antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2014 32 comments

Монголын анхны ам.долларын тэрбумтан Ж.Оджаргал дэлхийд эрэмбэлэгдэв

нийтлэсэн Admin

zaluu_54759c228baaa_1Сингапурт төвтэй “WealthX” компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргахад Монголоос хоёр тэрбум ам.доллартан багтсан.

Тус жагсаалтад тэдний хэн болохыг бичээгүй боловч Монголын хамгийн баян хүн Ж.Оджаргал тэдний нэг нь гэдэг ойлгомжтой мэт.

Тэгвэл “HЕRО”  сэтгүүлийн хэд хэдэн дугаарыг гаргасан Н.Дэмбэрэл, О.Ганхуяг бидний хэдэн залуус 2011 онд Монголдоо анх удаа хамгийн баян 100 хүний жагсаалтыг гадныхан шиг гаргасан юм.

Тэр сэтгүүлд Монгол улсад ам.долларын тэрбумтанууд хэдийн бий болсон тухай өгүүлсэн юм. Бид сэтгүүлийнхээ жагсаалтыг гаргахдаа барууны орнууд ийм жагсаалт гаргахдаа хэрэглэдэг аргуудыг аль болохыг хичээсэн. Эхлээд бид яаж үнэлгээ хийж жагсаалт гаргасан тухайгаа цухас дурдая.

100 баяны жагсаалт гаргасан үнэлгээний зарчим

“Бидний хийсэн үнэлгээнд тухайн бизнесмений эзэмшдэг компани, эзэмшил газар, ашигт малтмалын орд, үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө зэргийг тооцсон. Мөн хэрэв хувьцаат компани бол нийтэд зарлагдсан үнэлгээгээр тооцсон болно.

Монголын хувьцаат компаний хувьд зарлагдсан үнэ зах зээлийн үнэ хоёрын хооронд ихээхэн зөрүүтэй байх тул хөрөнгийн бирж дэх үнэлгээ, мөн түүн дээр зах зээлийн ойролцоо үнэлгээ хоёрыг харьцуулан тогтоосон.

Мөн ихэнх хувийг эзэмшигч жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг үл тоодог тул тухайн хувьцаат компаний 80 хувьтай дүйцүүлэв. Хаалттай компаниудын үнэлгээг ижил төстэй салбарын компаниудын зарагдаж буй байдал, эргэлт, эргэлтийн хөрөнгө, урд онуудын эдийн засгийн байдалтай харьцуулсан үнэлгээ, далд үнэлгээ зэрэгтэй нь.

Үүний хамт татвар төлөлт, шинэ жилээр шалгаруулдаг элдэв шалгаруулалтад оролцсон байдал, мэдүүлэг зэргээс үндэслэн сүүлийн 5 жилийн дээд ашгаар тооцоог хийсэн.

Аль болох прагматик үнэлэн үүнээс багаар зарахгүй гэдэг байр суурин дээрээс харсан болно. Нефтийн худалдааны бизнес эрхэлдэг команиудын өртгийг зөвхөн үнсэн хөрөнгөөр нь ижил шалгуураар тооцлоо.

Барилгын компаниудын үнэлгээг орон сууцны ашиглалтанд оруулсан хэмжээ, 1 м.кв талбайн зах зээлийн дундаж ханшаар тооцов. Нээлттэй болон хаалттай компаниуд Монголын нөхцөлд албан ёсны бүртгэлд болон эрх зүйн хүрээнд ах дүү, амраг садныхаа нэр дээр бүртгүүлсэн байх нь түгээмэл байдаг. Иймд гэр бүлийн ахлан явуулдаг бизнесмений нэрээр жагсаалтад оруулсан…”.

Ийм маягаар баян бизнесмэнүүдийн хөрөнгийг үнэлэн 100 хүний жагсаалт гаргасан билээ. Бидний гаргасан энэхүү жагсаалтын нэгдүгээрт Ж.Оджаргал бичигдсэн юм. Тэгэхээр Ж.Оджаргал гэж хэн бэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй байх.

