antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2014 11 comments

ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН “СТЕЛЛА” ШЄНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫНХАН VЙЛЧЛVVЛЭГЧЭЭ VСДЭЖ ЗОДЖЭЭ

нийтлэсэн Admin

gol26Шєнийн цэнгээний газрууд 00:00 цагаас хойш ажиллахгvй, архи согтууруулах ундаагаар vйлчлэхгvй байх vvрэгтэй. Гэвч зарим баар, караоке, хvнсний дэлгvvрvvд
цаг хэтрvvлэн ажилласаар байгаа нь нууц биш. Хуулийн заалтыг нь шинэчлээд удаж буй ч бодит байдал дээр цєєн хэдхэн газар л хэрэгжvvлж байгаа.
Чухам ямар эрх мэдэлтэй газрууд цаг нар харгалзахгvй ажиллаад байна вэ, тэдний vйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа гэдэгт анхаарал тавьдаг холбогдох газрууд нь ч бараг л байхгvй болсон гэж хэлэхэд нэг их хэтийдсэн болохгvй байх. За яахав цаг хэтрvvлэх нь ч дvvрч гэж бодье.

Тэгвэл хууль зєрчиж ажилласан хэрнээ vйлчvvлэгчийнхээ биед халдсан хэрэг єнгєрсєн пvрэв гарагийн шєнє нэгэн шєнийн цэнгээний газарт гарсан байна.

Тодруулбал Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт байрлах “Стелла” гэх шєнийн цэнгээний газар нь хуулийг гууль болгоод нэлээд хэдэн жилийн нvvрийг vзэж буй юм. Тус баарыг цаг хэтрvvлэн ажилладагийг нь харьяа дvvргийн цагдаагийн хэлтэс нь мэддэг хэдий ч тєдийлєн арга хэмжээ авахгvй байсаар байгаад нєхдvvд бараг даварсан гэж хэлж болно. Ийн хэлэхийн учир нь єнгєрєгч долоо хоногийн пvрэв гарагаас баасан гарагт шилжих шєнє тус баараар vйлчvvлж байсан нэгэн эмэгтэй тасалбар тасалж оруулдаг кассны бvсгvйд зодуулсан хэрэг єдгєє Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Болсон явдлыг сийрvvлбэл, энэ сарын 21-ны єдєр Э гэгч бvсгvй хэсэг найз бvсгvйчvvдийн хамт нэгэн найзынхаа тєрсєн єдрийг тэмдэглэхээр шєнийн 00:40 цагт тус баарыг зорин очсон аж.

Гэтэл тасалбар тасалж байсан тус газрын ажилтан Т.Халиун гэгч бvсгvй Э-тэй их л муухай харьцаж тvvнийг элдэв vгээр хараан доромжилж улмаар тvvний хойноос гvйж очоод vсдэж эмэгтэй хvнд баймааргvй ааш авирыг олон хvний ємнє гаргасан аж. Vйлчлvvлж байсан бvсгvйчvvдийн дотор хуулийн байгууллагад ажилладаг хэд, хэдэн хvмvvс хvртэл явж байсан байна. Ингээд Т.Халиуныг танхайрч байх vед нь эргэн тойронд нь байсан хvмvvс болон Э-тэй цуг явж байсан эмэгтэйчvvд Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст дуудлага єгсєн боловч тэд ирэхгvй нэлээд удсан учраас дахин утас цохин хуулийн байгууллагад ажилладаг нэгэн гэдгээ хэлэн байж жижvvрийн цагдаа ирж тасалбар таслагч Т.Халиуныг цагдаагийнхаа хэлтэс рvv авч явжээ. Хамгийн гол нь vйлчлэгчээ зодож гэмтээсэн хэрэг тус бааранд анх удаа гарч байгаа юм биш ємнє нь ч гарч байсан гэдгийг хэлэх нь зvйтэй байх. Ингээд бид хохирогч Э-гээс тус бааранд болсон vйл явдлыг асуухад тэрбээр “Хэрэг одоо Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа учраас нарийн зvйл яримааргvй байна” гэв. Харин бидний олж мэдснээр хохирогч Э нь гадаад улсад амьдардаг бєгєєд тухайн єдєр гэр бvлийн найзууд болон олон жил уулзаагvй найз бvсгvйчvvдтэйгээ цагийг зугаатай єнгєєрєєхєєр тус баарыг зорьж очоод ийнхvv зодуулсан аж.

