Японы Фүкүока хотноо болсон мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё онц сонирхолтой болж Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал 14 давж, дээд зиндаанд 32 дахь удаагаа түрүүлсэн.
Ингэснээр Хакухо Японы алдарт их аварга Тайхогийн тэртээ 43 жилийн өмнө тогтоож байсан амжилттай энэ зэрэгцэх түүхэн ялалтыг байгууллаа. Хакухо энэхүү амжилтыг 2006 оноос хойш найман жилийн дотор тогтоосон бол аугаа их аварга Тайхо 11 жилийн дотор 32 түрүүлсэн байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард Тайхо аварга нас барахаасаа өмнөхөн Хакухог өөрийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг дээрээ дуудаж ирүүлээд “Сумогийн ноён оргилд гараарай, миний амжилтыг чи эвдэнэ” гэж чинь сэтгэлээсээ хүссэн гэдэг. М.Даваажаргал өөрийн дэвжээний багш болон Тайхо аварга нартай аав хүүгийн сайхан харилцаатай байсаар ирсэн тухайгаа өмнө нь олонтаа ярьж байсан. Аварга ч энэ сарын түрүү бөхийн цомыг гардаж аваад Тайхо аваргыг дурсаж нүдэндээ нулимстай харагдсан. Энэ нь түүнийг Тайхо аваргыг ямар их хүндэлдэг, ямар их хайрлаж, дэмжиж байсны илрэл гэлтэй. Одоо Хакухо аваргад хэдэн мянган жилийн түүхтэй мэргэжлийн сумогийн ноён оргилд хүрэхэд ердөө ганцхан шат үлдээд байна.
Энэ сайхан баярт мэдээний дунд гунигт мэдээллүүд ч сүүлийн өдрүүдэд гарах боллоо. Олны дунд сайн хүн ч бий, муу хүн ч байдаг. Харь элэгтнүүд манай бөхчүүдийг хэзээнээсээ л ялгаварлан гадуурхдаг тухай өмнө нь олонтаа сонсогдож байлаа. Амжилтыг нь доош нь татах, тэмцээн уралдаанд ямар нэгэн шалтаг тоочиж оруулахгүй байх гээд янз бүрийн башир арга заль хэрэглэсээр ирсэн. Бүр сүүлдээ гайгүй амжилт үзүүлж эхэлсэн Монгол бөхчүүдийг Японы орны иргэншлийг авахыг дэвжээний багш, сумогийн холбооноос нь хүртэл элдэв янзаар шахаж шаарддаг болжээ. Япончууд ёкозүна Хакухо М.Даваажаргалыг эх орон, ээж аав, элэг нэгт ард түмнээс нь тусгаарлаж, гаргасан бүх амжилтыг нь өөрийн улсын нэр дээр бичүүлэхийг завдаж байгаа сурагтай. Тэр ч бүү хэл Хакухог Японы иргэншлийг нэн яаралтай ав. Түүнийгээ олон нийтэд мэдэгд. Зөвшөөрөхгүй бол зодог тайлуулах арга хэмжээг авна гэж хүртэл сүрдүүлсэн гэнэ. Арга ч үгүй биз ээ. Хэдэн зуун дамжин хөгжиж ирсэн үндэсний спортынх нь аваргаар дан Монгол эрчүүд шалгарч. Үе уламжлалж ирсэн сумогийнх нь түүхэн рекорд амжилтуудыг нь монголчууд дангаараа санаанд багтамгүй олон тоогоор ахуилж байна. Жишээлбэл хамгийн олон түрүүлсэн бөхийг Хакухо 32 –оор тэргүүлж байна. Мөн хамгийн олон башё дараалан түрүүлсэн рекордыг Монголын 68, 69 дэх их аваргууд эзэмшиж байгаа. Нэг жилийн 90 барилдаанд хамгийн олон давсан бөхөөр мөн л Монгол аваргууд нэрлэгдэж явна. Япончууд тэдгээрийн энэ рекорд амжилтуудыг эвдэх нь үнэхээр хэцүү болж хувирсан. Тийм ч учраас зарим нэгийг нь хүчээр өөрийн орны иргэн болгох бүр цаашилбал сумогийн дэвжээнээс холдуулах, зайлуулах гээд олон төрлийн арга заль хэрэглэсээр өдийг хүрлээ. Мөн саяын сарын башёд Хакухог түрүүлсэний дараагаар томоохон хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох “BBC: Хакүхо сүмогийн ертөнцийн төмөр хүн гэдгээ баталлаа”, “СNN: Хакүхо амжилтаараа зэрэгцсэн Тайход талархав”, “Huffington post: Монголын бөх өөрийн рекордыг