Мөн саяхан зарласан Монголын хоёрдахь тэрбумтан хэн бэ гэдэгт олон хүн “Монголын алт” буюу МАК-ийн Н.Нямтайширыг нэрлэж байгаа юм. Юутай ч Ж.Ожаргалын тухай товчхон мэдээлэл хүргэе.

Жамбалжамцын Оджаргал

Ж.Оджаргал Монголын хамгийн том нөлөө бүхий компани MCS-ийн Ерөнхийлөгч. Бизнесийн байж болох бүхий л салбарт шахуу үйл ажиллагаа явуулдаг компанитай тэрбээр “Монголчууд бүгдээрээ хамтарч хийгээд ч барамгүй их ажил байна” гэж ярьдаг нэгэн.

Тэр компаниа анх зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан ба улмаар тавилга, электрон бараа, компьютерын импорт хийх болжээ. Тиймээс ч компаниа “Mongolian Consulting Servise”/MCS/ хэмээн нэрлэсэн гэдэг. Эдүгээ тус компани албан ёсоор 60 орчим охин компанитай гэх.

Сүүлийн хэдэн жил түүний нэг охин компани болох “Энержи Ресурс” Тавантолгойн Ухаа худагт үйл ажиллагаа явуулж Өмнөговийн Цогтцэций суманд томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтууд хийсэн.

“MCS Электроникс”-ийнх нь “IT Zone” дэлгүүрүүд компьютрийн зах зээлд ноёрхсон хэвээр байгаа. Тавилга худалдааны болон өргөн хэрэглээний барааны “Анун”, “Анунгоо” дэлгүүрүүдтэй. Зүүнхараагийн “Спирт бал бурам” ХК, “Орчлон” дунд сургууль, “Орчлон” констракшн ХХК, “Орчлон” цогцолбор, “Кока Кола” ХХК, “Юнител”, “Вива сити”, Зайсанд байрлах тансаг орон сууцны хорооллууд гээд тоочвол маш ихийг тоочиж болно.

Ж.Оджаргал багадаа өнчирч эмээтэйгээ өссөн тэрбээр багаасаа л юуг ч юм эрж явдаг “эрэлч” хүү байснаа дурссан нь бий. Арван жилээ төгсөөд тухайн үеийн ЗХУ-д очиж суралцаад 1986 оны зун амралтаараа ирэхдээ тамхины цаас авчирч “дамын наймаа” хийгээд авсан үнээ 25 нугалж буюу 30 мянган төгрөг болгож байсан нь асар их мөнгө байж.

Тэр мөнгөөрөө амьдралынхаа зарим асуудлыг шийдэж, хуримаа хийсэн тухайгаа ч ярьсан байдаг. Түүний хувьд энэ наймаа амьдралдаа хийсэн хамгийн өндөр ашиг орлоготой наймаа нь болон үлдсэн гэдэг.

1990-ээд оны эхээр Орос, Хятадын хооронд ганзагын наймаа хийж явсан тухайгаа “Ганзагын наймааг бохир гэдэг ойлголт буруу, тэр бол бизнесийн нэг хэлбэр. Бид ч анх ганзагын наймаагаар мөнгө тоолж, мөнгө хийж үзэж, мөнгийг мэдэрдэг болгоосон.

Надад ганзагын наймаа хийж явсан үе бий. Хятадаас ангорон цамц аваад Орос руу аваачиж зарж байлаа. Бизнесмэнүүд бүгд л ийм үе шатыг дамждаг. Тэр үед том ганзагачид байсан. Тэр үеийг би маш амжилттай бизнес байсан гэж ойлгодог” гэсэн нь бий.

