antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2011 9 comments

Үндэстнээ хорлогчид

нийтлэсэн Admin

…Архи үйддвэрдэгчид үндэстнээ спиртээр угжиж хорлоод, аддартнууд нь уухыг уриалж хорлож байхад дээрээс нь дахиад хорлон сүйтгэх ажиллагаа явуулагчид нэмэгдээд байна…

Монголд нэг аймшигтай том эмгэнэл байна. Архийг маш их хэмжээгээр үйлдвэрлэдэг олигархиудыг төр ивээлдээ багтаана. Нөгөө аймаар их үйлдвэрлэсэн архиа зарахын тулд мөнгөний төлөө эцэг эх, эх орноо худалдахаас сийхгүй одод гэгчдийг таван төгрөгөөр уургалан сурталчлуулна.

Аймаар их үйлдвэрлэсэн архийг нь харин ядарсан ард түмэн нь ууж, тэднийг баяжуулна. Ингэхдээ ар гэрээ сүйрүүлж, ах дүүгээ хөнөөнө. Үүнийг төр засаг нь хараагүй мэт аашилна. Тэгэх нь байтугай харин архи үйлдвэрлэгчдийг сайшаан шагнана. Нэг монгол хүнд жилд 40 литр архи ноогддог гэнэ лээ.

Уг нь нэг хүнд оногдох спиртийн хэмжээ 8 литр болоход удмын санд нөлөөлнө гэж дэлхий нийт сандардаг юм билээ. Энэ тоо өнөөдөр олигархиудад бол бага санагдаж байгаа. Тэд нэг хүнд 100 литрийг зарахыг хүсч байгаа. Тэдэнд үндэстнээ хорлох юу ч биш болжээ. Өөрийнх нь бизнес өргөжиж байвал монголчууд архиндаа хордоод үхнэ үү, архидаж байгаад хөлдөөд үхнэ үү, эсвэл архидан согтуурсны улмаас нэгнийгээ дайрч ална уу, хутгалж ална уу, ар гэрээр нь хүйс тэмтэрнэ үү хамаа ч үгүй. Монгол өнөөдөр ийм л бизнесмэнүүдтэй орон. Тун эмгэнэлтэй еэ.

За тэгээд энэ хүмүүст өнөөдөр юу ч хэлээд нэмэр үгүй. Тэднийг төр ивээж байгаа учраас захын байцаагч, хэвлэл мэдээллийнхэн үндэстнээ аваръя, архи битгий үйлдвэрлээч гэж мянга хашгираад ч хэрэг алга. Тэдэнд юм хэлснээс ард түмэндээ архи уухын хор холбогдлыг ухааруулж байсан дээр байх аа. Уг нь төр хууль дүрмээ чангалах гэж оролдсон. Тэр нь юу гэвэл архи ил сурталчлахгүй гэж.

Энэ нь нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болов. Хууль дүрэм чангарах тусам хулгайчдын арга нарийсдаг нь жам хойно далд сурталчилгаа гээчийг бодож олоод, илээсээ илүү сурталчилж чадаж байна. Толгой нь ажилладаг бизнесмэнүүд юм аа. Үүнд нь манай одод гэгчид маш сайн тусалж байгаа нь дургүй хүрмээр.

“Монгол стандарт” гэдэг архийг Төрийн хошойшагналт хөгжмийн “зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн, топ модель Д.Болормаа, Гавьяат жүжигчин Г.Равдан, УГЗ, төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар зэрэг хүмүүс “Монгол стандарт тогтооё” гэж ирээд л сурталчилж гэнэ.

Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн, Д.Болормаа нар түмний буян,төрийн хишиг, авяъас билгийнхээ хүчээр хоосон хоноогүй нь лав. Хоосон хонох байтугай сайхан амьдарч байгаа гэж боддог. Тэд хэн ч уудаггүй, уухаас ч айдаг архийг сурталчилсанаараа өөрсдийгөө төдийгүй Монголын урлагийг гутаасан юм. Яруу найрагч Ц.Хулан тайзан дээрээс “Ерөөл өргөж амьдарцгаая” гэж ирээд шүлэглэж байсан удаатай.

