
Налайх хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, Багануур хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар тус дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалыг тус тус томилж, хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа.
Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, Зохион байгуулах хороонд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ажлын төлөвлөгөө
№ | Хийх ажил | Хугацаа | Хариуцах хэсэг |
1 | Хэлэлцүүлэгт бэлдэх, холбогдох материалыг тараах | 2014.11.17-2014.12.01 | Зохион байгуулах хэсэг |
2 | Дүрмийн төслийг цахим, хуудаст байршуулж, цахим хэлэлцүүлэг явуулах | 2014.11.17-2014.12.17 | Редакцийн зөвлөл |
3 | Дүүргийн хороо тус бүрээр хэлэлцүүлэг явуулах | 2014.11.17-2014.12.17 | Зохион байгуулах хэсэг |
4 | Иргэд, олон нийтийн саналыг нэгтгэж, дүгнэлт гаргах | 2014.11.17-2014.12.19 | Редакцийн зөвлөл |
5 | Дүгнэлтийн дагуу хэлэлцүүлгээр гарсан саналыг Хотын үндсэн дүрмийн төсөлд тусгах | 2014.11.19-2014.12.19 | Редакцийн зөвлөл |
6 | Иргэд, олон нийтийн саналыг тусгасан үндсэн дүрмийн төслийг цахим хуудсаар болон бусад хэлбэрээр танилцуулах | 2014.12.19-2015.01.17 | Редакцийн зөвлөл |
7 | Хотын оршин суугчдын дунд хотын үндсэн дүрмийг батлах эсэх талаарх санал асуулга явуулах бэлтгэл ажлыг хангах | 2014.12.17-2015.01.17 | Зохион байгуулах хэсэг |
8 |
Бүх нийтийн санал асуулга:
|
2015.01.17 | Зохион байгуулах хэсэг |
9 | Налайх, Багануур хотыг оршин суугчдын санаачлагаар байгуулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн барьж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах | 2015.01.17-2015.02.27 | Зохион байгуулах хороо |
10 | Хотын зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах | 2015.01.17-2015.02.27 | Зохион байгуулах хороо |
11 | Хотын зөвлөл, Захирагчийн сонгууль явуулах | 2015 онд | Зохион байгуулах хороо |
12 | Хотын зөвлөлд хотын салбар дүрмийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэх, батлуулах | 2015 онд | Редакцийн зөвлөл |
Холбоотой мэдээ
-
лхагва (November 26, 2014 1:31:04 pm )
ер нь хот суурингийн хvн ам оорийнх нь оршин суугаа нутаг дэвсгэрт шаардлагатай дэлгvvр гуанз сургууль цэцэрлэг нийтийн yйлчилгээний юмнууд хамгийн гол нь ажлын байр нь байвал бусад газраар тэнээд сэлгvvцээд байх нь гайгуй манай хот ойрноос л райончилж эхлэж байна тvvнээс долоон буудалд гэртэй vйлдвэр комбинатад ажилтай хvvхдийн сургууль цэцэрлэг нь 100 айл 2 буудалд байхаар чинь автобусдсаар байгаад таардаг байсан энэ сvлжээнээс ойрноос л гарах гэж байна гэхдээ хvvхдээ зоосоор ажил хайж тэнэсээр л байгаа хотод гол зохицуулах юм нь энэ ер нь хотын амьдралын урсгалыг зохицуулж хvний урсгал ажил амьдралын цаг нарыг зохицуулагч механизм нь нийтийн тээвэр манайд бол нэгдсэн бодлогоггvй хотын тээврийнхэн юу ч хийхгvй аль ашигтай чиглэлд нь оорийн компаны автобусыг давхардуулж явуулаад л холион бантан хийж байдаг улс даа
1 Comment