Эрчим хүчний чиглэлээр Украины Киевт дээд мэргэжил эзэмшсэн түүнийг Төвийн эрчим хүчний системд инженер байхад нь ардчилал ялав. Тэр үед /1991 он/ тэрбээр Эгийн голын УЦС-ын төсөл дээр эдийн засагч, дотоодын мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Яг тэр үедээ Швейцарийн “Электроват” компанид гурван сар ажиллан бизнесийн тооцоо судалгаа, хөрөнгө оруулалт, бизнес хийх тооцооны аргачлал зэрэгт суралцсан гэдэг.

1993 онд компаниа байгуулж дарсны наймаа хийж. Анх гурван найзтайгаа хамтарсан ч хоёр нь санал нийлгүй салсан гэдэг. Нэг нь С.Баярын үед хэсэг бужигнуулаад одоо хоригдож байгаа “Жаст”-ын Ш.Батхүү. 1997 онд өмч хувьчлалаар “Спирт бал бурам”-ын хувьцааг цуглуулан авч чаджээ.

Тэр бизнест бас алдаж, онож л явж. Алтны шороон орд худалдаж аваад шатсан болон банкны бизнест ороод хоёр ч банкнаас хувь авчихаад буцаан зарж байсан гэх мэт. Олон салбарт ажиллах болсон нь манай улсын зах зээл жижиг учраас бизнес нь түүгээр хязгаарлагддаг учир тэр ажээ.

Өөрөө эрчим хүчний мэргэжилтэй учир эрчим хүчний томоохон төсөл, тендерт ажлуудыг авч цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж ирсэн байдаг. Түүнийг үүнээс болж, маш их хардлага дагаж явдаг. Мөн улстөрд найз нөхөд олонтой нь ч түүнийг хардах хангалттай шалтгаан болдог юм.

Ийм л нэгэн Монголоос анх удаа тэрбум ам.долларын хөрөнгөтөн боллоо хэмээн бид бичиж байсан. Тэгвэл энэ удаа тэр дэлхийн хэмжээний жагсаалтад багтах болсон байна.

Монгол улс хэдий эдийн засгийн хямралтай байгаа ч Монголын тэрбумтан Дэлхийн жагсаалтанд багтсан нь гайхалтай. Хэдий зарим хүн муучилдаг ч Монгол улсыг томоохон компаниуд л авч явдаг гэдэг нь ойлгомжтой болсон зүйл билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • 1967 (November 28, 2014 11:20:52 am )

    AMJILT HYSIE. TEMYYL OSHOO IHIIG BYTEE

    • Me (December 06, 2014 11:00:04 am )

      Bidniig uls turchid bish undesnii hemjeenii bayachuud l avch yavna, neg hoyor uvchtei, zovlomtoi hund tusalsangui gej haraaj zuheheesee iluu niit massiin amidrald uzuulj bgaa nuluuguur ni baychuudaa demjih heregtei.

    • Anonymous (December 22, 2014 4:04:03 pm )

      Bid sain hun, saihan amjiltaar baharhah heregtei. Amjilt husie.

  • Anonymous (November 28, 2014 11:21:21 am )

    sain bna

  • gerege (November 28, 2014 1:27:53 pm )

    Dundgoviin delgertsogt sumiin uuguul huuhduud de. Daruuhan setgel saitai gaigui dajgui humuus baidgiin

  • japan (November 28, 2014 1:30:01 pm )

    AAV NI BAYANHONGORIIH BOLOVCH DUNDGOVID USUJ TURSUN EEJIIHEE NUTAGT. DUNDGOVIIH GEJ HELUULEH DURTAIN. BAYANHONGOR GEHEER HUN MUUTAI ULSUUD BDGIIN BOLOHOOR HAHAHAAAAA

  • ah (November 28, 2014 1:33:00 pm )

    Sain bn. Delhiid tanigdsan terbumtan bolj de. Nyamtaishir durakiin hajuud ih hydulmurlusun mundag tolgoitoi zaluu da. Nyamtaishir yahavde. Heden ord gazraar bayjij hun reketlej tomorson gar

  • NYAMTAISHIR (November 28, 2014 1:34:56 pm )

    Bi huuhduydee humuujulj chadaguima alt uhsaar bgad zav garaagui. Odjargal minii derged mundag hun bhgui yu. 2ula uraldnaa

  • Zochin (November 28, 2014 2:12:19 pm )

    Saihan medee bna. Odjargajd uiam ih amjilt khuse.

