antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2014 2 comments

Аудитын шалгалтаар илэрсэн албан тушаалын гэмт хэргүүд нам дарагдав

нийтлэсэн Admin

shudarga_mn_1416796634_corruptionЭнэ оны төсвийг УИХ- аар хэлэлцэх үед барилга, байгууламжийн төсөвт өртөг өмнөх жилийнхээс 740 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газраас оруулсан юм. Тиймээс обьект тус бүрт нь шалгалт явуулж авлигажсан төсөв мөн үү, биш үү гэдгийг тодруулах чиг үүргийг Үндэсний Аудитын газарт өгсөн. Энэхүү шалгалтаар ажил нь дууссан 26, 90- ээс дээш хувийн гүйцэтгэлтэй зургаа, барилгын ажил нь эхлээгүй 99, үргэлжилж байгаа 141 төслийг шалгажээ.  Аудитын газрынхан УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд төсвийн мөнгөөр тансаглаж байсан цөөнгүй хэргийг илрүүлсэн гэнэ.
760 сая төгрөг авчихаад хоосон газар үзүүлжээ
Ховд аймагт арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламж барихаар төсвөөс 760 сая төгрөг авсан байна. Гэтэл бодит байдалд хоосон газраас өөр юу ч байгаагүйг УИХ- ын гишүүн Д.Эрдэнэбат хэллээ. Шалгалтаар энэ байгууламжид нэмэлт эх үүсвэр өгөх боломжгүй, хойшлуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Арьс ширний үйлдвэрээ бариагүй байж цэвэрлэх байгууламж барихаар хэдэн тэрбумаар нь төсвийн мөнгийг хумсалсан байна гэдэг дүгнэлт хийгээд байгаа юм. Гэвч энэ төслийг цээжээрээ хамгаалж байгаа хүн нь УИХ-ын гишүүн  С.Бямбацогт. Тэрээр  “Эхлээд цэвэрлэх байгууламжаа барьж дэд бүтцээ шийдсэний дараа үйлдвэрээ барих бодлоготой байсан. Дараа нь хувийн хэвшлийнхэн арьс ширний үйлдвэр барих бүрэн боломжтой. Ер нь үйлдвэрээс өмнө цэвэрлэх байгууламжаа барих шаардлагатай байдаг” хэмээн бухимдаж байна.

Нэг хүмүүжигчид 24 саяар шорон барихаар төлөвлөжээ

Улсын төсөв мөнгө хүндэрсэн хэмээн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн байруудыг барих ажлыг үндсэнд нь зогсоосон. Гэвч хууль зүйн сайд Х.Тэмүүжин 37 тэрбум төгрөгөөр 1500 хоригдын байр барихаар улааран зүтгэсээр байна. Тэрээр “Хэрвээ энэ шоронг барих асуудлыг шийдэж өгөхгүй бол дахиад ч би санал гаргана” гэж зөрүүдэлсэн. Анх уг барилгыг гурван тэрбум төгрөгөөр барина хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулж байсан ч явцын дунд төсөвт өртөг нь тэнгэрт хаджээ. Нийслэлд байршилтай бүх хорих ангиудыг нэгтгэснээр зай талбай хэмнэж, газар чөлөөлнө гэж яамныхан ач холбогдлыг нь тайлбарлав. Гэвч тэдний тайлбар 37 тэрбум төгрөгөөр шорон барихыг зөвшөөрөхөд дэндүү хангалтгүй байгаа юм. 1500 хоригдлыг 37 тэрбум төгрөгөөр байр барьж өглөө гэхэд  24 сая төгрөг оногдож байна.  Үүнийг УИХ-ын гишүүд  ч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “Нэг хоригдолд оногдож байгаа 24 сая төгрөгөөр  20-24 метр квадрат нэг өрөө байр худалдаж авч” болно гэдгийг мэдэж байна уу хэмээн асуух гишүүн ч байв. Тэр ч бүү хэл Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Энэ мөнгөөр хүмүүжигчдэд хувийн хаус бариад өгчихвөл хулгай, дээрэм хийхээ больчих юм биш үү” гэж яриад сууж байна. Хамгийн хачирхалтай нь аудитын ажилчид энэ барилгад шалгалт хийгээд “Зураг төсөл нь хэвийн, санхүүгийн тооцоо нь үндэслэлтэй” гэж үзжээ.
Монголын хамгийн үнэтэй байшин Дарханд баригдана

Дархан- Уул аймгийн ШУТИС-ийн 1400 оюутны өргөтгөлийн байр. Уг байрны нэг ам.метр квадратыг дөрвөн сая 200 мянган төгрөгөөр барихаар барилгын зураг төслийг нь гаргаж үнийн саналаа ирүүлжээ. Гэтэл Архангай аймгийн Цахир суманд 1600 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг метр квадратыг нь 580 мянган төгрөгөөр барихаар болсон байна. Зориулалт нь  адилхан мөртлөө Дарханы 1400 оюутны багтаамжтай сургуулийн өргөтгөл метр квадрат нь дөрвөн сая төгрөгөөр босч байгаад олон хүн гайхаж байна. Тэдний нэг УИХ-ын дарга З.Энхболд. “Хувийн компаниуд нэг ам.метрийг нь нэг сая төгрөгөөр бариад иргэдэд 1500-2000 сая төгрөгийн хооронд борлуулаад ашиг олоод байна. Гэтэл улсад сургууль барих болохоор яагаад нэг ам.метр квадрат нь дөрвөн сая болчихдог юм. Ер нь ямар ч хүн бодсон ийм гарах үндэслэл байхгүй. Тэр тусмаа Дархан-Уул аймаг шиг дэд бүтцэд холбогдсон, нийслэлд ойрхон аймагт үнэтэй гарах боломжгүй” гэж мэдэгдсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зүрх судас (November 24, 2014 2:10:03 pm )

    Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэхээс гадна цус шингэлж, цусан дахь холестрин бууруулах үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038

  • i (November 24, 2014 9:03:03 pm )

    odoo bolitsgoo uls torchdoo ard tumen chini orondoo barigdaad cohorch unalaa tiim unetei shoron barih gej bga bol bugdiin horichihooch

antalya rent a car