antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2014 10 comments

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн цаад шалтгаан юу вэ?

нийтлэсэн Admin

718bdb4ecc0fac06originalАН дотроо олон фракциудаас бүрдсэн. Тэдгээрээс  УИХ-д суудалтай  гишүүдийн тоо,  “хүн  хүчээрээ” томд ордог нь “Алтан гадас”, “Шонхор”  фракци юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсны дараа нам доторхи фракциудын  нөлөөлөл идэвхжиж эхлэсэн. АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан “Алтан гадас”  фракцийн  тэргүүн Н.Алтанхуяг, өөртэй нь гол өрсөлдөгч “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболдтой  “тохиролцоонд хүрч”  ҮЗХ-ийн хурлаар  түүнд намын даргын суудлаа найр тавин өгснөөр, “Алтан гадас” –ийн хүн, Шинэчлэлийн ЗГ-ийн ХЭГ-ийн даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэх асуудалд тэд санал нэгдсэн. Тэгвэл  Н.Алтанхуяг АН-ын даргын суудлаараа өгөн байж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад  зүтгүүлэхийн учир юу бэ? Үүнийг ажиглагчид хэд хэдэн өнцгөөс харж, тайлбарлаж байна. Тухайлбал:

–       Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосноор өөрийн бодлогоо засагт үргэлжлүүлэх

–       Шинэчлэлийн Засгийн газрын “унагахад” гар бие оролцсон  өөрийн намын УИХ-ын гишүүдэд  шинээр байгуулагдах засгаас “бялуу” хүртээхгүй байх

–       Н.Энхбаяртай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж  ажиллах

–       Өөрийгөө болон өөрийн зөвлөх,  хамаатан садан, ойр тойрны хүмүүсийг авлига,  төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан “хэргийг хав дарах”, улмаар  тэднийг  хууль шүүхийн  байгууллагын хаалга татуулахгүй байх

–       Шинэчлэлийн Засгийн газрын зарим сайдуудыг сайдын суудалд нь үргэлжлүүлэн ажиллуулах

–       “Алтангадас” франкийн нөлөө хүчийг  АН, засаг төрд хэвээр хадгалан үлдэх гэх зэрэг зорилгын төлөө гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.

Ямартай ч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлэхэд АН, МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” зөвшөөрсөн бол МАН-ын бүлэг татгалзаад байгаа юм. Гэхдээ Н.Алтанхуяг болон АН түүнийг Ерөнхий сайд болгохын төлөө илүү их хүчин чармалт гаргаж, дахин дахин зүтгүүлэх нь ойлгомжтой харагдаж байгаа юм.

Ц.Мөнх

Ugluu-logo20


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • очир (November 19, 2014 12:23:53 pm )

    Цаад шалтгаан ойлгомжтой.Сайханбалаг ерөнхий сайд болох хүн биш

  • zochin (November 19, 2014 1:06:14 pm )

    Ard tymenii erx ashig xaana yabnaa

  • зочин (November 19, 2014 3:57:28 pm )

    юун нам, юун фракц вэ, ард түмэн тэгээд юу ч биш юм биз дэ. цагаандаа гарч ээ монгол төр. ард түмэн минь хэнийг сонгож хэнд итгэл хүлээлгэж байснаа бодох цаг болжээ,

  • Ачуу (November 19, 2014 5:23:19 pm )

    Хулгайчуудын савраас гарахгүй юм бишүү?Алтанхуягыг зөв бичжээ.Яг үнэн.

  • Bat (November 19, 2014 6:25:36 pm )

    l uibarchidiin zasgiin gazar shvv dee

  • Иргэн (November 19, 2014 8:07:20 pm )

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

  • Иргэн (November 19, 2014 8:08:17 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (November 19, 2014 8:08:50 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (November 19, 2014 8:10:25 pm )

    Эрх мэдэл хүнийг согтоодог. Архинд согтсон хүн эрүүлждэг бол эрх мэдэлд согтсон хүн сэргэх нь ховор. /Жеймс Бирис/

  • Иргэн (November 19, 2014 8:11:16 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

antalya rent a car