antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2011 5 comments

С.3оригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг

нийтлэсэн Admin

С.Зоригийн хөшөөнд жил бүрийн энэ өдөр хүндэтгэл үзүүлдэг. Хөшөөнд нь цэцэг өргөх ёслолд ардчиллын анхны тэмцэгчдийн нэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний дүү УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар оролцсон юм.

С.Зориг 1989 оны 12 дугаар сарын 10-нд ардчилагчдын анхны цуглааныг удирдан зохион байгуулж, улс орноо ардчиллын замд уриалан дуудсан алтан хараацайнуудын нэг, улстөрийн нэрт зүтгэлтэн байсан билээ.

С.Зоригийг хөнөөсөн алуурчин олдоогүй 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг өөрийн гэртээ онц хэрцгийгээгээр алагдсан хэрэг гарсан.

Одоо ч энэ хэргийн сэжүүрийг тайлаагүй байна. Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаархи үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв.

Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна. Монголчууд бүхэл бүтэн 13 жил түүний хөшөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэмээн залбирсаар буй.

Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины, хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор өгүүлъе.

1. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.

2. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд cap гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.

3. Хоёр адуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.

4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтои нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийгхүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн байсан.

6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгc рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.

7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэхдээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байсан.

8. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгөөр алуулсан.
Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.

9. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.
10. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.

Тухайн үед “Нөгөөдөр” гэдэг сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам болсон гэж дуулддаг. үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Зүгээр байсан хүн, басхүү энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнэт сэтгэхүйн өөрчлөлттэй болчихсон юм бол.

Хордуулсан уу, эсвэл хэт айлган дарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд нь дуу хоолой, гар хәл нь чичирч, хөлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дүгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мөр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох.

С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шуу гэдгийг ойлгуулах зорилготой юм биш үү. Харин хэн үүнийг хийгээд байна вэ?!

Д.Дорж
Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 03, 2011 11:37:22 am )

    zorigiig elbegdorj, bat-uul 2 alsanshdee…

  • Anonymous (October 03, 2011 2:04:36 pm )

    Zorigtoi hamt temtsej, zorigiin dalbaan dor halhlagdaj yavsan humuusees odoo hen herhen tomorch todorch yuronhiilegch, ulziin baatar bolsniig ard tumen belhnee medne. Ter uyd Zorigiig ustgah ni hend ashigtai baisan, odoo hend erh medel baina, hen ni heniigee yagaad shagnaj uramshuulaad, yagaad Hurtsiig mongold avchirsan geed bugdeeree tov todorhoi haragdaj baigaa ch helj zurhleh hun baihgui shuu dee. Burhan shiitgetel buh yum jujig shig urgeljilne biz dee.

  • Anonymous (October 03, 2011 2:07:45 pm )

    Enkhbat gedeg huniig bas helmegduuleed amiig n tor hohirooson

  • Anonymous (October 03, 2011 5:19:28 pm )

    HYN ALSAN HYN HZEED BARIGDAH JAMTAI, ZORIG AGSANII AMIIG AMIAR NI SOLIH BOLNO. ALUURCHID BOLON TEDNII ARD ZAHIALAGCH LUIVARCHDIIG HOH TENGER HATUU GESGEEH BOLNO.GERMANY

  • Anonymous (October 03, 2011 9:59:09 pm )

    bugd l uls toriin zorilgotoi allaga medeed baigaa hernee yagaad todorhoi gargaj helehgui baigaa yum bol

antalya rent a car