  • зочин (November 28, 2014 2:19:25 pm )

    Сайн байна. Өөрийнх нь мөнгө бол маш сайн. Арай гадны хүний мөнгө биш байгаа даа

  • tugsuu (November 28, 2014 3:46:08 pm )

    amjilt mundag bn mglchuud chadaj bn

  • Anonymous (November 28, 2014 5:28:42 pm )

    saihan sonsogdoj bna shuu MONGOL terbumtan BAYAR HURGII udahgui rasaaschin ochinoo

  • Bataa (November 28, 2014 11:35:10 pm )

    Говь алтайн Бигэрийн харьяат залуу дуучин Э.Марал Эрдэнэ гэгч эмэгтэй хүний мөнгийг залилж аваад зугатааж, Улаанбаатарт орогнож байгаа гэнэ.

  • Bataa (November 28, 2014 11:37:32 pm )

    Нэг хэсэг нь хэт баяжиж, ихэнх хэсэг нь навс ядуурчээ Монгол минь хөөрхий дөө

  • Zochin (November 29, 2014 1:05:08 am )

    Mundag bna bayar hurgeye.

  • зочин (November 29, 2014 7:21:05 am )

    Хархад л ухаалаг хүн

  • зүрх судас (November 29, 2014 1:58:53 pm )

    Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038

  • Anonymous (November 29, 2014 11:05:51 pm )

    huurhii mongolchuud mine udruus udurt yaduurch baihad yun terbumtan be tavantolgoig hyataduudad zarj mungu olson bizdee mongold shudarga biznes hiij terbumtan boloh bolomj baihgui!

  • Anonymous (November 29, 2014 11:07:20 pm )

    NEEREE TIIM DEE ENE MUUSAIN LUIVARCHDIIG NEG L UDUR TENGER NIRGENEEE

  • IH HAAN (November 29, 2014 11:09:37 pm )

    HUVAAJ HEREGLEEREI GESEN BAYALGIIG MINE HEN INGEJ DURAARAA LUIVARDAAD BAINAA TER MUUSAIN GUILGACHDIIG TSAAZAAR AVTUGAI!

  • Anonymous (November 30, 2014 9:42:32 am )

    Medehgui bnaa! Ene niigemd yamar sain uils buteesen nuher ve?

  • зочин (November 30, 2014 10:52:16 am )

    Монголчууд бидний бахархал болж бгаа залуу байнао. Оджаргал шиг монгол хүн маш олон болтугай!

  • zochin (November 30, 2014 3:12:43 pm )

    Erchim hkuchind enchin ereesen geed l bair egch baisan Udalgyi l eer tiishee ybsan chini iim l bayn boljee Erchim hkuchniihkee salbariig eed ni tataachee Odoo ene terguulehk salbar buur tag chig bolsoor udlaa odoo ebeldee mash ihk daarch zundaa usaar tasaldaj iim l baidaltai baina odjargal stahkilgaanii injener hkun manai erchim hkuch suuliin 2 jild dandaa l duraaraa stahkilgaanaa tasalj baidag Ta uuniig zasaachee

  • Anonymous (December 01, 2014 3:19:29 am )

    Мэдэхгуй байнаа тийм сайн бизнес хийдэг бол яагаад дандаа хотын товийн газрыг луйвраар авдаг юм одоо очирбат еронхийлогчийн газар хурмые ордны газрыг залилангаар аваад арын байрны айлуудыг хохироогоод залингангаа ургэлжлуулээд л явж байна бусдынн тохитой байдлыг хундэлж бизнес хийдэг дурэмийг бол огт мэдэхгуй ядруухан баагий шуу дээ худлаа нийгэмд оорийгоо магтуулсан PR хийх юм хумуус бугд л мэдэж байгаа шуу дээ хоорхий ингээд бичуулээд байхаар тархи угаана гээд боддог бололтой их л ядуу ядуу сэтгэлгээний хоосролтой байна даа

