Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн Чэжүгийн гран при БНСУ-д үргэлжилж байна. Чэжүгийн Гранпри тэмцээнд манай улсаас нийт 18 жудочин зодоглож байгаа ба эхний өдөр хөнгөн жингийн ангилалд медальтнууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн -60кг ийн жинд зодоглосон МУГТ Дашдаваагийн Амартүвшин хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсанаар торгуулийн барилдаанд орсон. Тэрээр торгуулийн тойрогт ОХУ болон Азербайжаны бөхчүүдийг ялсанаар хүрэл медаль хүртсэн. Тэгвэл мөн 60 кг-д барилдсан Ганболдын Хэрлэн “В” хэсгийг тэргүүлсэнээр мөнгөн медалийн төлөө Япон улсын бөхтэй барилдаж ялагдал хүлээсэн. Улмаар хүрэл медалийн төлөө Их Британи улсын тамирчин Ashley Mckenzie-тай барилдаж ялалт байгуулсанаар эх орноо төлөөлөн барилдсан бөхчүүдээс хоёр дахь хүрэл медалийн эзэн болсон. Ийнхүү Чэжүгийн Гранпри тэмцээний эхний өдөр барилдсан монгол жудочид хоёр хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63, -70 болон эрэгтэйчүүдийн -73, -81 кг ийн жингүүдэд медальтнуудаа шалгаруулах болно.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (November 28, 2014 10:40:11 am )
Баяр хүргэе улам их амжилт гаргаарай дүү нараа бэлтгэлээ сайн хийгээрэй
1 Comment