Ямар ч хvн буруутай vйлдэл хийсэн бол тэр нь цаг хугацааны явцад илэрч, гэм зэмээ хvртдэг бичигдээгvй хууль байдаг. Ийн хэлэхийн учир нь манай сонин єнгєрсєн нэдvгээр сард Шvvхийн шинжилгээний Vндэсний хvрээлэнгийн шvvх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаатай холбоотой хэд, хэдэн хуурамч шvvх эмнэлгийн дvгнэлтийнх нь талаар бичиж байсан. Гэтэл тухайн vед Г.Дагиймаа дарга биднийг “Нэр тєрд халдлаа” хэмээн цагдаагийн байгууллагад єгч их л дуулиан шуугиан тарингаа “Єєрийгєє буруугvй” хэмээн олон нийтэд мэдээлэл єгєхийг биднээс дахин дахин шаардаж байсан юм. Єєрєєр хэлбэл, тус шинжилгээний vндэсний тєвийн эмч нар удаа дараа бусадтай хуйвалдан хуурамч дvгнэлт гаргадаг байсан талаар бид тодорхой мэдээллийг нийтэд хvргэсэн нь эрх мэдлээрээ далайлган олон удаа манай сониныг дарамлах шалтгаан болсон юм. Тэгвэл энэ удаа Г.Дагиймаа тэргvvтэй эмч нарыг хуулийн байгууллагынхан бvтэн жил шалгасны vр дvнд тэднийг хуурамч дvгнэлт гаргадагийг нь хєдєлшгvй баримтаар тогтоож єдгєє шvvгдэгчээр татаж, хэргийг нь шvvхэд шилжvvлээд байна. Ямартай ч олон удаагийн гэмт vйлдлээ нуун дарагдуулж, тэр ч байтугай зvй бус vйлдлийг нь олны сонорт илчлэн мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл рvv улангасан дайрч байсан Г.Дагиймаа гэгч аргагvйн эрхэнд vнэнд гvйцэгдэж, хийсэн хэрэгтээ тохирсон ял эдлэх нь тодорхой болоод байгаа юм. Болсон явдлыг сийрvvлбэл, “Метрополис” цэнгээний газрын ойролцоо хэсэг залуус танхайрч нэг нэгнээ гэмтээсэн хэрэг гарч байсан. Хамгийн гол нь зодоон хийсэн хvмvvс нь голдуу нэр нєлєє бvхий эрхмvvдийн хvvхдvvд байжээ. Гэтэл Г.Дагиймаа тэргvvтэй долоон шинжээч эмч уг хэрэгт гэмтлийн зэрэг тогтоох ажиллагааг удаашруулж, хохирогчдын гэмтлийг тогтоосон дvгнэлтийг холбогдох байгууллагад ирvvлэлгvй мєрдєн байцаалтын ажиллагаанд саад учруулсаар байжээ. Тvvнчлэн энэ хэрэгт шинжээчээр ажиллаж байсан эмчийг хууль бусаар сольж, єєрийнхєє хамтрагчдийг энэ хэргийн шинжээч эмчээр томилж хэрэгтнvvдэд хугацаа хожих, гэмт хэргээс ял зэмгvй сугарах боломж олгож байсан юм.
Vvний дараа хохирогчдын ар гэрийнхэн “Иргэдийн шударга шvvх” ТББ-ийн тэргvvн Х.Бат-Ялалтад хандснаар энэ хэргийг хуулийн байгууллагынхан анхааралтай нягтлан шалгаж эхэлжээ. Удтал шалгасны эцэст Г.Дагиймаа тэргvvтэй эмч нарыг дээрх хэрэгт ашиг сонирхолын зєрчилтэй хандсан хэмээн Эрvvгийн хэрэг vvсгэсэн ч энэ нь шvvхийн шатанд ирээд буцаж байжээ. Харин тухайн vедээ мєрдєн байцаалтад буцаж байсан энэхvv хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгvй vлдэж байв. Ийнхvv гэмт хэргээс ял зэмгvй сугарч vлдсэн Г.Дагиймаа нь амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр дахиад л єєрийнхєє гар хєл болсон эмч нартай ядуу дорой хvмvvсийг дорд vзэн мєнгєтэй эрхмvvдийн талд vйлчилж, олон хvнийг хохироогоод зогсохгvй ноцтой гэмт хэрэгтнvvдэд ял завших боломж олгож эхэлжээ.