тогтоох биз”, “Sbs: Хакүхо гадаад бөхчүүдийн нэр хүндийг өргөлөө”, “Yahoo: Сүмогийн шинэ хаан төрлөө”, “Associated press: Тайхогийн насан дээр рекордыг нь шинэчилнэ” гэх зэргээр дэлхий даяар мэдээлжээ. Энэ бүх мэдээллийн цаана Японы сумод амжилттай барилдаж яваа Монгол хүний тухай мэдээлэл оршиж байна. Үүнийг үзсэн хүн тухайн орны сумо бөхийн гайхамшигийг биш тэр спортод гайхамшигийг бүтээж буй өөр орны тамирчин, бөхийн тухай л ам дамжин магтаж буй нь дамжиггүй. Ингээд бодоод үзэхэд Япончуудад ямар нэгэн байдлаар үндэсний спортоо харамлах сэтгэл төрдөг байх. Үүнийг хамгийн тод жишээ болж мэргэжлийн сумогийн 68 дахь, Монголын анхны их аварга Асашёрюү Д.Дагвадорж юм. Тэрээр ид барилдаж явах насандаа нэгэнтийн шийдвэр гаргаж их спортоосоо зодог тайлсан. Шалтгааныг нь мэдэхгүй бид баахан гайхаж, алмайрч суусны эцэст сая нэг юм дарамт шахалт гэдэг үгийг аваргын өөрийнх нь амнаас сонсож билээ. Түүнийг нүдэндээ нулимстай хэлж байсан тэр үгүүдийг, тэр дарамт шахалтыг, тэр ганцаардлыг дахин сануулахад илүү биз ээ.
Тэгвэл яг одоо харийн хар бодолтонгууд дараагийн нэгэн хүүг маань тийм байдалд оруулах гэж байгаа юм биш биз дээ. Үүнийг сонссон зарим нэг нь “Хүний нутагт гадуурхагдаж байхаар эх нутагтаа ирээд үндэсний спортоороо барилд” гэж байхад нөгөө хэсэг нь “Бүр болохгүй бол иргэншлээ солилсон ч яахав дээ. Бичиг баримтыг нь солихоос биш удам угсаа, урсах цусыг нь солих биш” гэж хайртай аваргадаа үг дайж сууна. Дарамт шахалт, хүний нутагт ганцаардах гэдгийг хамгийн ихээр мэдэрсэн хүн бол Асашюрюү. Тэгээд ч тэр үү, дүү аваргынхаа талаарх энэ шуугианд хамгийн эмзэг хандаж байгаа нэгэн юм. Тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “20 дээш түрүүлбэл дэвжээ байгуулах эрх өгдөг юм. Надад бас иргэншлийн асуудал байсан. Би үгүй гэж шууд хэлсэн.Гадны бөх дэвжээ өвлөж, худалдаж авах эрх байхгүй. Удирдах зөвлөлийн сонгуульд ч оролцох эрх байхгүй. Хакухо намайг бодвол хэт их үндсэрхэг биш. Зөөлөн талдаа, арай өөр сэтгэлгээтэй хүн. Гайгүй байх. Ер нь Хакухо дэвжээ нээсэн нь дээр байх. Магадгүй сумогийн холбооны ирээдүйн бодлого тодорхойлогч болж магад” гэх зэргээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Том гүрний том шовинизм буюу үндэсний дээрэнгүй үзэл нь хүртэл шал өөр байх юм даа. Манайхан шиг өнөө маргаашийн хоногийн хоолны талаар бус ирээдүй хойш үе маань түүх, соёлын үнэт өв болсон сумогийн хамгийн дээд хүнийг хэн гэж хүлээж авах вэ. Чухам тэр хүн нь Япон хүн байх уу, гадаадын тамирчин байх уу гэдгийг хүртэл бодож сууна. Тийм ч учраас ямар нэгэн арга замаар асуудлыг шийдэж өнөөдрийг хүрсэн. Харин 69 дэх аварга Хакухо М.Даваажаргалыг дээрх асуудал тойрон гарах болов уу. Аварга энэ эрчээрээ байвал ирэх жилийн эхний хэдэн башёд барилдаад л түүхэн амжилтын эзэн болох нь байна. Аварга маань үүнд нь ямар байдалтай хариу өгөх бол гээд олон чухал асуудлууд монголчууд бидний сэтгэлийг түгшээж бас хүлээлт үүсгэж байна. Магадгүй түүнийг албан шахалтаар эсвэл өөрийн сонирхолоор ч бай хөх толбот Монгол хүн гэдгээсээ татгалзахаар болжээ гэвэл олон мянган монголчуудын сэтгэлийг гонсойлгосон үйл явдал болох нь дамжиггүй. Тэр дундаа “муу” аавд нь л маш их хэцүү байгаа байх.
