antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2014 3 comments

“Очирваанийн их эгшиглэн”яруу найргийн цэнгүүн боллоо

нийтлэсэн Admin

zurag.1Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төвийн 10 жилийн ойн хүрээнд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 85 насны ойд зориулсан Хутагтуудын хишигт яруу найрагч тодруулах “Очирваанийн их эгшиглэн”яруу найргийн цэнгүүн 2014 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.

Одоогоос 5 жилийн өмнө Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 80 насны ойд зориулсан Хутагтуудын хишигт яруу найрагч тодруулах яруу найргийн наадам 2009 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын нутагт Их найрагчийн төрсөн бууцан дээр эхэлж байсан бөгөөд 5 жил тутамд зохион байгууллагддаг нэр хүндтэй наадам билээ.

Их найрагчийн үйл хэргийг алдаршуулах ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, хувь хүний төлөвшил, нийгмийнухамсар, харилцааны соёлын төвшинг дээшлүүлэх,яруу найрагчдаа дэмжих зорилго бүхий энэ удаагийн наадамд Монгол орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 117 яруу найрагчид сүүлийн 5 жилд хэвлүүлсэн ном, шилдэг шүлгүүдээрээ өрсөлдснөөс Хутагтуудын хишигт 10 яруу найрагч тодорч тус бүр Цалин цагаан мөнгөөр урласан Отгонтэнгэр хайрханы дүрс, есөн эрдэнээр шигтгээ суулгасан мөнгөн суврага, дэлгэсэн ном бүхий “Хутагтын хишигт яруу найрагч” соёрхол, нэг саятөгрөгийн шагнал хүртлээ.

  • Монголын төр шашны зүтгэлтэн, Монгол улсын ерөнхий сайд асан, Очирвааны хувилгаан Жалханзхутагт Цэдэнсодномын Дамдинбазар хутагтын хишигт Яруу найрагчаар Баянхонгор аймгийн Заг сумыг уугуул Монголулсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Билгүүн номч Б.Ренчингийн нэрэмжитанхны шагналт, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Тангадын Галсан тодорчээ.
  • Дэмчог бурханы бүрэлбаа Дилаво Хутагт Баашуугийн Жамсранжав хутагтын хишигт Яруу найрагчаар Төв аймгийн Баянжаргалан сумын уугуулМонгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн яруу найрагчПунцагын Бадарч
  • Халхын88 шидэт Норванчин гэгээн БилэгтийнПүрэвжавхутагтын хишигт Яруу найрагчаарСүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Тусгаар тогтнолын дууч Р.Чойномын шагналт, Ар халхын алт мөнгөн тамгат Ялгуусан гэгээнСанжжавын Чимэдцэрэнхутагтын хишигт яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир
  • Ар Халхын Алт Мөнгөн тамгат Ялгуусан гэгээнСанжжавын Чимэдцэрэнхутагтын хишигт Яруу найрагчаар Говь Алтай аймгийн Баян Уул сумын уугуулМонголын зохиолчдын эвлэлийн шагналт, Алтан Өд цомын эзэн, Монгол хэлтний олон улсын яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн
  • Дамдинчойжоо бурханы бүрэлбаа АрьГэгээн БадраагийнЧанаравхутагтын хишигт Яруу найрагчаарУвс аймгийн Хяргас сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Алтан Өд цомын эзэн, Болор цом наадмын дэд байрын шагналт, Ар халхын алт мөнгөн тамгат Хамба гэгээн Ядамжавын Жамбалдоржхутагтын хишигт яруу найрагчМулцангийн Уянсүх
  • Ар халхын Алт мөнгөн тамгат Хамба гэгээн Ядамжавын Жамбалдоржхутагтын хишигт Яруу найрагчаарЗавхан аймгийн Их Уул сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт,Дамдинчойжоо бурханы бүрэлбаа АрьГэгээн БадраагийнЧанарав хутагтын хишигт яруу найрагчБазарсадын Баттулга
  • Билэгт Ламын хувилгаан Батхүүгийн Дашдоржхутагтын хишигт Яруу найрагчаарХөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цом наадмын дэд байрын шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржав
  • Ачит ламын хувилгаан Хасын Вандандорж хутагтын хишигт Яруу найрагчаар

Булган аймгийн Баян Агт сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн * Ган үзэгтэн* шагналт яруу найрагч Дамдинсүрэнгийн Баянтунгалаг Буурал багшийн хувилгаан Аажаа гэгээн Гончигийн Гэндэнжамцхутагтын хишигт Яруу найрагчаарТөв аймгийн Баян сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн яруу найрагчЖамсрангийн Баяржаргал

  • Мяло багшийн дүр цагаан дарь эхийн хувилгаан Нацагшугарын Цэрэндондовхутагтын хишигт Яруу найрагчаар Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийн Мөнгөн цомын эзэн, Буяннэмэхийн нэрэмжит шагналт яруу найрагчПэрэнлэйн Нямлхагва нар тус тус шалгарчээ.

Тус наадмын хүрээнд Монголын яруу найргийн залгамж халаа болсон залуу яруу найрагчдын дунд зохион байгуулсан яруу найргийн наадамд 52 залуу найрагчид өрсөлдснөөс:

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Болор цом наадмын дэд байрын шагналт залуу яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуштэргүүлж Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагнал болох Цалин цагаан мөнгөөр урласан Явуухулангийн дүр бүхий тэмдэг, нэг сая төгрөгийн эзнээр шалгарсан бол Бэгзийн Явуухулангийн 85 насны ойн нэрэмжит тусгай шагналаарзалуу яруу найрагч Тогтохбатын Пүрэвжаргал,Т. Амарамгалан, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналаар Балдоржийн Алтанхуяг, Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн төвийн нэрэмжит шагналаар А.Алтанбагана нар тус тус шалгарчӨргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Тус наадамд амжилттай оролцсон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Г.Ишхүү, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Алтангэрэлийн Мягмаржав, Яруу найрагч Бэгзсүрэнгийн Дагвадорж нарт Явуухулан сангийн нэрэмжит шагнал олгожээ.

Хутагтуудын хишигт яруу найрагч тодруулах “Очирваанийн их эгшиглэн”яруу найргийн дараагийн наадам 2019 онд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ойн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

zurag.2

zurag.3.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (November 28, 2014 10:35:04 am )

    Очирваань их хайрханы их эгшиглэн мандтугай

  • naraa (November 28, 2014 9:43:46 pm )

    Mash setgel xodolgom saixan shu

  • naraa (November 28, 2014 9:43:46 pm )

    Mash setgel xodolgom saixan shu

antalya rent a car