бөгөөд гарахад тун ойрхон байгаа эмүүдийг танилцуулъя.

 

1. Вирусийн эсрэг дархлааг дэмжигч эмүүд:
Пег-Интерферон альфа, Интерферон альфа, Пег-Интерферон бета
2. Вирусийн уургийн нэгдлийг задалдаг ферментийг дарангуйлагч эмүүд:

Босепревир, Телапревир, Симепревир, Ритонавир, Фалапревир, Асунапревир, Ванипревир
3. Вирусийн генийг хувилдаг полимеразе уургийг дарангуйлагч эмүүд:

Рибавирин, Софосбувир, Дасабувир, Делеобувир
4. Вирусийн үржлийг дэмждэг NS5A уургийг дарангуйлагч эмүүд:
Даклатасвир, Ледипасвир, Омбитасвир
5. Циклофилинийг /дархлааг дарангуйлагч уураг/ дарангуйлагч эм:

Алиспоривир

Дээр дурдсан эмүүдийн нэг төлөөлөл нь Софосбувир гэдэг эм бөгөөд “С” вирусийн эсрэг анхны ч биш сүүлчийн ч биш эм юм. Гагцхүү энэ эмийг Монгол Улсад харьцангуй хямд үнээр санал болгож байгаа нь манай орны эмч, өвчтөнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаагийн дээр үр дүн нь ч сайн байгаа билээ. Эмийн компаниуд шинэ эмийг зах зээлд гаргаад юуны өмнө өндөр хөгжилтэй, хөрөнгөтэй орнуудад санал болгодог нь гэм биш зан. Шинэ эм асар өндөр зардлаар бүтээгддэг учраас тэр. Аливаа шинэ эм зах зээлд гараад манай оронд орж иртлээ дунджаар 10-аад жил болдог. Элэгний өвчнөөр нас барагсадын тал хувь нь элэгний “С” вирусийн гаралтай гэж бодоход жилд 1200, 10 жилийн дотор 12,000 хүн нас барах тооцоо гарч байна. Энэ жишгийг халж, онголынхоо мянга мянган элэгний вирустэй иргэдийг хамгийн орчин үеийн эм, эмчилгээгээр цаг алдалгүй хангах зорилгоор бид эрүүл мэндийн яамнаас АНУ дахь Монголын консулын газраар дамжуулан албан ёсоор эм үйлдвэрлэгчтэй уулзсан билээ. Монгол орны элэгний өвчний өнөөгийн байдал, онцлогийг, тайлбарлаж манай улсад тохирсон хямд үнээр нийлүүлэхийг бид тэднээс хүссэн юм.

Софосбувир эмийг АНУ-ын зах зээлд нэг сарын хэрэглээг нь 28,000 доллароор үнэлж байгаа бол Монгол Улсад 300 долларт өгөхийг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, гурван сарын курс эмчилгээ 900 доллар, зургаан сарын курс эмчилгээ 1800 доллар гэсэн үг юм. Дэлхийн аль нэг оронд илүү хямд үнээр нийлүүлсэн тохиолдол дуулдаагүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, ойрын хоёр жилд Монгол оронд үүнээс хямд үнээр олдох боломжгүйг хэлсэн юм. Зарим иргэд надаас энэ эм яагаад ингэж их хямдрав? Бидэн дээр туршилт хийх гээд байгаа юм биш үү? гэж олон удаа асуусан. Хариулт өгье. Туршаад дууссан. Одоо АНУ-д эмчилгээнд нэвтрээд нэг жилийн нүүр үзэж байна. АНУ-д аливаа  эмийг маш олон шаттай, ярвигтай туршилт судалгааг давж байж бүртгэдэг. Харин хямдарсан логик нь их энгийн юм: Нэгдүгээрт, Засгийн газар, эрүүл мэндийн яам хямдруулахаар хөөцөлдөж байгаа нь элэгний вирусээ устгах улс төрийн хүсэл эрмэлзэл байгааг илэрхийлсэн. Хоёрдугаарт, нийгмийн хариуцлага талаасаа Монгол орон энэ вирусийн халдвараар төдийгүй элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Гуравдугаарт, Монгол Улс хүн ам цөөтэй, эрүүл мэндийн уламжлалт, сайн тогтолцоотой учраас энэ вирусийг устгах загвар орон болох боломжтой. Аль нэг загвар оронд вирусийг бүрэн устгавал эм үйлдвэрлэгчийн нэр хүндээс гадна эмийн нэр хүнд ч өснө.

