antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2014 1 comment

“Монгол бахархлын өдөр” ням гарагт тохионо

нийтлэсэн Admin

chingis ovooИх эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ 11 дүгээр сарын 23-ны ням гарагт тохиох гэж байна.

Уг ойд зориулан 11 дүгээр сарын 21-ний баасан гаригийн 10:30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны  “А” танхимд  эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншина.
11 дүгээр сарын 23-ны 10:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол, 10:40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол тус тус болно. Мөн өдрийн 11:40 цагт  Төрийн ордны  Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд  гардуулах ёслол болно.
Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд 13:00 цагт болж, хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн  өргөөнд 14:00 цагт   эхлэх юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • alimhan (November 22, 2014 9:41:02 am )

    emnelgiin ajilchdad ene Udur garsan bol iluu Tsag oldoh uu?

antalya rent a car