Бvх зvйл камерт бичигдсэн учраас “Стелла” баарны ажилтан Т.Халиунаа vнэнээс мултарч чадахгvй

Харин бид хохирогч Э-гийн найз бvсгvй болох Сарантай уулзаж зарим зvйлийг тодруулахад “Єнгєрсєн пvрэв гарагийн шєнє хэдэн найз нарын хамт “Стелла” бааранд орохоор тус газрыг зорин очоод найзыгаа зодуулчихлаа. Уг нь жаахан охид биш. Бvгд насанд хvрсэн тодорхой хэмжээний боловсролтой хvмvvс шvv дээ. Найзыг минь зодох болсон шалтгаан нь vнэхээр инээд хvрмээр. Тодруулбал, нэг найз маань дотогшоо орж суудал байгаа эсэхийг нь шалгаж vзэхээр орсон юм. Гэтэл тасалбар тасалж байсан Т.Халиунаа гэгч эмэгтэй Э-г “Орвол ор, Орохгvй бол боль” хэмээн загнасан байгаа юм. Хариуд нь найз маань “Чи жаахан хvvхэд юм байж ямар муухай харьцаатай юм бэ” гэж гараараа дохьсон байгаа юм. Гараараа дохих болсон шалтгаан нь гэвэл найз маань хоолойны согогтой учраас бид нар шиг чанга авиа гаргаж ярьж чаддаггvй гэсэн vг л дээ. Ингээд дотогшоо орсон хvн маань ч гарч ирлээ. Бид нар ч за болье, ёстой аймаар газар юм байна гээд гараад шатаар доошоо бууж байтал гэнэт л Э-гийн хойноос “Чи муу юу вэ” гээд л vснээс зулгааж нvvр рvv нь цохьсон. Аз болж нэг найз бvсгvй маань Э-гийн хажууд явж байсан тулдаа тvvнийг хvйтэн плитан шалан дээр унахаас нь ємнє Т.Халиунааг цааш нь тvлхсэн. Уг нь бид тус баараар зодуулах гэж биш vйлчлvvлэх гэж орж ирсэн хvмvvс шvv дээ. Хамгийн сонирхолтой нь найзыг маань зодож байхад нь бид Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст 2-3 удаа дуудлага єгєхєд ирэхгvй байсан. Аргаа бараад хуулийн байгууллагад ажилладаг нэг найз маань нэр усаа хэлж байж жижvvрийн цагдаа нар ирсэн гээд боддоо. Энэ одоо юу гэсэн vг вэ. Хэрвээ хэн нэг нь vхтлээ зодуулж байхад цагдаа нар “Стелла” баарны хvмvvсийг таньдаг гээд ирэхгvй болж байна уу. Бас болоогvй ээ. Жижvvрийн цагдаагийн жолооч нь манай найзыг “Чи ийм хоолойтой юм байж зvгээр байхгvй яасан юм гэж басамжлан загнасан байна билээ. Цагдаа нь танхайчуудтайгаа нийлээд хvнийг доромжилж байгаа нь арай дэндэж байгаа биз дээ. Бид ямар ч байсан хэргийн газар байсан гэрч тєдийгvй энэ хэрэг яаж шийдэгдэхийг харах болно. Тэгээд ч тухайн єдєр болсон vйл явдал бvгд “Стелла” баарны камерт бичигдсэн учраас танхайн хэрэг vйлдсэн Т.Халиунаа vнэнээс мултарч чадахгvй гэж бодож байна. Бид анх удаа тус баарыг зорьж очоод иймэрхvv vйл явдал болсонд харамсч байна” гэв.

Цаг хэтрvvлж ажиллана дээрээс нь хvн зодно гэдэг арай л дэндсэн хэрэг болно гэдэгтэй олон хvн санал нийлэх байх. Ингээд бид дээрх хэргийг шалгаж буй Баянгол дvvр­гийн цаг­даа­гийн хэлт­сийн дэслэгч Отгонбаяр­тай уулзахыг хvссэн боловч тvvнийг гадуур ажилтай яваа хэмээн хэлж байсан юм. Уг нь хууль дvрэмдээ бол цаг хэтрvvлэн ажил­лаж байгаа шєнийн цэнгээний газруудад эрvvгийн хэрэг vvсгэнэ гэж тодорхой заасан байдаг хэдий ч захир­гааны хариуцлага хэмээн баарны эздийг 250 мянган тєгрєгєєр торгодог тул тэд vvнээс хэд дахин ашиг олж шєнє дvл болтол иргэдийг согтоож тэднийг гэмт хэрэг єдvvлэхэд нь ихээхэн хувь нэмэр vзvvлдэг хvмvvс гэдэг нь яах аргагvй vнэн. Єєрєєр хэлбэл, цаг хэт­рvvлэн ажилласан ч инээж байгаад 250.000 тєгрєгний торгууль тєлж ойр орчмынхоо эргvvлийн цагдаа нарыг єєрсдийнхєє талд элсvvлэн авч ингэж ёс бус аашилдаг гэж ойлгож болохоор байгаа юм.