Эх сурвалж: www.24tsag.mn
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (November 25, 2014 10:33:32 am )
ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ? ЭНЭ САМУРАЙ НАР НААНАА ИНЭЭСЭН, ЦААНАА ДОТУУР ТАМИРТАЙ ХЭЦҮҮ ХҮМҮҮС ЮМ ДАА.АСАШЮРЮ ХИЧНЭЭН ТЭМЦЛЭЭ ДЭЭ, ДАРАА НЬ ХҮЧЭЭР ХҮН ЯВУУЛЖ ӨДӨӨЛГӨӨД, ОДОО БАС ЯМАР ЮМ ТӨЛӨВЛӨЖ БАЙГААГ ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ Л ЮМ ДАА, БОЛОХГҮЙ БОЛ ЭХ ОРОН ЧИНЬ БАЙНА.ХҮРЭЭД Л ИРЭХГҮЙ ЮУ ДЭЭ
-
үндэстэн (November 26, 2014 11:46:36 am )
Та нар боль доо. Яамар амиа юм бэ. Буцаад ир ч гэх шиг. Улам бүр урам өгч дэмжих хэрэгтэй шүү дээ. Яаж ч шахаж дарамтлаж байсан ганцхан гүрийх л хэрэгтэй. Хамгийн гол өөрийнхөө хүрэх оргилд хүрч эх орныхоо нэрийг энэ спортод хэн ч эвдэж чадахааргүй тамгалах хэрэгтэй. Тэгж чадвал чиний нэрийг МОНГОЛ-ын нэрийг хэдэн зууны туршид дэлхий дуурсаж хойч үе чинь бахархан дуурайх болно. Дуудах нэрийг эцэг эх, Дуурсах алдарыг өөрөө олдог гэж үг бий…
-
-
хаха (November 25, 2014 12:26:56 pm )
та нар битгий ингэж худлаа солиорцгоо. өөрсдөө хардах өвчин нь хэтэрсэн тэнэг малнууд. япончууд заяа нь тэгэхгүй за. япон ажилаа, мэргэжилээ үнэхээр сайн л хийж байвал тэгж хаанахын хэн бэ гэдэгт ач холбогдол өгөх ч үгүй.
давгадорж хавчигдсандаа зодог тайлаагүй. өөрөө усыг нь уувал ёсыг нь дагана гэдгийг ухаарахгүй, тэнэгтэж замбараагүйтэж, дүрэм зөрчиж, архидаж, шоудаж, хамаагүй дэвж давхиж байгаад зодог тайлсан ч. харин ч япончууд тархи нь өсөөгүй, бие нь өссөн хэдэн тэнэг монгол залууг амьдралын зах зухтай, насаараа идээд барахгүй мөнгөтэй болгож өгсөн нь их юм.
давгадорж шиг замбараагүй байвал япончууд дэг журамтай хүмүүс учраас сумогийнхоо нэр хүндийг бодоод зодог тайл гэж хэлэхгүй яахав. ямар монгол бөхчүүд шиг архидаж, энд тэнд зодоон цохион хутга шөвөг гаргаад, хүүхэндээд, сүхбат шиг 4 авгай аваад, төрийн цагдааг зодож, цолтой хүн байж эхний даваануудад мөнгөөр унаж өгөөд л дураараа загнаад бөхийн нэр хүндээ унагаад яваад байхад бүх насаар нь барилдуулаад байдаг шиг байх юм уу? -
Bi (November 25, 2014 1:16:56 pm )
Hutsvaa tednii shahaa yu yum hayad l irne bizdee
-
Vnen (November 25, 2014 1:19:34 pm )
Xaxa chamaig demjij bna
-
Зочинзочин (November 25, 2014 1:59:39 pm )
Хаяад ирцгээ бух монгол сумоч доо
-
зочин (November 25, 2014 5:42:00 pm )
Яг үнэн бүх монголчууд сумог хаяад хүрээд ир Японд сумо үзэх хүн үгүй болж энэ спорт удахгүй түүх болон үлдэнэ. Хакухог одоо хэдэн жил үргэлжлүүлэн барилдаж хэдэн түрүү авахыг бараг бүх монголчууд тааварлаж байгаа. Тэр ч бүү хэл Япончууд ч гадарлаж байгаа Тэгээд л айгаад байгаа юм
-
od12345 (November 25, 2014 6:37:16 pm )
chimeeggui l bldaa ugaasaa shine deed amjilt gargana
-
Д.Ганхуяг, 99116570 (November 25, 2014 8:16:12 pm )
Даваажаргалд хэцүү гэхээсээ Япончуудад хэцүү байгаа ш дээ. Та нар боддоо. Якутын нэг бөх начинд дөхөөд ирсэн чинь манайхан юу боллоо. Манай дархан аврагыг нэг Япон хүн авчихвал юу болох бол???. Даваажаргалыг шахсан ч юмуу үгүй ч юм уу хэн мэдлээ. Уг нь Япончууд сумогоо дэлхийн мэргэжлийн спорт болгох нь илүү баймаар. Энэ тохиолдолд гадаадын бөхчууд оролцох нь илүү дөхөмтэй сайн хэрэг болох билээ. Тэдний албан ёсны шахалт ирвэл одоо нэг түрүүлээд л болчих хэрэгтэй. Эх орондоо ирээд дархан аврага болж болх юм шүү. Монгол бөх аль ч талаараа сумо бөхөөс илүү юм шүү.