 

Жазагийн Амарсанаа

 

Эрүүл мэндийн дэд сайд, анагаах ухааны доктор, Ази Номхон Далайн Элэгний Эмгэг Судлалын Холбооны Зөвлөх

БОЛОВСРОЛ:

1991-1996 онд Оточ Манрамба Дээд Сургуульд анагаах ухааны бакалавр
1996-1997 онд Анагаах Ухааны Их сургуульд магистр /дүүргэлгүй гадаад руу явсан/
1998-2000 онд Токиогийн Их сургуулийн дотрын тэнхимд судлаач
2000-2002 онд Токиогийн Их Сургуульд эрүүл мэндийн шинжлэх ухааны Mагистр (Master of medical science)
2002-2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах Ухааны Доктор, PhD
2006-2008 онд АНУ -ын Харвардын Их Сургуулийн Анагаахын сургуулийн Докторын дараах програмд (Post-Doctoral fellowship program) ажиллаж багшилсан.

 

АЖИЛСАН ТҮҮХ:

Хаппи Веритас Элэгний ТөвЛабораторид ерөнхий захирал
Монголын Анагаах Ухааны Хүрээлэнд Эрдэм шижилгээний ажилтан
Оточ Манрамба дээд сургуульд, лектор
Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбооны Ерөнхийлөгч
“Гарваа” сангийн тэргүүн
President-elect for 2nd HCV APASL Single Topic Conference, 2012
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд (НИТХ ) төлөөлөгч, 2012

Гагцхүү энэ эмийн сул тал нь дангаараа үйлчилгээ муутай бөгөөд өөр эмүүдтэй хавсарсан тохиолдолд гайхамшигтай үр дүнг үзүүлж чадна. Софосбувир эм зах зээлд гарахаасаа өмнө маш сайн судлагдсан бөгөөд судалгааны зарим үр дүнгээс уншигч та бүхэнд толилуулъя. Элэгний “С” вирусийг дотор нь төрлөөр нь зургаа ангилдаг ба Монгол Улсад элэгний “С” вирустай хүмүүсийн 98 % нь нэгдүгээр генотипээр халдварлагдсан байдаг. Тийм учраас энэ нийтлэлд нэгдүгээр генотип дээр хийсэн судалгааг түлхүү орууллаа.

 

NEUTRINO судалгаа нь 327 өвчтөн хамруулсан бөгөөд үүнээс 89 хувь нь нэгдүгээр генотиптэй, 17 хувь нь элэгний хатууралтай байжээ. Туршилтанд софосбувир, пег-интерферон,  рибавирины эмчилгээг хэрэглэсэн бөгөөд нийт эмчлүүлэгчдийн 82 хувь нь вируснээсээ салжээ. Гэвч пег-интерферонтой эмчилгээ нь өөрөө асар их гаж нөлөөтэй, үнэтэй учраас эмч болон өвчтөнүүд энэ аргаар эмчлүүлэх сонирхол тун багатай байгаа юм.

 

2013 онд 316 хүнд ATOMIC судалгааг хийсэн ба энэ судалгаагаар мөн софосбувир, интерферон, рибавирины эмчилгээг туршив. Туршилтын үр дүн ижил буюу нэгдүгээр генотиптэй хүний 88 хувь нь бүрэн эдгэрсэн байна.

 

Дараа нь NIH SPARE судалгаанд софосбувир, рибавирины эмчилгээг зургаан сарын турш нийт 60 хүн хамруулан хийсэн. Судалгааны үр дүнд элэгний вирусийн 90 хувь нь устгаж байв. Энэ эмчилгээ нь Монгол орны хувьд чухал ач холбогдолтой бөгөөд рибавирин гэдэг эм нь Монголд бүртгэлтэй, Монголын зах зээлд нэвтрээд удаж байгаа эм бөгөөд софосбувиртай шууд хавсраад хэрэглэж болох давуу талтай юм.

PROTON судалгаанд 146 өвчтөн хамрагдсан ба туршилтанд софосбувир, интеферон, рибавирины эмчилгээг гурав, зургаа, 12 сарын хугацаатай хэрэглэж, 90 хувийн үр дүнтэйгээр вирусийг устгаж чаджээ.
QUANTUM судалгаанд 235 хүнийг хамруулснаас 79 хувь нь нэгдүгээр генотиптэй байсан байна. Софосбувир , рибавирин, gs0938 эмүүдийг хэрэглэж үзсэн боловч судалгаанд хамрагсдын дөнгөж 50 хувь нь вируснээсээ салж чаджээ.
ELECTRON судалгаанд софосбувир , ледипасвир, пегинтерферон, рибавирин, GS9669 эмүүдийг гурвалсан болон хосолсон байдлаар хэрэглэсэн бөгөөд гурвалсан эмчилгээнүүд нь 100 хувийн үр дүн үзүүлсэн байна.