  • Anonymous (December 01, 2014 12:46:48 pm )

    Manaid business hiigeed terbumtan bolno gej you baihav Zah zeel jijig Uhaa hudagiin nyyrsiig huvichilj l zarsan biz dee

  • ХМ (December 01, 2014 3:08:04 pm )

    МОНГОЛ ОРНЫ БАЯЛГИЙГ ГАНЦААРАА МОНГОЛД АМЬДАРЧ БАЙГАА ЮМ ШИГ ЭЗЭМШИЖ ДЭЛХИЙД ДАНСТАЙ БАЯН БОЛЛОО. УХАЖ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА ЭХ НУТГИЙН ХӨРСИЙГ ЯАХ ВЭ, ТЭР СУУРИН ДЭЭР НЬ ХОТ БОСГООД ӨГӨӨЧ, ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БАГТАХГҮЙ ЯДАЖ БАЙГАА ХАГАС ӨЛСГӨЛӨН БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД ЮУ ХИЙЖ ӨГСӨН БЭ, МОНГОЛ ЭХ ОРНЫ БАЯЛАГ ТАНЫГ ТЭТГЭЖ ЯВНА, ЭРГЭЭД АВСАН ШИГЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

  • zochin (December 02, 2014 6:19:12 pm )

    mongolin ard tumnii umch gants cihinii mungu bish

  • tender avilgal taraaj avsan mcs -odjaa (December 07, 2014 1:19:45 pm )

    Мэдэхгуй байнаа тийм сайн бизнес хийдэг бол яагаад дандаа хотын товийн газрыг луйвраар авдаг юм ? buh
    tender avilgal taraah avsan mcs -odjaa
    mongoliig avilgalin torond hiisen hun !
    odoo tavan toloig zalgiad suuj bn – mining company bolj genee ene luivarchin

  • Anonymous (December 10, 2014 9:04:10 am )

    21 ЗУУНД МОНГОЛ ХҮН ИЙМЭРХҮҮ БАЙЖ БОЛОХЫГ ХАРУЛЖ БАЙГАА ХҮН МСС ЫН БӨХ ГЭЖ БИЙЛ ЛАВ ДУУЛААГҮЙ ЭНЭ ЗАЛУУ ҮНЭХЭЭР АВХААЛЖТАЙ АЖИЛСАГ ХҮН ШИГ БАЙГАА ЮМ

  • туяа (December 10, 2014 11:57:28 am )

    монголыг монголчууд бид л хогжуулнэ Ундэсний компани, ундэсний баячуудаа эх орноо хогжуулэхэд дэмжмээр байна. Сайхан мэдээ байна унэхээр ходолморч хун юм хийсэн зуйл нь ил харагддаг хогжлийн туучээ болсон залуу бвяр хургье

  • МОНГОЛ (December 15, 2014 8:36:08 pm )

    АЛИВАА ИХ ХӨРӨНГӨНЫ ЭХ ҮҮСВЭР НЬ ЗААВАЛ ХУУЛЬ БУСААР ОЛДСОН БАЙДАГ. ТИЙМ БОЛОХООР ЭНЭ ХҮН БУСАДТАЙГАА Л АДИЛХАН. ЯЛГАА НЬ, БУСАД ЛУЙВАРЧИДААСАА ИЛҮҮ АЗТАЙ ТОЛГОЙ!

  • ОЮУН (December 21, 2014 5:22:22 pm )

    Өндөр боловсролтой зах зээлийг эрт мэдэрч 1990 оноос эхэлсэн болоод энэ амжилтанд хүрсэн гэж бодож байнаа олон хүн тэжээж буян үйлдэж байгаа хүн шүүдээ,баяр хүргэе

antalya rent a car