antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2014 6 comments

Орос солянка амтат зоог хэрхэн хийх вэ

нийтлэсэн Admin

solyankaЭзэгтэй таны амралтын өдөрт зориулж Орос солянка шөл хийх аргаас хүргэж байна.

/1 порц солянканы жор-Порцын тоог нэмэх бол орцыг үржүүлж бодоход болно/

450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
2 жижиг зайдас
250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/
2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/
1 сонгино /жижиглэж хэрчсэн/
1 цагаан лууван /дөрвөлжилж хэрчсэн/
1 даршилсан өргөст хэмх
1 хоолны халбага томатны соус
1 лааз нухашласан улаан лооль
1/2-1 аяга ус
5 мөөг, хэрчсэн
1 хоолны халбага гурил
11 хар чидун жимс /хэрчсэн/
Давс, перец
1 хоолны халбага цөцгий
1 хэрчим лимон

Хийх арга:
1. Хоолны саваа тослоно
2. Сонгиноо цагирган хэлбэрээр нимгэн хэрчээд 3-4 минут орчим шарна
3. Даршилсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчээд, сонгино дээрээ нэмнэ
4. Дээр нь томатны соусаа хийгээд 3-4 минут хутгаж шарна
5. Дээр нь махан бүтээгдэхүүнүүдээ хийж шарж байгаад, ус, томатны нухашаа хийж удаан чанагчинд 4 цаг орчим буцалгана. /Жирийн саванд 40-50 минут орчим буцалгахад болно/
5. Гаргахаасаа 10-15 минутын өмнө мөөг, оливоо хийгээд, гурил хийж өтгөрүүлнэ. Давс перецээр амтлана.
6. Тавгалаад дээр нь цөцгий дусааж, хэрчим лимоноо тавиад олгоно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Даваажаргал (November 29, 2014 9:03:06 pm )

    Их сайхан хоол байна баярлалаа

  • тртр (November 30, 2014 2:01:26 pm )

    4 tsag huleenee gej

  • ee (November 30, 2014 5:39:43 pm )

    Ямар ч юм уншсан дүрмийн болон логикийн алдаа хэвийн үзэгдэл болжээ. 450гр үхрийн мах .2 сосиска .250 гр гахайн мах нэлээн хэдэн таваг шөлөнд хүрэлцэнэ.

  • ЯМАРЧ ХЭЦҮҮ ЮМ БЭ ДЭЭ (December 01, 2014 1:01:44 pm )

    ядаж зөв орчуулаад тавьлдаа

  • orosiin oytan (December 01, 2014 2:56:03 pm )

    iim aimaar ortstoi bas nul olib orosiin haa ch hiideggui mongolist shul bn eniig bichsen mal icheech

  • mgl (December 01, 2014 2:58:18 pm )

    luubanguudaa tuuhiigeer ni idehuu 4 tsag butsalgasan shul stujin bolnooo doo kkkkkkkkkkkkkk

antalya rent a car