antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2011 1 comment

Аллагаа зогсоо!

нийтлэсэн Admin

Аллагаа зогсоо хэмээх үг Монголчууд бидэн рүү чиглэлээ. Тун удахгүй энэ үг дэлхийн сонорт хүрч Эзэн Чингисээрээ бахархаж бас нэрийн хуудасаа хийж буй Монголчууд биднийг “Алуурчны” удам угсаа хэмээн цоллох нь.

Гэхдээ тоотой хэдхэн хүнийг бус бүхэл бүтэн улс орныг минь цус урсгасан “алуурчны” орон, бас 2 сая 700 мянган иргэнийг “алуурчны” удам угсаа хэмээн АДЛАХ цаг мөд ирэх нь ээ.

Учир нь Хятад, Солонгос, Япон зэрэг орны яс жижиг, царай хүйтэн нөхдүүд хамтран кино студи байгуулан анхныхаа бүтээлийг МАНАЙ Монголын “Чингис хаан”-ы түүхээр эхлүүлэхээр зэхэж байгаа гэх.

Гэхдээ тэд Чингис хааны түүхийг өгүүлсэн орчин цагийн хамгийн ГОЁ киногоор тодроод байгаа Өвөрмонголын гэх тодотголтой “Чингис хаан” шиг “уйтгартай” кино хийхийг хүсээгүй бололтой. Тиймдээ ч Чин улсын Чан чунь бумба гэгчийн үгнээс санаа авч “Чингис хаан” киног бүтээхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тэр Чан Чун бумба гэгч “сураггүй” этгээд тухайн үед Чингис хаанд хандаж “Дэлхийг засая гэвэл аллагаа зогсоо” хэмээн хэлж байсан юм байх. Тиймээс дотор санаатнууд энэ үгийг нь өдгөө хүртэл хадгалж байгаад тусгаар тогтносон МОНГОЛ улсыг дэлхий таньж эхлэх цагт бахархаж, бардамнаад байгаа Чингис хааных нь үнэн нүүр царайг илчилж байгаа юм байх аа.

Тэд уг киногоо зүгээр ч нэг дүрсжүүлэхгүй орчин үеийн хамгийн шилдэг хувилбар болох 3D-ээр хийж байгаа гэнэ шүү. Ингэснээр “Чингис хаан”-ы дэлхийн талыг эзэлсэн гэх гайхамшигт амжилт нь ямар цус ургасан аллага болж байсныг ирэх онд дэлхийн нийтэд хүргэх нь.

Халх Монголчуудын биет ба биет бус соёлын өвүүдийг чимх чимхээр хумслан ЮНЕСКО-д бүртгүүлж өөрийн болгож байгаа Хятад санааны үргэлжлэл ийнхүү Монголчуудын өвөг дээдэс рүү дайрч эхэллээ. Уг нь аливаа улс гүрэн өөрийн үнэт өв болох алдар суутныхаа нэрийг бизнесийн зорилгоор ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байдаг гэсэн. Гэтэл Монголчууд биднийг Орос, Хятад гэх хоёр том гүрнээс туурга тусгаар улс гэдгийг гэрчилж байгаа цорын ганц ТҮҮХЭН ГЭРЧ болох Чингис хаан ийнхүү алуурчин болж Монголчууд бидний “БААСТАЙ БУРХАН”  болох нь ээ.

Барууны зарим улс орны иргэд Монгол улсыг Хятадын Монгол уу, Оросын Монгол уу хэмээн асуух нь энүүхэнд. Гэхдээ манайхан өөрсдийгөө Хятадынх ч биш, Оросынх ч биш гэдгээ мэдүүлэхийн тулд Чингисийн Монгол хэмээн залруулсны дараа тухайн орны иргэд эрхий хуруугаа гозойлгон Чингисийн Монгол, Чингисийн Монгол хэмээн буруу хазгай дуудан мөрөн дээр алгаддаг гэнэ лээ. Энэ нь Хятадынх ч биш, Оросынх ч биш нэгэн цагт дэлхийн талыг эзэлж асан Чингис хааны үр сад таалагдаж байна гэсэн үг.