-
zogii. (November 25, 2014 9:38:35 pm )
yneheer shahaad baival sumoog ni hayaad ir.ter sumotoi sumogyi amidarna.
-
kherlen (November 25, 2014 10:56:34 pm )
mongoloo mongoloor n bailgaarai zaluusaa sumo bohiig hayaad eh orondoo hureed ir eh oron chin ta nariigaa havvhihgui
-
arslan (November 26, 2014 12:16:24 am )
Daramtand ni orood butsaad irvel mongol khunii khiimori gutna shuu. Sain barildaad, baidag amjiltyg ni evdeed klhen ch davtaj chadakhaargui bolgood uguurei. Khariin irgen bolj ogt bolokhgui shuu. Hakuhog ikh daramtlaad baival mongolchuud bid yaponchuudyg ene delkhiin khaa taaraldsan gazraa daramtlaad uguhud boloo sh dee. Dakhiad olon turuuleerei!!!!!!!!!!!
-
1234 (November 26, 2014 2:54:18 pm )
япончууд хэзээ ч дарамтлахгүй. та нар битгий санаанаасаа зохиогоод бай. битгий монгол бөх шиг жалга довны хэмжээгээр сэтгээд бай. монгол бөх л гадаадын бөх ирэхэд барилдуулах нь байтугай өөр аймгийн бөх ирээд барилдах гэхээр яаж айж хулчийж янз бүрээр дарамталдаг билээ. битгий өөрсөд шигээ сэтгээд бай.
-
-
үндэстэн (November 26, 2014 10:46:29 am )
Та нар боль доо. Яамар амиа юм бэ. Буцаад ир ч гэх шиг. Улам бүр урам өгч дэмжих хэрэгтэй шүү дээ. Яаж ч шахаж дарамтлаж байсан ганцхан гүрийх л хэрэгтэй. Хамгийн гол өөрийнхөө хүрэх оргилд хүрч эх орныхоо нэрийг энэ спортод хэн ч эвдэж чадахааргүй тамгалах хэрэгтэй. Тэгж чадвал чиний нэрийг МОНГОЛ-ын нэрийг хэдэн зууны туршид дэлхий дуурсаж хойч үе чинь бахархан дуурайх болно. Дуудах нэрийг эцэг эх, Дуурсах алдарыг өөрөө олдог гэж үг бий…
-
zochin 1 (November 26, 2014 8:50:38 pm )
evteihen argalj baigaad ter rekordig ni hench evdheergui origold hurgeed yapoon huuhnee avaad eh orondoo irdee.daraa ni saihan mongol busgui ehner bolgoj abaad amidardaa.aab eej ni muueu avraga setgel amar jargana shuu dee.
-
danzan (November 27, 2014 1:30:34 pm )
bid nar l suid bolood baihaas japannuud bol undesnii sumogoo aldarshuulaad ih hemjeenii orlogo olood baih zorilogo shuudee… tuunees bish hen ni turuulj baih ni yuch bish zugeer l bidniig hoshgoruulangaa uursdiigee reklamdaj baina shuudee genen hongor mongochuud min. …
-
oogii (November 27, 2014 8:55:00 pm )
Hureed iree huu mini eh oron chini bna elgen sadan eej aav chini bna deeliin hormoishig gazriig delhiin daitai tamgallaa
-
хөх дан (November 27, 2014 10:01:48 pm )
самурайнипаспортыги аваад хамаг рекордыги нь эвдээд дараа нь ураад хаячих. цус нь монгол цөс нь монгол ард түмний бахархал болсон хүүдээ руам өгч барилдахад нь сэтгэлийн дэм өгье.: Одоо японоос хэзээ ч аврага төрөхгүй Дараа нь ичинноров дуншиж бна. .
-
Anonymous (November 27, 2014 11:06:37 pm )
Mash ih uram zorig hairlatsgaaj hvchiig ni ulam badraaj demjij uguhiig urialtsgaay ymarch baisan fahiad 1 tvrvvleh yostoi
19 Comments