Өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 23-нд их аварга Хакүхо М.Даваажаргал нэгэн түүхэн амжилт тогтоолоо. Мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтууд дотроос хэзээ ч эвдэгдэхгүй мэт санагдаж байсан домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтыг Хакүхо давтаж чадсан юм. Одоо тэрбээр ганцхан түрүүлэхэд л мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн хамгийн хүчирхэг аварга болон тэмдэглэгдэх болно.
Их аварга Хакүход баяр хүргэн, цаашид улам олон түрүүлээсэй гэсэн хүмүүс их байхад гадаадын бөх домогт аваргынх нь түүхэн амжилтыг давтсанд дургүйцэх хүн ч бас байна. Учир нь Тайхо хэмээх Японы Шёова үеийн бэлэг тэмдэг болсон их аварга 11 жил зүтгэж байж, тогтоосон 32 түрүүг Монгол залуу Хакүхо найман жилийн дотор л давтаж орхисон явдал байх.
Мэргэжлийн сүмогийн хамгийн том амжилтыг давтаж, цаашид шинэчлэх нь тодорхой болсон энэ үед Хакүхогийн ирээдүйн асуудал ч яригдаж эхэллээ. Мэргэжлийн сүмод түүхэн амжилт гаргасан аваргуудад Ичидай тошиёри хэмээх онцгой эрх олгодог бөгөөд аварга болгонд өгөөд байдаг зүйл биш. Энэ нь зодог тайлсан хойноо өөрийн нэрээр шинэ дэвжээ байгуулах эрх бөгөөд сүмогийн урт удаан түүхэн дунд дөнгөж дөрөвхөн хүн энэхүү эрхийг эдэлсэн байдаг. Энэ бол Тайхо, Китаноүми, Чиёонофүжи, Таканохана гэсэн домогт аваргууд. Хакүхогийн хувьд Ичидай тошиёри болох амжилтыг хэд дахин давуулаад биелүүлчихсэн байгаа. Гол саад нь иргэншлийн асуудал бөгөөд Сүмогийн холбооны дүрмэнд “Зөвхөн Японы иргэн л дэвжээ байгуулан, удирдах эрхтэй” гээд заачихсан байдаг. Өдгөө энэ асуудал олон хүний анхаарлыг татаад байгаа бөгөөд алдартнууд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр байгаа. Тэгвэл нэгэн үе сумогийн дэвжээг эзэгнэж, өнөө цагийн аварга Хакухотой мөр зэрэгцэн барилдаж явсан Их аварга Д.Дагвадорж түүний талаар үзэл бодлоо илэрхийлж ирээдүйг нь тодорхойлов. Тэрээр цахим хуудаснаа ийн жиргэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Mongolchuud (November 27, 2014 12:11:47 pm )
Dagvaa bol jinhene MONGOL-n huu, chamaar bid uurd baharhana….
-
davgaa chi bol jinhene mongol er hvn shvv chamd bayarllaa!!! (November 27, 2014 5:07:05 pm )
chi bol gvndvvgvi jinhene er hvn shvv vneheer saihan baharvaltai hvn shvv ene erchvvdiig yaval chamshig mongol omogshiltoi bolgoh ve jishee ni tor zasagiig tolgoilood bgaa vl bvteh etgeeddvvdiig:) bvgd vndserheg bolchuul mongol hurdan degjin devshij oodloh l bhdaa daanch tiim bish yum ooo hhhhhhmmmm:(
-
darkhad (November 27, 2014 9:03:49 pm )
mundag zalusin neg mon shuu
-
Anonymous (November 28, 2014 10:10:59 am )
barildaanuudign uzeheer unen sak
4 Comments