Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү 2014 оны 10-р сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн. Тэрбээр түлэгдэлтийн 4-р зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн байна.
Анхан шатны тусламжийг Монголд хийлгэсэн бөгөөд зүүн хөлийг өвдөгний доогуур тайрахаас аргагүй, мөн хурдан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй бол цусанд нь халдвар орон амь насанд нь аюултай гэж үзсэн. Гэвч Бээжин хотын нэг эмнэлэгээс нааштай хариу өгсөн бөгөөд хүүгийн эцэг эх яаралтай эмчилгээнд ороод байгаа юм.
Хэдийгээр хүүхдийн амь нас аюулгүй болж, хөлийг нь тайрахгүй ч гэсэн арьс болон махыг нөхөх эмчилгээ хийж, мөн хоёр удаагийн мэс засалд орохоор болсон. Энэхүү хагалгаанд ороход 60 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Тэгвэл хүүгийн эмчилгээнд хандив цуглуулахаар сэтгүүлчид нэгдэн мэдээлэл хүргэхээр боллоо. Мөн УИХ-ын гишүүдийн дунд icebucket challenge шиг хандив өргөх аянд уриалах гэнэ. Үүний зэрэгцээ эцэг эхчүүдэд хандан хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар эрсдлийг бууруулах зөвлөмж зөвлөгөөг бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Сайхан сэтгэл Монголчуудаасаа тусламж хүсэж байна. Хүүгийн ар гэрийнхэнтэй шууд холбогдох утас: 1559-8187-191, 9124-0663, 9165-3547
Холбоотой мэдээ
-
зочинзочин. Баяр хүргэж аз жаргал хүсье. Үнэхээр сайхан арга хэмжээ авчээ (November 18, 2014 2:52:20 pm )
ямар өрөвдмөөр юм бэ. Сэтгэл маш их эмзэглэж байна. Хурдан эдгээрэй гэж хүсье дээ
-
s (November 18, 2014 6:02:28 pm )
Эвий2 миний 2 үрээс ялгаа юу байхав хүүхдээ жоохон анхааралтай харж байхгүй бол ч хэцүү юм аа яаж туслах юм бол. Тэр Мессеж бичдэг чинь л амар юм билээ дээ.
-
Хөдөө орон нутгаас (November 18, 2014 6:06:23 pm )
Хараад маш өрөвдөж нулимс гарч байна.Хурдхан эдгэрээд хөл дээрээ босоосой.мессеж илгээх дугаар байвал нэлээн мөнгө орно до
-
зочин (November 18, 2014 8:47:16 pm )
Монголчуудаа бүгдээрээ тусалцгаая
-
Uts (November 18, 2014 11:26:16 pm )
Yagad huuhed iim blgochvoo. Uneher setgel ovdoj nn. Oorinhoo chadlaar tusalnaa. Humuse baga ch gesn hamagui tuslarai guiy. Huuhed gdg chn ene delhii dr hair nehej l irdg shude.
5 Comments