УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 95.5 хувь нь дэмжин баталлаа. Хуралдаанд нийт 44 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нар дэмжлэг үзүүлсэнгүй.
Мөн Ерөнхий сайдыг хэлэлцсэн чуулганы хуралд МАН-ын бүлгийн 26 гишүүн оролцсонгүй.
Ингэснээр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллах боллоо. Тэрээр өмнөх Засгийн газрын танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
Түүнийг Ерөнхий сайдаар томилохын өмнө УИХ-ын гишүүд нэр дэвшигчид хандан байр сууриа ийн илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Оюутолгой 118 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ, үүнээс 8.7 тэрбумыг татвараар өгнө. 34 хувийг нь зарчихъя гэвэл нүгэл болно. Тийм юмруу явж болохгүй шүү. Өнөөдрийнхөөрөө хүн амьдарч болохгүй, фракцийн сэтгэлгээнээс гарах цаг болсон. Чи, бид төрийн мөнгөөр гадаадад суралцсан. Нэг удаа олон түмнээ бод. Энэ үгийг санаж яв, найз нөхөддөө хэл. “Одоо чадахгүй” гэж… Манай улстөрчдөд нэг алдаа бий, албан тушаал эрх мэдэлд хүрэхээрээ олон түмэнд амласнаа мартдаг. Олон түмнийг харахаараа гэнэн цайлган ард түмнийг хардаг, нэг өдөр үнэнд гүйцэгдэнэ. Ардчилсан намынхан фракцийн сэтгэлгээнээсээ гараад, улс орны хэмжээнд сэтгэгдэг болохгүй бол энэ хямралын ард гарахгүй. Нэг бол живнэ, ард нь гарвал том лидер болно. Тийм том хариуцлага өмнө чинь хүлээж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Ядуурлыг бууруулахад онцгой анхаараач ээ. Өдөр өнгөрөх тусам шуудай гурил, 5 кг мах авах хүний тоо багасаад байна. Цалинг үнэгүйдүүлмээргүй байна. Эрүүл мэндийн салбар санаа зовох салбар. Байгаа эмнэлгээ нурааж байгаа асуудал хаа сайгүй байна. УИХ-ын дарга нь БНСУ-д очиж, Ионсей эмнэлгийн асуудлаар уулзаад ирэхэд нь нураачихсан. Төрийн ордны хажуу дахь эмнэлгийн байрыг прокурор, хуулийнхны байр болгох гээд имерай аппаратыг нь эвдчихсэн байгаа. Нийгмийн ядуурлын эсрэг, эрүүл хүн байж ажиллана. Хуулийн салбарын шинэчлэлийг бодитой хиймээр байна. Судалгаагүй туршилт хийхээ болимоор байна, ард түмэн туршилтын туулай, хулгана биш. Ард түмнээ нэгдүгээрт тавимаар байна. Танд амжилт хүсье, зоригтой байгаарай. Зөв шийдвэр нь ард түмэнд ашигтай байгаасай.
УИХ-ын гишүүн Ц.Цолмон: -Бодлогын хувьд хэтэрхий гадаадын хөрөнгө оруулалтыг шүтүүзэй. Хувийн хэвшлийг хөгжүүлэх талд түлхүү анхаараарай. Эдийн засгийн хөгжлийн яам хувийн хэвшлээ хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч бол гадаадынх. Монголын хөрөнгө оруулагчийг дэмжих талд анхаарч ажиллаасай.
