antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 20, 2014 7 comments

Ц.Нямдорж: Н.Энхбаярын төлөө хормойгоо дэвсээд гуйж явсан

нийтлэсэн Admin

nyamdorj enhbayarМонгол улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр  “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон нь олон нийтийн анхаарлыг нэлээдгүй татаж байсан. Түүний оролцсон энэхүү нэвтрүүлэг уржигдар оройноос эхэлж телевизүүдээр цацагдаж эхэлсэн билээ. Уг нэвтрүүлэгт экс ерөнхийлөгч олон сонирхолтой зүйлүүд ярьсан бөгөөд  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн талаар ч яриад авсан юм. Харин өөрийнх талаар ярьсанд Ц.Нямдорж гишүүн ихэд бухимдсан бололтой олон сар оролцохгүй хэмээн зугтаасан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өчигдөр орой оролцсон юм. Тэрээр өдгөө Н.Энхбаяртай өстөн дайсан байгаа ч нэгэн үе түүний төлөө хормойгоо дэвсээд гуйж явсан тухайгаа ярилаа. Тэрээр “Ер нь 2009 оны сонгуульд Н.Энхбаяр өөрөөсөө болж унасан. Хоёр балай нэвтрүүлэг хийгээд ялагдсан. Нэг нь Ц.Элбэгдоржийг Хятадын тагнуул гэсэн. Нөгөөдөх нь солонгосчуудаас мөнгө авсан гэсэн. Тэгээд л унаа биз дээ. Манай намын удирдлагууд намайг дэмжээгүй гээд гомдоллоод байдаг. Тэгээгүй шүү дээ. Бүгд эрвийх дэрвийхээрээ санхүүжилт олж ажилласан. Би тэр нэвтрүүлгүүдийг телевизүүдээр гарахад нь эсэргүүцсэн. Миний үгэнд ороогүй. Мөн улс төрд унаж сурах хэрэгтэй. Унасан хүн эвтэйхэн амьдрах ёстой. Би жишээ нь таван талаасаа сүлбүүлээд УИХ-ын даргаасаа унаж байна. Манай нам Н.Энхбаярыг огт гадуурхаагүй. Тэр өөрөө л нам байгуулаад явсан. МАХН нэрээ солиогүй бол Н.Энхбаяр МАН гэж байгуулаад явах байсан. Би буруу харж уйлаад зөв харж инээгээд л Н.Энхбаярыг дэмждэг л байсан шүү. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд би Н.Энхбаярын төлөө хормойгоо дэвсээд баруун гурван аймгаар гуйж явсан. Ер нь олон удаа түүний төлөө ажиллаж байсан” хэмээв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • 1234 (November 20, 2014 11:35:22 am )

    нямдоржид дургүй байсан чинь өчигдөрийн нэвтрүүлгээр овоо эр юм даа гэж бодлоо. зарчимч, ааштай, дургүй зүйлдээ дургүйгээ нуудаггүй, зусарч биш болохоор ингэж хүмүүст таалагдахгүй байдаг бололтой.

  • Zochin (November 20, 2014 12:14:49 pm )

    Ardchilaliin gegdeh 24 jild gar huluu bariltsaj uvur turuundee orj garch bsan nuhduud ingeed bie bieniihee muug duudaltsaad ehelbel budend ashigtai Tednii muu muuhai ni ilernee gesen Ug shu de Nyamdorj yahav hudlaa shudarga tsarailsan zalitai araas chini huneer hatguulah muu sanaatai uls turiin luivarchin bi tsagtaa Ene hunii tuluu sanalaa ugch l bsan HARAMSALTAI

  • Zochin (November 20, 2014 2:26:30 pm )

    Harin tin hudla shudarga tsarailsan Hun shu!!!

  • Иргэн (November 20, 2014 4:20:51 pm )

    Нямдорж боль доо. Угаасаа Увсынхан хүн муутай хүмүүс дээ. Хэрэгтэй үед нь долоох шахчихаад хэрэггүй үед нь үнсэнд хаясан шалз шиг л хаяж чаддаг хүмүүс шүү дээ. Энхбаяраас илүүрхээд санаа байвч сачий нь хүрэхгүй л дээ.

  • үнэнийг хайгч (November 20, 2014 10:26:10 pm )

    Гүндалай та 2ыг үзэлцэж байхад Энхбаяр чамайг авч үлдэж байсныг бүгд харж байсан.
    Чи монголыг хуулийг гууль болгодог тогтолцоотой болоход хувь нэмэрээ сайн оруулсан явдалд чинь оноох шийтгэлийн талаар яривал яасан юм

    • аахжэажэа (November 21, 2014 8:26:36 am )

      ха ха ха гоё хэлсэн

  • боль боль (November 21, 2014 8:29:08 am )

    энэ хэдэн хөгшин экс-комунистууд одоо болимоор юмөө , нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг чадахгүй байж нэг их улс орноо удирддаг баатарууд болох гээд улам л улс орноо сүйтгээд байх юм

antalya rent a car