 

PHOTON-1 болон PHOTON-2 судалгаа нь Монгол орны хувьд ач холбогдол багатай судалгаа юм. Энэ судалгаагаар ХДХВ болон элэгний “С” вирустэй хавсарсан халдварыг эмчилсэн бөгөөд энэ төрлийн хавсарсан өвчтөн Монголд тун ховор тохиолддог.
COSMOS судалгаа маш сайн үр дүн өгсөн ба Софосбувир +Симепревир-ийн гурав болон зургаан сарын эмчилгээний үр дүн нь 93-100%-н үр дүн үзүүлжээ. Түүнээс гадна энэ хавсарсан эмчилгээ нь харьцангуй гаж нөлөө багатай байсан байна. Энэ туршилт Монгол Улсын хувьд чухал туршилт бөгөөд учир нь софосбувир, симепревир нь хоёулаа АНУ-д бүртгэлтэй, Монгол Улсад харьцангуй хямд үнээр, хурдан оруулж ирэх боломжтой юм.

 

А1444-040 туршилт: Энэхүү судалгаанд даклатасвир, софосбувир, ± рибавирины гурвалсан болон хосолсон эмчилгээний гурав ба зургаан сарын туршилтын хугацаанд нийт 211 хүн хамрагдсанаас 100 хувь үр дүнтэйгээр вирусийг устгаж чаджээ. Энэ судалгааны онцлог нь зургаан сарын эмчилгээний явцад өмнө нь эмчилгээнд ороод үр дүн өгөөгүй хүмүүс ч 100 хувь эдгэрсэн байдаг.

 

3D эмчилгээ
Элэг судлаачдын бас нэгэн анхаарал татаж байгаа эмчилгээ бол 3D эмчилгээ бөгөөд энэ нь вирусийн үржлийн 3 шатыг зэрэг дарангуйлж байгаагаараа бусад эмчилгээнээс онцлогтой.
Ритонавир+Омбитасвир+Дасабувир гэсэн иж бүрдэл нь С вирусийн үржлийн бүх шатыг хүчтэй дарангуйлснаар анх удаа эмчилгээнд хамрагдаж байгаа өвчтөнөөс гадна өмнө нь олон удаа эмчилгээ хийлгээд үр дүн өгөөгүй тохиолдлыг эмчилсэн байна. 3D эмчилгээний хүрээнд SAPPHIRE /биндэрьяа/, TURQUOISE /оюу/, PEARL /сувд/, RUBY /бадмаараг/, CORAL /шүр/ хэмээх эрдэнийн чулууны нэртэй судалгаануудыг нийт 2863 өвчтөнд хийсэн нь ул суурьтай сайн судалгаа болж чадсан юм.

 

Эдгээр бүх судалгааг нэгдүгээр генотиптэй хүмүүст хийсэн тул манай Монголын хөрсөнд шууд хэрэглэх боломжтой. Бас нэг давуу тал нь судалгаагаар элэгний хатууралтай, элэгний үйл ажиллагаа нь ноцтой доголдсон өвчтөнд вирусийг устгаж үр дүнг үзсэнд байгаа юм. Манай оронд жилд элэгний хатуурлаас болж 1000-аад хүн нас барж байгааг бууруулахад энэ эмчилгээ том хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

 

SAPPHIRE /биндэрьяа/ нэгдүгээр генотип дээр 3D эмчилгээг рибавиринтай, рибавирингүй хийсэн бөгөөд эмчилгээний үр дүн 95-98 % байсан.

 

PEARL /сувд/ Судалгаанд 1б генотип / монголчуудад хамгийн элбэг төрөл/ дээр 3D эмчилгээг рибавиринтай, рибавирингүй хийсэн бөгөөд эмчилгээний үр дүн 97-100 % байсан.
TURQUOISE /оюу/ Судалгаанд элэгний хатууралтай өвчтөнд 3-6 сарын 3D эмчилгээг рибавиринтай хийж, гурван сарын эмчилгээ 86-100% үр дүнтэй байсан бол зургаан сарын эмчилгээ 100 хувийн үр дүнтэй байжээ.
RUBY /бадмаараг/ судалгааг элэгний вирусээс гадна бөөрний архаг өвчтэй хүмүүст хийж байна.
CORAL /шүр/ судалгаагаар элэг шилжүүлэн сүүлгасан хүмүүст элэгний “С” вирусийн 3D эмчилгээг туршиж байна.