Үнэхээр ч дэлхийн хамгийн алдартай хаан, цэргийн жанжин, бас Монгол улсыг дэлхийд таниулсан дэлхийн хүн, энэ орчлонгийн зууны манлай хүн гэх магтаал ч багадам эзэн ЧИНГИС хаан тухайн үедээ ч өдгөө ч Монголчууд биднийг хүчирхэг, тусгаар тогтносон, бардам ард түмэн гэдгийг гадныханд мэдрүүлдэг.

Тийм ч учраас Чингис хаангүйгээр Монголыг төсөөлөхийн аргагүй. Дэлхийн түүхийн шарласан хуудсанд бичигдсэн 8 шилдэг агуу жанжид байдгийн хамгийн шилдэг нь Чингис хаан гэж олон орны эрдэмтэд үнэлдэг. Алдарт Ж.Неру  охин Индрадаа шоронгоос хичээл зааж байхдаа бичсэн захидалдаа “Чингисийн дэргэд Их Александр, Цезарь хоёр юу ч биш” хэмээн тодорхойлж байжээ.

Хэнтэй ч зүйрлэшгүй агуу зоригтон, эрэмгий дайчин, Монгол гэх нэрийг хэдэн зуун дамжин дэлхийд таниулж байгаа түүний нэрийг харин орчин цагийн Монголчууд ДАРХАЛЖ чадсангүй. Өөрөөр хэлбэл агуу эзнийхээ нэрийг патентлаж, кино, клип, ном, сэтгүүл гээд хүссэн хэлбэрээр ашиглахыг хүссэн нөхүүдэд үнэ хүргэж мөнгө босгохыг энэ цагийн эрхэмүүд бодсонгүй. Харин түлхүүрийн оосорхон, зурагт хуудасхан, эсгийн дээр цогнож шивэх гэх мэт гарын доорх жижигхээн эд зүйлст ашиглахаас өөрөөр АРЧИЛЖ чадаагүй юм. Бас баар кафе зэрэг наалдахгүй зүйлийн нэр хийж бүүр Чингис бууз, Чингис хуушуур хүртэл хийж байгааг ДОРОМЖЛОЛ гэх үү ӨРГӨМЖЛӨЛ гэх үү.

Хэдэн жилийн өмнө Сергей Бодров гэгч найруулагч Чингис хааны тухай кино хийхээр болж зохиолоо бичиж байх ахуйдаа Чингис хааныг махчин, Бөртэ Үжинг биеэ үнэлэгч болгохоор зэхсэн гэх дуулиан нийгмийг цочроож байсан билээ. Харин түүний дараа Чингис хааны түүхээс сэдэвлэсэн “Монгол” гэх кино дэлгэцнээ гарах үед мөнөөхөн дуулиан тариад байсан хэсэг нь арчигдсан байсан юм. Энэ мэтчилэн их хааны түүхийг бизнесийн талбар болгосон хэн дуртай “гуйлгачин” Монгол улсын түүхээр ТОГЛОСООР байх уу.

Юутай ч Монголчууд биднийг хадны засвар хавчуулагдсан халиуны зулзага шиг хоёр том гүрний дунд хавчуулагдсан хөөрхийлөлтэй байдлаас аварч Чингисийн Монгол хэмээн хэлүүлж буй Эзэн хааны нэр ийнхүү гадныхны ГУТАМШИГ  болох цаг мөд ирэх нь. Тиймээс эх орныхоо нэрийг төдийгүй эзэн хааныхаа нэрийг аврах ардын баатар хэзээ, хаана төрөхийг хүлээж л суухаас өөр найдвар байгаа гэж үү. Аль эсвэл би Агуу Чингисийн түүхийг гуйвуулж буй АЛЛАГАА ЗОГСОО хэмээн туг барьж жагсан, туйпуу барьж давшлах уу.

Ж.Хулан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 03, 2011 11:13:27 am )

    muu novshnuud mother fucker china japan korea

antalya rent a car