antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2014 16 comments

“Үндэсний эв нэгдэл” гэдэг үгээр тоглохоо больж хариуцлагатай Засгийн газар байгуулъя

нийтлэсэн Admin

shnaa-Огцруулахын тулд огцруулаагүй, хямралаас гаргах удирдагч хэрэгтэй гэдэг байр суурь дээр МАН-ын Удирдах зөвлөл хатуу зогсч байна-

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана. Хуралдаанаар өчигдөр эцсийн зөвшилцөлд хүрч чадаагүй Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Асуудлын гол нь сөрөг хүчин Ерөнхий сайдыг солих гэж, сонирхол буурсандаа огцруулаагүй, ноцтой үндэслэлүүдийг гаргаж тавьсан учраас УИХ-ын нэгдсэн чуулганаар санал нь дэмжигдсэн. Үүнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт хэрхэн буурсан, иргэдийн амьжиргааны түвшин доройтсон, Засгийн газрын өрийн хэмжээ хэрээс хэтэрч, Засгийн газрын нөөц хөрөнгийг зүй бусаар зарцуулсан зэрэг алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байв. Үүн дээр Ерөнхий сайд, түүний ойр дотныхонтой нэр холбогдох хууль зөрчсөн үйлдлүүд, Засаг дарга нар болон зарим агентлагийн даргыг хууль зөрчин сольсон нь зохих шатны шүүх болон Үндсэн хуулийн Цэцэд очиж буруутай нь тогтоогдсон зэрэг шалтгаан нэмэгдэнэ. Харин энэ бүх алдааг дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж буй Ч.Сайханбилэг арилгаж чадах уу. Дээрх алдаануудыг гаргахад нь хамгийн их мэдээлэлтэй, засах боломжтой байсан ч үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй ЗГХЭГ-ын даргад хариуцлага тооцохын оронд өмнөх Ерөнхий сайдын ажлыг үргэлжлүүлэх лоозон барин гарч ирж буйг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа аж.

Дараагийн Засгийн газрыг “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” хэмээн нэрийдэж, хэн ч татгалзаж чадахааргүй энэ нэрийн дор эвсэх ажиллагаандаа парламентад суудалтай бусад намуудыг татан оролцуулах АН-ынхны ээлжит мэхийг МАН-ынхан сайн мэднэ. Тэгэх дээрээ тулбал Үндэсний эв нэгдэл гэдэг үг алдаагаа давтаж мэдэхээр Засгийн газрын туг, дарцаг биш. Харин ч “Хариуцлагатай” Засгийн газар гэсэн тодотголтой байвал олон нийтийн дунд алдагдсан нэр хүндээ сэргээхэд нь АН-ынханд хэрэгтэй байж мэдэх юм. Гэхдээ энэ тохиолдолд Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг лав биш.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өдий төдий алдаатай шийдвэр гаргаж байхад гол үүрэг функцийг зангидаж, мэдээллээр хангаж байсан ЗГХЭГ-ын дарга улс төрийн эр зориг дутаж, намын дарга, Ерөнхий сайдаас айсандаа эс үйлдлийн гэм зэм үйлдсэн гэвэл хэн ч итгэхгүй. Харин “Би хариуцлагаа хүлээж байна” гээд дараагийн кандидатдаа, тэр тусмаа өөрөөс нь илүү эдийн засгийн мэдлэг боловсролтой, Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан арвин туршлагатай өрсөлдөгчдөө зайгаа тавьж өгвөл төрийн ажлын явцын цагийг хэмнэхээс гадна намынхаа нэр хүндийг өргөх байв. Мэдээж цаг оройтоогүй. Түүнд “Намайг дэмжсэн ҮЗХ-ны гишүүддээ баярлалаа” гээд хэлчихэд л хангалттай. Ийм хэмжээний өндөр соёлтой улстөрч шүү дээ. Харин үүний дараа “Үндэсний эв нэгдлийн”, эсвэл “Хариуцлагатай” Засгийн газар гэдэгт бусад намыг уривал арай өөрөөр хандах биз. “Авралын”, эсвэл “Хямралаас гаргах” Засгийн газар гэх нь олон улсын нэр хүндэд ч онцгүй. Гэхдээ шинээр томилогдох Ерөнхий сайд нь институци хоорондын болон эдийн засгийн хямралаас гаргах гарцаа мэддэг, улс төрийн ноён нуруутай, зангарагтай, туршлагатай, хамгийн гол нь дэлхий дахинд нэр хүнд байх аваас Монгол Улсад ашигтай билээ.

Шулуухан хэлэхэд энэ хүн хэн бэ гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор нуршаад яах вэ. Ямартай ч өмнөх Ерөнхий сайдаасаа эмээсэн, алдаа бүхнийг баллуурдах “хувь, хувьсгалын” шалтгаантай, нам намтай, улстөрч бүртэй найраанд орох асар өндөр магадлалтай кандидатыг МАН байтугай олон нийт хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой л болов уу. “Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг” нь үнэн бол хүч түрж томилсон Ерөнхий сайд хэр тэсэх нь сонирхолтой л байна.