Нэг хэсэг монголын нийгмийг шуугиулж, хvмvvсийн сайн мэдэх болсон 21 настай талийгаач Б.Цэдэн-Иш гэх бvсгvйн хэрэгт Г.Дагиймаа дахин эрх мэдлээ урвуулан ашиглаж, жигшvvрт гэмт хэрэгтэнд ял завших боломж олгожээ. Талийгаач нь єєрийн найз залуу гэгдэх хэрцгий алуурчин Г.Алтанхvvгийн гарт харамсалтайгаар амиа алдсаныг монголчууд их багагvй уншиж, дуулсан. Уг нь энэ хэргийг цагдаагийнхан нарийвчлан шалгаж Г.Алтанхvvг талийгаачийг хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон гэдгийг нь хєдлєшгvй баримтаар тогтоогоод байжээ. Гэтэл хээл, хахуулиар бvхнийг эргvvлж дєнгєдєг Г.Дагиймаа нь талийгаачийн шvvх эмнэлгийн дvгнэлтийг гаргахдаа “Цєсний цоргоны vрэвсэл, элэгний vрэвсэл, vхжилтийн улмаас амиа алдсан, хvндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нєлєєгvй” гэж дvгнэлт гаргаж хэргийг будлиантуулжээ. Уг нь талийгаачид анхны тусламж vзvvлсэн гэмтлийн эмнэлэгийн эмч нар талийгаачийг гадны нєлєєтэй гэмтлээс vvдэж амиа алдсан гэдгийг нь тогтоогоод байж. Гэтэл Г.Дагиймаа нь бусдаас их хэмжээний авлига авч, ийм зєрvvтэй дvгнэлт гаргасан нь УИХ-ын эмэгтэй гишvvд тєдийгvй, Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн дургуйцлийг тєрvvлж, энэ хэргийг дахин сайтар шалгахыг vvрэг болгожээ. Ерєнхийлєгчийг энэхvv хэрэгт онцгойлон анхаарсны дараа Ерєнхий прокурор Д.Дорлигжав дээрх хэрэгтэй биечлэн танилцаж, талийгаачийн vхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дvгнэлт гаргах vvрэг єгсний дагуу Шvvхийн шинжилгээний vндэсний тєвєєс єєр шинжээчдийн бvрэлдэхvvн томилдож, Г.Дагиймаа нарын хуурамч дvгнэлт нь яг таг тогтоогдсноор тэд єнєєдєр ийнхvv гарах гарцгvй болж, шударга шvvхийн ємнє иржээ.
Хамгийн гол нь зарга зальхайгаараа алдартай Г.Дагиймаа хуулийн байгууллагын хэсэг бvлэг хvмvvсийг гартаа оруулж єєрийнхєє хийсэн хэрэгт шvvгч нартай хуйвалдан “Vйлдэл оролцоо тогтоогдоогvй” гэсэн шийдвэр гаргуулж мєрдєн байцаалтад буцаалгаж байсан. Харин прокуророос хэргийг дахин хянаад тэднийг хєнгєн гэмтлийг хvнд, хvнд гэмтлийг хєнгєн гэж хуурамч дvгнэлт удаа дараа гаргаж байсныг тогтоон хэргийг нь шvvхэд шилжvvлжээ. Ёстой л нєгєє нvгэл нvдээрээ гарна гээчийг Г.Дагиймаа тэргvvтэй 12 эмч Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнгийн нийт шинжээч эмч нарт итгэх итгэлгvй болгосноор мэрэгжил нэгт нєхдvvдийнх нь уур ундууцлыг ч тєрvvлж байгаа юм.
Ер нь Монгол Улсын хууль, шvvхийнхэн хохирогчдод шударга хандая гэвэл Шvvх эмнэлэгийн дvгнэлтийг хохирогчийн тал хvлээн зєвшєєрєєгvй тохиолдолд дахин шинжилгээ хийхдээ шvvх эмнэлэгээс эмч оролцуулалгvй “Хєндлєнгийн эмч нарын баг”-аар давтан шинжилгээ хийлгэдэг хууль журамтай болгоё гэсэн саналыг маш олон хvн хэлж байгаа юм.
Гэмт хэрэг ил¬рvvлэхэд хамгийн гол нєлєєлдєг энэ байгууллагын шин¬¬¬жээч эмч нар бусадтай хуйвалдан хуурамч дvгнэлт гаргаад байгаа нь тус бай¬гууллагад боловсон хvчний дор¬ви¬тойхон єєрчлєлт хийх цаг болсныг давхар сануулж буй хэрэг юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Yaj chaddag bna (December 01, 2014 9:32:19 am )
Mungugui, alban tushalgui irged yah bolj bnaa,arai ch de, im mayagar olson mungu avad taivan amidarch chadahu?? Bur tsaganda garsan novshnud bna daa, yalig ni uguh heregtei !!!!