Монголд бүх төвшиндөө авлигатай байхад, японууд ярьж байна. бид авлигатай холбогдоод бизнес хийх боломжгүй болсон гэж.. дурын байцаагч нь авлига нэхээд амжилттай бизнес хийнэ гэж байхгүй. Эдийн засгийн төвшинд байгаа олон авлигыг анхаарч ажиллаасай. Амжилт хүсье.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:-Зоригтой шийдмэг Ерөнхий сайд байгаасай. Хариуцлагын асуудал яригддаггүй юм байна, үүнийг би УИХ-ын гишүүн болсноор илүү мэдэрч байна. Нэг албан тушаалтан, сайдад хариуцлага тооцъё гэхээр намын эв нэгдэл, хагаллаа бутаргалаа гэдэг. Улс орны эрх ашгийг тэргүүнд тавьдаг болох ёстой. Томилгооны асуудал дээр нэг хүн оруулж ирчихээд шахдагаа болих хэрэгтэй. 2-3 хүн оруулж ирдэг болох. Олон жил нам, фракци гэсээр даахаа болилоо. Хямралаас үүдэлтэй төрийн байгууллагын орон тооны цомхотголоос маш олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. Гудамжинд гардаг, моргейжийн зээлээ төлж чадахгүй болох вий, анхаараарай. Шоугүй Засгийн газар байгаарай.
УИХ-ын гишүүн Д.Арвин:-Хоёр хөрштэй байгуулсан гэрээ хэлэлцээрийг маш зөв авч явна шүү. Хөршүүд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж ярьдаг. Орлогогүй гээд бүх юмыг хувьчлахгүй шүү. Ингэвэл Монгол Улс өөрөө хувьчлагдана. Оюутолгойг Монгол Улсын эрх ашгийг бодож ажиллаарай гэж хүсэх байна. Оюутолгойтой холбоотой бүх улстөрчдөд анхааруулъя, бид хөрөнгө мөнгөө аваад үхэхгүй. Үр хүүхэд мөнх шүү.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:-Хяналтын тогтолцоогоо сөрөг хүчиндээ өгчих, төрийн бус байгууллагадаа шилжүүлчих. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаа салгая. Засгийн газраа байгуулахдаа нэр хүндээ алдсан улстөрчид биш эх орон ард түмнээ бодож ажиллах хүмүүсийг гаргаж, ажиллах ёстой. Хатуу хариуцлага, сахилга бат ярих ёстой, хуулийн дагуу бүх хүнтэй хариуцлага тооцох ёстой. Монгол Улсын төсөв өнөөдөр 1 их наяд төгрөгөөр тасарч байхад татварын хэлтсийн дарга 100- 200 сая төгрөг урамшуулал хэлбэрээр авсан байна. Ийм завхарсан төр, засгийг цэгцлэхийн тулд таныг Ерөнхий сайдаар томилох гэж байна шүү.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:-Энэ богино хугацаанд санасан бүхнээ гүйцэлдүүлж чадахгүй. Тулгамдсан асуудлыг шийдэх нь чухал. Сангийн яам таны гал тогоо. Хоолгүй бол хүн ямар байдалд орох вэ гэдгийг сайн бодоорой. Хөл алдаж, гүйж болохгүй. Засгийн газраас, Ерөнхий сайдаас их зүйл хүлээгээд нэмэргүй. Ийм боломжийг цаг хугацаа, нөхцөл бололцоо нь хязгаарлачихсан. УИХ өөрөө маш хязгаарлагдмал орчин бий болгосон. Дотоод, гадаад нөхцөл байдал туйлын хязгаарлагдмал. Баруун тал хоосон байгаа чинь дэмжлэг биш. Оюутолгой бидний толгойны хорт хавдар болсон. Хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Амьдрал залгуулах нь нэн тулгамдсан асуудал болсон. Хямралын үед ажиллаж сурах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн А.Бакей: Холыг харж, зангарагтай ажиллаарай. Казах түмэн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулж ирсэн, одоо ч оруулж байгаа. Үндэсний цөөнхийн тулгамдсан асуудал маш их байна. Үүнд онцгой анхаарал хандуулж төр засгийн шийдвэр гаргах төвшинд үндэсний цөөнхийн оролцоог нэмэгдүүлэх талд анхаарахыг хүсье.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:-Таалагдахгүй шийдвэр их гарна гэж хэлсэн, хямралын үе учраас гэж… Ийм шийдвэр гарахыг үгүйсгэхгүй, гэхдээ хуурсан ажил битгий хийгээрэй. 1.5 жилийн хугацаанд тэтгэврийг нэмэх талд байнга сануулж ажиллана. Нийт тэтгэвэр авагчдын 80 хувь 210 мянган төгрөгийн тэтгэвэр авагчид. Тэд эргэж босож чадахгүй, энэ хямралд. Он гарангуут тэтгэвэр нэмэх асуудлыг шийдээсэй.
