antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2014 6 comments

Хуучин аккумляторын хогоос салахын тулд дахин боловсруулах үйлдвэр байгуулахын буруу гэж юу байхав

нийтлэсэн Admin

83fe996424f4fcdc08807e77c936645bХонхор өртөө буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Заламт гол” компанийн үйл ажиллгаанаас болж, мал, амьтан, хөгшид, хүүхдүүд  хар тугалганд хордож байна гэх мэдээлэл цахим хуудас, телевизүүдээр цацагдаж байна. Улсын  мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн лабораториуд ч үүнд анхаарал хандуулж буй ажээ. Мэргэлжийн хяналтынхан болохоор “Заламт гол” компаниас боловсруулан гаргаж байгаа  автомашины хуучин аккумляторуудаас хор нь ялгарч, түүнд  хүн мал хордсон юм байхгүй “ гэжээ. Гэвч тус хорооны болон дүүргийн зарим эмч мэргэжилтнүүд “Хар тугалгаас хордсон байж болзошгүй” гэсэн байх юм. Үүнийг нь өлгөж авсан зарим иргэний байгууллагууд  асуудлыг хөндөж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр “Хар тугалгын хордлого” хэмээн зарлах болов. Гээндээ ч бий, гоондоо бий гэгчээр энэ маргаан нэг л өдөр эцэслэн шийдэгдэх биз.  Зарим эх сурвалж “Хонхор дахь хуучин аккумлятор задалж боловсруулдаг  “Заламт гол” компанийн талаар зориуд худал мэдээлэл түгээж байна. Сүүлдээ идшиндээ нядалсан малынхаа гэдэс дотрыг  өөрчилж зураг сэлтийг нь татуулан сөрөг сурталчилгаандаа ашиглах боллоо” гэх аж. Хэрвээ тийм бол хуулийн хариуцлага хүлээж таарна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь төр засгийн ч, иргэний ч үүрэг. Байгаль орчин, хүн малд сөрөг нөлөөгүй, технологийн шаардлага, стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах нь мөн үйлдвэрлэгчдийн гол үүрэг  байх учиртай. “Заламт гол” компанийн үйл ажиллагаатай өнгөцхөн танилцахад  эднийх ямартай ч хууль журмын дагуу  ажиллахыг хичээж байгаа юм байна. Хятад улсын технологоор барьж байгуулсан энэ үйлдвэр нь аккумляторын батарейг  5 үе шаттайгаар боловсруулдаг ажээ. Манай  улсад хуучирсан  аккумляторын батарей дахин боловсруулж, доторх хүхрийн хүчил, хар тугалга зэргийг нь  шаардагдах үйлдвэрүүдэд  хүргэж өгдөг ийм үйлдвэр урьд нь огт байгаагүй юм. Байхгүй юманд зовлон мундахгүй. Эдэлгээнээс гарсан хуучин аккумляторын батарей  урьд нь хаа сайгүй л хөглөрч байлаа. Саваагүй нэг нь тэдгээрийг задалж өөрсдөө хордох нь энүүхэнд. Хордсоор ч ирсэн. Энэ бол бидний гашуун түүх. Тэгвэл өнөөдөр ганц гайгүйхэн  дахин боловсруулдаг  үйлдвэртэй болж буй нь  яах аргагүй дэвшил юм.