-
anumous (December 01, 2014 9:43:05 am )
shuuh emch nar yr ni mungutei hund uilchildeg sh dee
-
Zochin (December 01, 2014 12:24:09 pm )
Huue naad altankhuugiin ued chini ter dagiimaa chini ajilaa ugchihsun baisan sanagdah yum. Yamar ch holboogui huniig holboh geed uzchih yum aa. Tegej baigaad tanai sonin haagdahvii dee. Bas yum aa nyatlaj shalgaad garga l daa
-
.... (December 01, 2014 12:41:49 pm )
haalgadag neg amitan garch irjdee. bas neg surduuleg inter yavchih yumaa. ene novshiin achaar yalaas multarsan amitan uu. hun alsan huniig alaagu bolgoj hicheen hog novshiig niigem sul chuluutei yavah bolomj olgoson bol iim shaariig tsaazaaar avah heregtei yal ni zuulduud bgan muu novshnuudad
-
-
HUN. (December 01, 2014 1:33:37 pm )
yaliign uguud suulgah heregtei iim zavaan avgai nar vhsendee emch shinjeechiin medlegtei baihaw dee mungunuus uuriig hardaggui umhii gahainuud.hattal n suulgah heregtei
-
i (December 01, 2014 1:42:09 pm )
minii medehiin shvvh emnelgiin emch nar iim bsan odooch iim bga bol vndseern solih heregteishde
-
zochin (December 01, 2014 2:36:27 pm )
G.dagiimaa hohi chin shudraga unen gej bdag yumbna heden jiliin umnu huuli bus zuil hiij bsaniig bid medeh yum.nasaaraa darga baih yum shig aash gargaj bsan.odoo shorondoo och!!!!!!! Nasaaraa narsand hataj uheerei!!!???
-
Anonymous (December 01, 2014 4:54:45 pm )
зөв шийдвэр анх удаа хуулийнхан гаргаж байна одоо энгийн иргэд бид мөнгөгүй ч гэсэн шүүх эмнэлгийн хамт олонд итгэж болох нь байна баярлалаа үүнд л бид сэтгэл өвддөгбайлаа
-
зочин (December 01, 2014 6:34:44 pm )
Буруу аргаар олсон бузар мөнгөөрөө хоол иддэг дагиймаа гэгч өөрөө үр хүүхэдтэй эх хүн мөн үү? хэрэв эх хүн бол,хүмүүсийг хохироож олсон нус нулимас, харуусал тээсэн бузар мөнгөөр хүүхдээ хооллож явсан болж таарч бн.ийм шуналын тулам болсон эмчын нэр тангарагыг уландаа гишгэлсэн новшнуудыг дээд хэмжээ өгөх хэрэгтэй.
-
Иргэн (December 01, 2014 7:05:18 pm )
Тийм байлгүй дээ. Тэр Алтанхуягийн хэргээс л илт байсан юм аа. Яаж ч бодсон 21 настай эмэгтэй хүн хамаг дотор эрхтэн нь үрэвсээд. Гадна тал нь аймшигтай болчихсон байхад л гадны нөлаагүй гээд солиороод хүн амьдтны дургүй хүргээд гүрийгээд байсан юм. Энэ дарга эрүүл дарга биш байх аа. Энэн шиг балиар дарга нар төрийн албанд их бий шүү.
-
Irgeded (December 01, 2014 7:30:57 pm )
Gem buruutai esexiig Shuux togtoodog shuudeee ,,, shuugch nariinn umnuusss gem buruutaiii geeed zarlaaad bgaaaa bolixx xergteiiii
-
Зочин (December 01, 2014 7:47:29 pm )
Энэ Алтанхуягийн дүгнэлт гарах үед Дагиймаа нь ажлаасаа гарсан байсан шүү дээ. Тэгэхээр яаж дүгнэлт гаргах вэ дээ. Мэдээлэлээ буруу цацах хэрэггүй шүү дээ. Олон нийтэд худал мэдээлэл цацах шаардлага зарим хүмүүсд хэрэгтэй юм байх даа.
-
-
Зочин (December 01, 2014 7:49:07 pm )
Тийм шүү. Шүүхээр хэнийг ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ийм худал мэдээлэл ард иргэдэд өгөх ямар хэрэгтэй юм бол. Цаанаа хувийн сонирхолтой л байдаг байх даа
-
Зочин (December 01, 2014 7:54:03 pm )
ХАРИН Ч ДАГИЙМААГИЙН ҮЕД ШҮҮХ ЭМНЭЛЭГИЙН НЭР ХҮНД ИЙМ ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛЭЭ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТАЖ БАЙГААГҮЙ САНАГДАЖ БАЙНА. ЭНЭ АЛТАНХҮҮГИЙН ДҮГНЭЛТИЙГ ГАРГАХ ҮЕД НЭЭРЭЭ ДАГИЙМАА ДАРГА НЬ АЖЛААСАА ГАРСАН БАЙСАН ШҮҮ ДЭЭ
-
12345 (December 02, 2014 4:45:19 am )
БУЗАР ХАМГИЙН МУУ ҮХЛЭЭР ҮХ ҮХ ҮХ ҮХ
-
Tagnuuliin tuw gazar. (December 11, 2014 5:17:58 am )
za ene zochin yamar sedleer uurteiguu bicheed baigaan huli bus medeelel gej hen ch heleegu zochin getsen bgaa nuhur uurteiguu bichhee bolichih uuruu hurugduud
16 Comments