Таны хүүхэд том болчихсон, таны эргэн тойрон дахь хүмүүс сарын 200-300 мянган төгрөгийн үнэтэй цэцэрлэгт хүүхдээ өгч чадна. Жирийн иргэд чадахгүй, тиймээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлаад өгөхөөр өөрийн гол ажил болгож, хэрэгжүүлээд өгөөч ээ. Энэ хуулийг хэрэгжүүлж чадвал 5000-10000 иргэн ажилтай болно. Дунджаас доош амьдралтай байгаа иргэдийн асуудал.
Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд нийслэл, Засгийн газар хоёр хэл амаа ололцсонгүй. Нийслэлийн төсвийг хассанаар Шинэчлэлийн Засгийн газар унасан шүү. Нэг намаас сонгогдсон Засгийн газар, нэг намаас сонгогдсон нийслэл хоёр учраа олоогүй. Ойлголцож ажиллаарай.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ
-
zochin (November 21, 2014 1:18:11 pm )
ajilchdaa halj yduural nemegduulhee boliosoi 3 hun zahiraad suuj bgaa darga naraa bagasga Ajilchdaa halj tusvuu bgasgadagaa boli darga nariin zarlagiig bagasga
-
зочин (November 21, 2014 1:43:24 pm )
авилгачдын өрийг, алуурчдын хоолыг бид даамааргүй л байна шүү
-
Bolor (November 21, 2014 2:31:39 pm )
Bayar hurge, hund edin zasagtai zasgin gazrig hulen avla, bitgi shatararai,ih hurlin gishudin helsen ugig martaj bolohgui, olon daramt shahalt ireh l bh da ter bugdin sain mug yalgaha uls turd olon jil yavsan hun medeh bui za , nad darga narig bish ard tume l boddog yum shu, huni hel amnas bu ai, amjilt, hund bga edin zasga hurdan sergehig husie,ahin amjilt
-
Zoshin (November 21, 2014 2:48:46 pm )
Bauar hvrgie. Hvnd ved zasgiin gazar abch uavah bolloo hicheej vnench chydraga sain ajillaarai amjilt hvsie.
-
Zoshin (November 21, 2014 2:54:24 pm )
Ardiin nam ardchilsan zasag garah bolgond esergvvtsej tataj ynagaagaad ajil hiilgehgvi baisaar horin heden jil bolloo,munch ih hygatsaa aldyyllaa odoo bolih uym bishvv.
-
Mongol hun (November 21, 2014 3:18:37 pm )
Saikhanbileg Altanhuyagiin utsan huuheldei bish l yum bol nen turuund ter Denzen metiin novshnuudad aldsan heden terbumiin horongiig Mongoliin tord olood ir. Tsaana chini heden saya maltai geed gaihuuldag hernee nastaichuud mini olsoj baina, balchir urs mini emnelgiin koridort shalan deer hevtej baina. Saikhanbileg ee, chi garaad engiin humuus yaj amidarch baigaag 1 haraach. Mongoliin irged malaas dor amidarch baihad, hahuulichid ni ter bumaar tansaglaj baina. Ardchilsan nam herev zov shuurhai arga hemjee avahgui bol burmoson ustana shuu.
-
Зочин (November 21, 2014 3:35:59 pm )
Муухайбилэг
-
Bolor (November 21, 2014 3:50:32 pm )
Bid heze bie biene demjij uram ugch surah uls ve, negent songogdson bolohor demjed harah heregtei muuhaibileg ch geh shig, bolohgui negent l ene huni huvi tavilan bnaa bna,bitgi atarh uur uursdigu l hichej yav
-
Bolor M (November 21, 2014 3:53:48 pm )
Bitgi shantarai,zorigtoi bai,hani ni sain halamj tavih heregtei yadarna AMIILT itgel buu aldarai,ard tumen chin hulej bna, nad ordond bga busarmag amitadas bolgomjilj bgarai!!!!!!