Товчхондоо энэ мэт шєнийн клубууд “лоббигоор” цаг хэтрvvлэн ажиллаж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтэний нємєр нєєлєгт багтаж хяналт, шалгалтыг vл тоож олон хvнийг гэмт хэргийн ертєнцєд хєл тавиулах эхлэл нь болж байна. Vvнээс улбаалан гарах аюул эрсдлийг vнэндээ хэн ч тооцоолдоггvй. Орлого олж болно. Хэмжээ хязгаартай, цаг нартай байх ёстой гэдгийг “Стелла” шєнийн цэнгээний газарт мэдрvvлэх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • irgen (November 26, 2014 12:37:36 pm )

    shunii tsengeenii gazaruud geh neriin door setguulch uhaantai mal min hohirogch e iin nz n bi bnaa esuul nziinh n nz bnaa ma nziig ingeed geed bich chuul barag bolchih ym bishuu . tegeed orni ene site zarim setguulch ch ner ch gj dee yostoi chaavsdaa gemeer yumnuud bh yumdooo . evii evii kkk . unen ug .mn

  • irgen (November 26, 2014 12:39:29 pm )

    tegeed ch zugeer orson huniig l shuud dorimjlool usdeel balbaj genedee kkkk

  • Zelem (November 26, 2014 1:47:10 pm )

    zaxiaalgatai niitlel bna kkkkk

  • zaya (November 26, 2014 7:06:42 pm )

    Ene ugaasaa ajillaj bgaa hvmvvs ni hvrtel hariltsanii soyl bhgvi teneg gazar bna lee

  • Anonymous (November 26, 2014 10:16:18 pm )

    Энэ балиар барыг хаавал таарна олон хүний амьдралд гай болж хар мөр үлдээж байгаа заваан газар

  • zocin (November 26, 2014 10:43:02 pm )

    yamar aimaar umbe.huuli ni haagyyr hend yilcildeg um boloo,byr dawraad szunu azilladag baariig 5sajar torgood ug,meer um,torgyylini ineedtei,tiim munguur torgono gede arai szdee,cagdaa gej bas cagdaa hahuuli awaad dyygyi ocdoggyi umuu

  • амжих уу? (November 27, 2014 11:14:03 am )

    тэр халиун гээд байгаа үйлчлэгч зарц,бас тэр дуудаад ирэхгүй байгаа хөлсний цагдаа,тэр хүн доромжлоод байгаа бууны нохой цагдаагийн жолооч энэ тэрд хариуцлага тооцох яах вэ?энэ хэдийг халаад ажил амьдралгүй болголоо гэхэд ард нь ахиад өчнөөн халиунаа,өчнөөн бууны нохой ,савны шавхруу горьдогчид оочерлоод хүлээж байгаа шдээ.харин тэр стеллагийн эзэнд,тэр цагдаа нарыг явуулахгүй байлгаж бас өмнөөсөө хуцуулж чаддаг цагдаагийн түшмэлд,энэ бүгдийг өөгшүүлдэг татвар төлөгчдийн мөнгөөр амьдрагч хууль батлагч бас сахиулагч нэртэй хувалзнуудад л хариуцлага тооцох хэрэгтэй байгаа юм даа.

  • Zochin (November 27, 2014 1:21:08 pm )

    Ard n dandaa cagdaagiin erx yambatanguud baigaa ted l ingej davraasaar bgaad syyldee xeregten bolgoj bgaa yumaa ca d cagdaagiin mungu tatvar avdag xunii neriig gargax xeregtei busdad surgamj bolog ,,ajlaas n xalsan ch buruutaxgyi

  • mongol huu. (November 27, 2014 6:56:17 pm )

    Er n tsag hetruuldeg baarnuudiin tsaad ezed ni dandaa l bugsuu ch oligtoi archij chadhaa bolison bvdvvd darga nariin baar l baidag shdee

  • zochin (November 27, 2014 7:48:09 pm )

    ene stella baar tsag hetrvvlj ajilladaas gadna vvdend zogsdog hamgaalagch ni nar ni hvrtel haritsaanaa soyulgvi bvdvvleg garuud bna lee iimerhvv baariig haaj hariutslagaa tootsmoor yum daa

  • Anonymous (November 27, 2014 11:23:38 pm )

    чонон бертийн хажуугийн оранж пабыг хаагаач ээ .оройдоо гадныхантай согтуурхан орилох, беелжих , энд тэндгуй шээх монгол охидууд гадныхан очдог стриптиз баар 1-р суогуулиас 200м-т шенежин ажилладаг. энэ хавьд тамхи зардаггуй гэхдээ стриптиз бол болноо л гээд байгаа юм уу даа.хаагаачээ балиар юмнуудыг.

antalya rent a car