– See more at: http://www.unen.mn/content/42545.shtml?alias=politics#sthash.Y5CPgAGV.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Шудрага иргэн (November 18, 2014 5:06:15 pm )

    МАН хан та нар одоо бүльж үзээч дээ яасан балиар новшнууд вэ танайхан чинь арай дэндэж байна биш үү улс орноороо тоглож үүр сүүлдээ Шинэчлэлийн Засгийн Газраас өөрсөддөө сайдын албан тушаал өгөөгүй бас авлига авагчид болсон танай намыхан хэдий болтол төр улсаар унагаж өөрсөндөө ашиггүй болохоор бас л өс хонзон санаж энэ улс орныг элгээр нь мөлхүүлэх бүх эхлэлсанаачлагыг тавьсныхаа хариуцлагыг толгойгоороо цаазлуулж байж ойлгох гээд байгаа юм уу эртхэн Монгол Орноос тэр худалдагдсан харийн хятад руугаа тонилбол дээр байх.

    • СОНГОГЧ зочин (November 18, 2014 7:15:47 pm )

      чи өөрө хэн бэ сайхан билэгийн эхнэрийн найз уу. Улс орноо бодох нь чухал байна

  • bnaa (November 18, 2014 8:40:55 pm )

    odoo zovhon uls ornoo bodoh heregtei bidend zovhon eh oron heregtei tiim bolohoor eh orondoo yum hiij chadah eh oron gesen setgeltei l hun heregtei gehdee saihan bileg bish saihan bileg altan huyg 2 yg ijil neg l hun gesen ug hiih ajil heleh ug ni

  • bnaa (November 18, 2014 8:50:13 pm )

    bi amarjargaliig demjij bn ydaj medleg ajliin turshlagaar ni bodohod herev garval said nariig bugdiig ni dan deeltei bolgo ih hural irtsee gariin heegeer burtgej gariin heegeer sanalaa avdag bolbol shudraga bolno alban gazaruud gariin heegeer irtsee ogj bolood baihad yagaad bolohgui gej huuli sanaachilsan gej ih mongo avdag gej duulsan yahaaraa ajlaa hiiseniihee toloo tegj shagnal uramshuulal avdag bnaa tegvel tegvel huuli sanaachilsan gej oorsoddoo hahuuli ogood baigaa yum bishuu
    olon sayar tegj oorsdoo gaj yum hiigeed hiisen tsoorhoigooroo bantan hutgaad bn gej bodoj bna

  • иргэдVFYFH (November 18, 2014 9:30:03 pm )

    сөнөх болтугай

  • Иргэн (November 18, 2014 9:33:33 pm )

    Бүх зүйлд хэмжээг барих хэрэгтэй, даруу байхад ч мөн адил. /Анатоль Франс/

  • Иргэн (November 18, 2014 9:34:03 pm )

    Хэн эрх мэдэлд үл шунана, түүнд эрх мэдэл тохирно. /Платон/

  • Иргэн (November 18, 2014 9:35:44 pm )

    Эрх мэдэл хүнийг согтоодог. Архинд согтсон хүн эрүүлждэг бол эрх мэдэлд согтсон хүн сэргэх нь ховор. /Жеймс Бирис/

  • Иргэн (November 18, 2014 9:36:01 pm )

    Засгийн газрын ач тусыг нь мэдье гэвэл ард түмний амьдралыг нь л харчих. /Фридрих Ницще/

  • Иргэн (November 18, 2014 9:37:01 pm )

    Ухаантай хүний явахаас эрхшээж байгаа зүйл рүү тэнэгүүд зүтгэдэг. /Александр Поуп/

  • Иргэн (November 18, 2014 9:37:25 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Би (November 18, 2014 10:04:50 pm )

    Яг үнэндээ 2-р ээлжийнхэн л хоолонд орж бгаа юм шиг л харагдаж бн шүү дээ.Алтанхуяг Сайханбилэг 2-ийн нэр л өөр бх.

  • Сү (November 18, 2014 10:06:49 pm )

    Амаржаргал арай тулхтай

  • зочин (November 19, 2014 6:42:10 am )

    Сайханбилэгийг муу гэхгүй .гэхдээ үнэндээ ЕС хийж улс орноо өөд татахад чадал н хүрэхгүй алтанхуягтай яг адилхан нэг тэрэгний дугуй уг ард түмэн өөрийг хүсэж байсан даанч бүтсэнгүй хямралруугаа урагшаа

  • 999 (November 19, 2014 8:52:49 am )

    Амаржаргал гуай ажлын туршлага мэргэжил гээд бүгдээрээ илүү илүү илүү…ядажил өлөв долов гээд шуналтаад байхгүй… түүхэнд анх удаа гишүүнээсээ татгалзаа биз дээ… Сайханбилэгээ ичээчээ …. өөрөө асар их ашиг сонирхолын зөрчилтэй хүн ш дээ…ард олноос санал авдаг ч болоосой доо…. сонгууль дөхөхөөр л нэг л ард олныхоо эрх ашиг санлыг сонссон амьтад сонгуулийн маргаашнаас өөрсдийгөө л боддог амьтад болиосой ичээсэй…

  • 999 (November 19, 2014 8:55:52 am )

    нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй…эхнэрээ гайхуулж улсын мөнгөөр ийш тийшээ л тэнэж явна биз өөрөөр улс оронд нэмэртэй юм хийхгүй л хүн ш дээ

antalya rent a car