-
Anonymous (November 21, 2014 4:12:36 pm )
butkue
-
chuka (November 21, 2014 4:27:36 pm )
Nutgiin ahad amjilt husey.tal nutag shigee uujuu uhaanaar handaj ajillaarai.
-
ter (November 21, 2014 4:35:01 pm )
нутгийн найздаа баяр хүргэе
-
zochuin (November 21, 2014 4:47:39 pm )
amjilt Mongoloo gesen setgelee ard tumnee gesen setgelee negdugeert tavij ajullaaarai
-
эмээ (November 21, 2014 5:41:17 pm )
ерөнхий сайдын томилгоог алдлаадаа. эдийн засгийн хямралд орсон манай улсыг эдийн засаг мэддэг хүнл авч явах байсан юм.энэ хүн юу болгох бол гэхээс айж байна….том алдаа
-
tseeee (November 21, 2014 6:22:40 pm )
Bayr hurgey.amjilt husey.
-
зочин (November 21, 2014 7:19:19 pm )
Сайхнаа баяр хүргэе. Одоо боломж гарлаа. Нөгөө ярьснаа хийнэ шүү. Би дансаа бэлтгэчихсэн. Одоохондоо 20 тэрбум байхад болно. Тэгж байгаад…..
-
Монгол эмээ ээж (November 21, 2014 8:52:36 pm )
Шинэ еронхий сайд Сайханбилэг хуудээ ажлын амжилт амьдралд нь аз жаргал хусье. Эх орон арт тумнийхээ толоо хатуу чанга зутгээрэй.ард тумэн бид чинь аав ээж ах дуу Анд нохор чинь шуу биднийг ээ авраарай итгэл ээ шуу амьдрал доройтох гээд бна ухаалаг хэрэглээг дэмжээд тансаглал баярхах ядуу сэтгэлгээ устгаарай их Морон шиг долго он ухаалаг ажлаа рай монгол эмээ ээжээс чинь
-
Bayaraa (November 21, 2014 9:30:49 pm )
Shine erunhii saidad amjilt husyee. Iim hund ued mongolchuudiig avrahaar setgel shuluudsand talarhaj bnaa. ene yahav boldogooroo bolood yavah bh. Ene MAN-iinhan yamar sonin setgeltei humuus ve. Hund ued mongol ard tumniihee tuluu hamtdaa zutgej, dem bolohgui genee. Ed nar haanaas tursun, haanaas henii amidraliig saijruulna deesh avch yavna gej songogdson humuus vee yostoi gaihchihlaa. Odoo bolohoor bid nar chadahgui zovlongoo uursduu uur ene ter geh shig. Unaj yavaad morio hanilj yavaad hania gedeg ug bdag bhaa. Ard tumen ted nart yamar ch hamaagui yum bn l daa. iim l setgehuitei humuus dee manai 76 bol
-
nSn (November 21, 2014 9:53:18 pm )
Баасыг баас гэнэ шацгийг шацга гэнэ . Нийтэд нь ялгадас л гэнэ.
-
Ondor aab (November 22, 2014 8:16:17 am )
Mongol aabaas chin Ajiliig daraa daraagaar n erheldeg yum cham shig hudalaa userch ajil eheldeggui yum shuu zaluu mini er hun l bol alban tushaaliin toloo bish uls orniihoo hogjiliin toloo gar am nasaa zoriulah n chuhal. Ajil hiihed tsarai ondor nuruu neeh hereggui baihaa.
-
nuutd (November 23, 2014 6:38:05 pm )
za tgd mongoloo hogjuuleeree bs idjagd zugtaw otgeh hvnch bha bj de
21 Comments