Манай улсын хэмжээнд 2012 оны байдлаар автомашины тоо 560 мянга  байсан бол одоо  600 гаруй  болжээ. Энэ хэмжээгээр  аккумляторын батарей ашиглагдаж байна гэсэн үг. Аккумляторын батарейны эдэлгээний хугацаа нисээд л хоёр жил. Өнгөрсөн онд хоёр дахь түүхий эд авдаг газруудад хийсэн судалгаанаас харахад  жилд дунджаар 220 мянган аккумляторын батарей цуглардаг  юм байна. Үүн дээр нар салхины зайн үүсгүүр нэмэгдэнэ. Мөн мотоцикл гэж унаа бий. Энэ бүхнийг журамлахгүй бол хөдөө, хотын хаана ч аккумляторын батарей  бөөн бөөнөөрөө  хог болоод хэвтэж байгаа юм. Иймээс зөв технологиор ажилладаг  дахин боловсруулах үйлдвэр   манайхны хувьд мөрөөдөл болсон зүйл байлаа.  Хоёрдахь түүхий эд цуглуулж амжиргаагаа тэтгэдэг иргэдийн тоо өдгөө 23 мянгад хүрчээ. Тэдний  цуглуулдаг түүхий эд буюу  хуучирсан аккумлятор  ил задгай хаягддаг хэвээр байгаад байвал  байгаль орчинд улам л их хор хохирол учрах тул “Заламт гол” компанийн төслийг дэмжихээс аргагүй  аж. Олон улсын базелийн конвенцоор бол хаягдал аккумляторыг тэр чигээр нь импортлохыг хориглосон байдаг.

“Заламт гол” компани одоо 660 метр квадрат талбайд акумлятор хүлээн авах, тугалгыг  ялгах, цэвэрлэх, хайлуулах, хэвэнд цутгах  ажиллагаа явуулж байна.  Газрын гүн рүү 150 орчим метр ухаж цемент зэргээр бэхжүүлсэн  тусгай саванд хүхрийн хүчил зэргийг  хадгалдаг гэж байгаа. Эндээс хүн хордох боломжгүй  гэсэн тайлбарыг сонслоо. Үнэхээр тийм бол тун сайн хэрэг. Аливаа зүйлийг цаг хугацаа бас шүүгээд өгдөг хойно доо. Иргэний зарим байгууллагуудын мэдээлээд байгаа шиг тус үйлдвэр рүү  хүүхэд, хөгшид  ойртдоггүй аж. Үйлдвэр нь айлуудаас 7-8 км  зайтай. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр тэр хавийн иргэдийн буруу зөрүү ойлголтоос болоод элдэв шуугиан  үүссэн байхыг бас үгүйсгэх аргагүй. Эцсийн дүнд хэн хожих ёстой вэ гэвэл дан ганц үйлдвэрлэгч бус иргэд  маань  мөн нийтээрээ хуучин аккумляторын хогонд дарагдахгүйгээр, тэндээс  элдэв хордлого тээхгүйгээр л хожвол болоо.  Үйлдвэрлэгч, жирийн иргэн,  хэн ч байсан аюулгүй орчинг өөрсдөө л бүрдүүлнэ. Иймийн тулд хаана  хаанаа  хяналт тавьдаг. Хяналт нь шударга зарчимтай бол бүүр ч сайн хэрэг.

Б.Отгонбаяр

tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Ч.САЙХАНБИЛЭГ (November 22, 2014 1:47:48 pm )

    БОЛЬЁ ОО

    • zochin (November 22, 2014 9:48:48 pm )

      ene medeeg oruulsan setgvvl ch hytad ym uu da kkkk esbel heden togrog awsan ym uu ///

  • zochin (November 24, 2014 12:44:23 pm )

    ug ni ene hayagdal dahin bolovsruulah uildveruud barigdval sain l bna l daa. manaih shig hognii asuudlaa shiidej chadaagui uls oron bhgui shuu dee. odoo l neg yum ene talaar yarij ehelj bna.

  • Ew negdel (November 24, 2014 2:19:21 pm )

    Manaihan ene neg huwia bodson zangaa bolih bolson baimaar yum zow yumig sain demjih heregt ter dunda huwin kompaniudaa tegj bj ene uls oron chini hugjino shudee bas heterhii tuilshirch bn manai mongolchuud yumig am yriagar bish amidaar shiiddeg bmaar bn bayrallaa

  • Ard tumen (November 24, 2014 2:24:58 pm )

    Yg zuw yumand bodit handmaar bn manaihan sain yumig sain gej yrihaa bolitson

  • Ard tumen (November 24, 2014 2:45:43 pm )

    Harin timee buh yumig buruu buruu geed bj bolohgui odoo sain ch bj bolohgui muu ch bj bolohgui boltsiin mongolchuud mini joohon eruul uhaanaar hardag shiiddeg baimaar bnaa odoo

antalya rent a car