 

Дүгнэж хэлэхэд энэ бүх нотолгоо судалгаа дэлхийн хэмжээнд элэгний “С” вирусийг устгах бүрэн боломж байгааг харуулж байгаа тул бид Монгол оронд тус вирусийг устгах үндэсний хөтөлбөрийг ажил хэрэг болгохоор чармайн ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн Софосбувир эмээс гадна түүнтэй хавсарч хэрэглэх маш олон дэвшилтэт эмүүдийг Эрүүл мэндийн яам шуурхай бүртгэж, үнийг нь Монгол оронд тааруулж бууруулах ажлыг эм үйлдвэрлэгчтэй нэг ширээний ард сууж, хэлэлцээрийг цаг алдалгүй хийх үүрэгтэй юм. Яагаад ийм үүрэгтэй вэ гэхээр, энэ аюулт вирусийг эрүүл мэндийн салбар маань олон жилийн тэртээд ард түмэндээ санамсаргүйгээр тараасан нь гашуун боловч үнэн. Тарилгын шприц, хагалгаа, мэс ажилбарын багажийг дутуу ариутгаснаас өнөөдөр энэхүү вирус тахлын хэмжээнд хүртлээ тархжээ. Эмч нар маань ч өөрсдөө үүний золиос болж олон мэс заслын эмч, сувилагч, багш нар элэгний өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бүртгэл, оношилгоо, эмчилгээнээс гадна халдвар хамгааллын асуудлыг цогцоор нь давхар шийдэх ёстой юм. Эс тэгвээс нэг хүнийг эмчилж байтал өөр нэг хүн шинээр халдвар аваад ахиц гарах нь удаашрах аюултай.
Дэлхийн анагаах ухааны түүхэнд аливаа өвчний вакциныг эхэлж нэвтрүүлээд дараа нь эмчилгээ нь нэвтэрдэг бол элэгний “С” вирусийн хувьд эсрэгээрээ вакцин нь нэвтрэхээс өмнө вирусийг бүрэн устгах магадлал өндөр байгаа юм. Элэгний вирусгүй Монгол орны төлөө хамтдаа зүтгэе!

 

 

Эх сурвалж:

– See more at: http://www.unen.mn/content/43069.shtml?alias=health#sthash.PCPvDzti.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • буугииб (December 01, 2014 10:46:56 am )

    Харин тиймээ. Жилд Сухбаатар аймагийн Халзан сумын хун амтай тэнцэх тооны хун ум мааний бад ми хум. Цуваад л яваад байхаар тоохгуй байгаа болохоос том тоо шуу дээ. Беенеерее жилд нэг едер явчихвал уг нь сэхээ орж хууе хайя гэх байх. Тэрнээс нааш эболагаа яриад л азидаа анхдагч оншлогч орон боллоо энэ тэр гээд л суух байх. Эбола нь биднийг тоогооч уу угуй ч уу. С вирус нь харин сум сумаар нь хиаруулж байна шдээ

  • bayasda (December 01, 2014 11:15:46 am )

    Nom jurmaar ni oruulaad irj boldoggui l yum baih da Mongolchuud turshiltiin tuulai baisaar duusaj b.na shuu !!!!!!!!!!!

  • Anonymous (December 01, 2014 6:44:46 pm )

    Тэсэн ядан хүлээж бна. Тэр 3D гэдэг нь ямар жмчилгээ юм болоо.

  • Anonymous (December 01, 2014 8:35:33 pm )

    энэ залуу,эрүүл мэндийн сайдаасаа илүү ажиллаж бна амжилт

  • zochin (December 02, 2014 7:10:28 am )

    demjij bna amjilt husei

  • Монгол эмээ ээж (December 02, 2014 8:18:26 am )

    Бурхан минь итгэхэд бэрх л юм бна

  • Монгол (December 02, 2014 8:20:00 am )

    Ямар мундаг суут хун гэхээр ийм ур дунд хурдэгуй юм бол гайхалтай

  • OMG! (December 02, 2014 10:02:03 am )

    Erthen oruulj ireed emchilgeegee ehleh umsan.Zaluugaaraa yhmeeryi l bna shyy.Amerkuudiig ogie gej baigaa deer bushuuhan avaachee.Yugaa hyleegeed manguuraad tsag hynee aldaad baigaa yeneg zasgiin gazar ve?Urd hudamjnii hyyhdyyd ene zasagt ih olon baina geech!! Mongolchuudiig hyarch yheg gej bgaan baihdaa..Ene said hyy chini goomon bolovsroltoi lut hynee..Jinhen saidaar tavimaar um..Bayarlalaa..Don’t give up…USA

  • хэ хэ (December 09, 2014 6:08:08 pm )

    Өнөөдөр ханиад томуу тахлын хэмжээнд очоод байна. Бага /нярай/ насны хүүхдүүд эмнэлэгэнцэрүүдийг дүүргээд, хонгил, агуулах, арай л жорлонд хэвтэх нь холгүй байна. Ийм байхад ганц ч хүүхдийн эмнэлэг шинээр барьсан юм алга. Яагаад гэвэл ашиггүй байх л даа. Харин “С” вирусыг сайн рекламдах юм бол ашигтай, хонжоотой. Ийм л юм яридаг болсон эрүүл мэндийг устгах яам шүү дээ. Толгой угаагч л байна.

antalya rent a car