ОХУ-ын Буриад улсын уран бүтээлч Даши Намдаковын бүтээл “Чингис хаан”-ы хөшөө өдгөө Лондон хотын төвд байрлах Гайд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бий. Өвөрмөц, уран дүрслэл бүхий энэхүү бүтээлийг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан урласан аж.
4.8 метрийн өндөртэй энэхүү хүрэл хөшөөний бүтээлч Даши Намдаков ярихдаа “Чингис хаан бол суут хүн бөгөөд гайхалтай дайчин байсан. Тиймээс ч тэрхүү шинж чанарыг нь хөшөөгөөрөө дамжуулан илэрхийлэхийг зорьсон” гэжээ. Мөн хөшөөний дотор талд Монгол нутгийн шорооноос оруулсан тухайгаа ч ярьсан байна.
Түүний бүтээлүүд 1.5 сая ам.долларын үнэ хүрдэг бөгөөд “Чингис хаан”-ы хөшөөг 2 сая ам доллараар “Ажнай” группийн Д.Бат-Эрдэнэ худалдан авч эх орондоо авчрахаар болжээ. Даши Намдаковын уг бүтээл нь Их Майдар цогцолборын нэгэн гол бэлгэдэл байх тухай мэдээлэл ч цацагдаад буй. Юутай ч Эзэн Богд Чингис хааны хөшөө эх орондоо залрах бололтой.
Эх сурвалж: www.buzznews.mn
Холбоотой мэдээ
-
СААРАЛ (November 24, 2014 12:40:39 pm )
За яршиг. Монгол орон янз бурийн шавар шороон баримлаар дутав гэж, тууний оронд хуухдийн ганц ч болов цэцэрлэг барьчихсан бол дээр байхгуй юу? Менгетээй хун луувангаа иднэ уу савангаа иднэ уу надад хамаагуй л дээ. Гэвч ядарсан монголчуудад бол миний бодлоор цэцэрлэг, эмнэлэг, сургууль илуу хэрэгтэй баймаар…
-
n (November 24, 2014 4:25:05 pm )
tiim shvv
-
Anonymous (November 25, 2014 10:19:57 am )
Үнэн, хүүхдийн сайн эмнэлэг хэрэгтэй байгаа шүү.
-
-
zochin (November 24, 2014 12:43:10 pm )
ene arai dendej bna tuunii orond barimalchiin abchiraad l khoshoogiin bosguulchikhgui …mongoor boroo oruulj bgaa uim bna…tuunii orond neg saikhan surguuli bariulaad ogooch baterden …..guai…mongoo barj uadaad bgaa bol ….
-
МОНГОЛДОО ЗЭВРЭХ (November 24, 2014 1:08:07 pm )
ЭНЭ ХӨШӨӨ НЬ ДЭЛХИЙН УЛС ТӨР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БИЗНЕСС САНХҮҮГИЙН ТӨВ БОЛСОН ЛОНДОНДОО МОНГОЛЧУУД БИДНИЙГ МОНГОЛ ОРНЫГ МААНЬ БЭЛЭГДЭН ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРИЙН ХҮМҮҮСТ РЕКЛАМДААД БАЙЖ БАЙХАН НЬ БИДЭНД МЯНГАНТАА ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ТОЛГОЙ НЬ ЭРГЭЖ ЭРГҮҮ БОЛООГҮЙ БОЛ ТЭНДЭЭС АВЧРАХ НЬ МАШ УТГА УЧИРГҮЙ ЮМ БОЛНО ДОО
-
tendee harin bj bh ni l chuhal bsiimdaa!!! (November 24, 2014 1:59:22 pm )
ajnain baterdene odoo ergvv bha yamar hujaad bga bishdee oor orond bn shvvdee bj l baig ene baterdene yumtai tiim ih mongotei yum bol hujaagaar dvvreed bga hujaa nar manaih geed bga ter olon chingesiin hoshoog huraagaad avaad irdee baterdenee!!!
-
urnaa (November 24, 2014 2:13:42 pm )
ene hiih umaa olj yadsan hvnii l ajil bainaa
-
i (November 24, 2014 9:12:40 pm )
manai darhan urchuud vvnees ilvvg hiih bailaa gej
-
baasan (November 24, 2014 10:24:53 pm )
Eox yanaa garch irj bga saiduudinee mongol uls dampuurlaa yax we vnen oi gutaj bn MONGOLCHUUDAa jagsaj temtsgeex ymbish vv Araichde
9 Comments