antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2014 8 comments

Хар тамхины хэргээр хоригдсон Г.Сарангэрэл шинэ оноос өмнө суллагдах гэнэ

нийтлэсэн Admin

saranferelХар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан хоригдож буй Г.Сарангэрэлийн гомдлыг өчигдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцсэн. Шүүхээс түүнд үүссэн эрүүгийн хэргийн зүйл ангийг хэвээр үлдээж ялыг нь хөнгөрүүлсэн юм. Тодруулбал Г.Сарангэрэлийн гэмт хэргийн оролцоо бага, гэм буруугүйгээр хор уршиг учруулсан, бусдад уруу татагдсан гэх үндэслэлээр 1.6 жилийн ялыг нэг жил болгон хөнгөрүүлсэн байна. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Би үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж үзэж байгаа. Хоёр шатны шүүхээс 1.6 жилийн ял сонссон байсан. Өнөөдөр / өчигдөр/ Дээд шүүх хяналтын шатны хуралдаанаараа хэргийг хэлэлцлээ. Шүүүхээс Г.Сарангэрэлийн нийгэмд учруулсан гэм хор бага юм гэсэн үндэслэлээр 1,6 жилийн ялыг нэг жилийн хорих ял болгож хөнгөвчиллөө. Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө суллуулах хүсэлтээ холбогдох газарт гаргах болно. Г.Сарангэрэлийн холбогдсон гэмт хэрэг нь хүндэвтэр бөгөөд Эрүүгийн хуулийн 74.3.1-д “Хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн бол хугацаанаас нь өмнө суллана” гэж заасан байгаа. Г.Сарангэрэл есөн сар хоригдсон. Дунд нь батлан даалтаар 14 хоног гарсан шүү дээ. Хоригдох ялын хоёрны нэгийг биечлэн эдэлсэн. Тиймээс шинэ оноос өмнө суллагдана” хэмээжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • irgen (November 27, 2014 2:21:52 pm )

    Нийгмийн хог шаар гэж хэлж болохоор ийм нэг хүүхнийг бараг ОД болтол нь бичих юмаа. Юуг нь ингэж сонирхоод байдаг юм бэ? Өнөөдөр Монголд хаа сайгүй болсон нэг хар тамхичин, биеэ үнэлэгчийн тухай дахин дахин бичээд нэг элий дүр төрхтэй зураг тавихаа болимоор юм.
    Өөр бичих юм алга уу

  • Zochin (November 27, 2014 3:09:04 pm )

    Sullaachee tegeed nas zaluu baga gedgiig n hargalzaj uzeech.

  • Амар (November 28, 2014 9:50:14 am )

    Одоо энэ охиныг тайван орхиоч,

  • Anonymous (November 28, 2014 9:52:08 am )

    mongoliin tor sadar samuun surtchilaad huuli. guuli . boltloo uilchilj bgaaa n tod jisheee

  • Prius (November 28, 2014 12:34:56 pm )

    Germnaaas awchirsan zuw rultei europa standartiin Prius zarna. Utas 53190009

  • burhan haldun (November 28, 2014 5:55:56 pm )

    wow teemka shine onoo goy ugtah n dee.

  • зочин (November 29, 2014 11:07:37 am )

    Хөөрхий цэл залуугаараа их юм үзлээдээ. Болж болж. Хурдан ээж аавд нь очуулбал таарна.

  • Anonymous (November 30, 2014 1:32:46 pm )

    ÿàõàâ äýý õº õ¿íèé îõèí ¿ð ýýæ ààâäàà î÷èõ õýðýãòýé óðóó òàòñàí õ¿ì¿¿ñýýñ áîëãîîìæëîîðîé äîî

antalya rent a car