antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2014 3 comments

Г.Сарангэрэлийн гомдлыг 26-нд хэлэлцэнэ

нийтлэсэн Admin

sarangХар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан хоригдож буй Г.Сарангэрэлийн гомдлыг нөгөөдөр буюу энэ сарын 26-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ.  Түүнд хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон хэдий ч тэрбээр Улсын дээд шүүхэд гомдол гаргасан билээ.

Хэргийг эргэн сануулахад, түүнийг энэ оны гуравдугаар сард гурван найз охины хамт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь саатуулсан. Харин Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар үүнийг зохион байгуулалттай гэмт хэрэг байсан гэж үздэг. Учир нь ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт болон Эрүүгийн цагдаагийн газрын хурандаа нар хуйвалдан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг суудлаас нь унагахын тулд Г.Сарангэрэлийг ашигласан хэмээн үргэлж мэдэгддэг билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ААНХАА (November 24, 2014 6:35:55 pm )

    Хөөрхий сайн муу ч хүний үр.улс төрчдийн тоглоом болоод хохирч байх санагдаад байдийн

  • Иргэн (November 24, 2014 8:00:19 pm )

    БИШЭЭ, ЗYГЭЭРЭЛ ТЭМYYЖИН ГЭДЭГ ХАЛТАР БАНЬДЫН ТОГЛООМ БОЛСОН нЬ ОЙЛГОМЖТОй ШДЭЭ. ХАР ТАМХИАР ХАНГАЖ ЧАДНА гЭДЭГ Ч бАС ТИЙМ АМАРГYЙ ЭД БАЙХАА!

  • Jinhene mgl (November 24, 2014 8:32:59 pm )

    Irgen ch geh shig..chi bol tsagdaagiin buunii nohoinuudiin neg l bn shtee

antalya rent a car