“Хурд” хамтлагийнхан бүр архи, шар айрганд “живчихсэн” гэхэд болно. Уусан биш сурталчилсан талаасаа шүү. “Хараа сайн байна шүү”, “Алсын хараатай амьдарцгаая” зэрэг далд сурталчилгааг нийлүүлж байгаад “Алсын хараатай амьдрал тэмүүлсэн” гэх үгтэй дуу хийчихсэн, залуус өнөөхийг нь дуулаад байж байна.

Сүүлдээ бүр ил цагаандаа гарч “Сэнгүр сайхан байна” гэдэг дуу хийж байх вэ дээ. Гэтэл “Хурд” хамтлагийн энэ амжилтыг Амбий, Баатархүү тэргүүтэй хошин урлагийнхан “Морьтой Чингис нь дээр байх аа, маргааш ажилтай шүү дээ” гэсэн кино шиг сурталчилгаагаараа “дарав”. Хүмүүс дэлгүүрт ороод “Маргааш ажилтай, морьтой Чингис нь дээр” гээд л авч байгаа юм чинь.

За тэр “Ерөөл өргөж амьдаръя”, “Бүхний манлай тэргүүн яваарай” ч гэх шиг жижиг сурталчилгаанд олны танил эрхмүүд бараг бүгдээрээ л тоглосон. Д.Цэрэнтогтох аваргаас эхлээд бөхчүүд хүртэл архины сурталчилгааны “од” болсон. Одоо МУГЖ ЦТөмөрбаатар “цэвэр тунгалаг, зөөлөн чанар” гээд л далд сурталчилгаа хийгээд байгаа. Үүнийг архи гэж хардаад байна. Тиймээс тэдгээр нөхдүүдийг соён гэгээрүүлэгч, алдартан, “од” биш үндэстнээ хорлогчид гэж нэрлэвэл яг таарна.

Хамгийн сүүлд гэхэд бцдний хайрлан биширдэг хийлч Дээгий”Хар сувд” хэмээх гашуун усны нүүр царай болсон гэхээр ой гутах шиг болсон. Муусайн архи үйлдвэрлэж, ард түмний саруул ухаан, сайхан амьдралыг булаагчид яах вэ сурталчилгаа хийж л байна биз. Түүнд нь эрхэм Төрийн соёрхолт, ардын цолтнууд та нар тоглоод, хүмүүсийн толгойг хар архины сурталчилгаагаар угааж, сөрөг мэдээлэл өгөөд байх хэрэг юу байна аа.

Хэчнээн ч их хэмжээний мөнгө амласан байж болно. Танд мөнгө хэрэгтэй байж болно. Гэхдээ л тэр чинь архины сурталчилгаа шүү дээ. Ямар ч улс үндэстэн алдартай хүмүүсийнхээ хэлсэн ярьсныг сонсч, үлгэр дууриалал авч байдаг. “Галзуу улаан фен” гэж байдаг. Шүтэж, биширдэг хүмүүсээ юу л сайн гэнэ тэр бүхнийг хэрэглэдэг, дууриадаг. Энэ хүн төрөлхтннй гэм биш зан.

Тэгэхээр ардын цолтнууд архи магтаад байхаар 10 жилийн сурагч хүртэл аваад ууж байж ч магадгүй шүү дээ. Дуучин Б.Сарантуяа хаалга, дамск сурталчлаад явж байна. Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа нэр нөлөөгөөрөө дээр нэр дурдсан хүмүүсээс дутахгуй. Гагцхүү түүнд үндэстнээ хорлох муухай сэтгэл байхгүй байна л гэж олйгож байна.

Ийм ухамсартай, хүн арддаа хайртай хүнээр бид бахархах хэрэгтэй. Архи үйлдвэрлэгчид үндэстнээ спиртээр угжиж хорлоод, алдартнууд нь уухыг уриалж хорлож байхад дээрээс нь дахиад хорлон сүйтгэх ажиллагаа явуулагчвд нэмэгдээд байна. Саяхан архи үйлдвэрлэгчдийг УИХ-ын сонгуульд оролцох эрхийг нь хасах тухай хуузжйн төсөл нэг хэсэг Төрийн ордноор явав.

Манай төр, эдийн засаг хоёр нэг болж, архи үйлдвэрлэгчдийг УИХ-ын сонгуульд оролцох эрхийг нь хасах тухай хуулийн төсөл нэг хэсэг Төрийн ордноор явав. Манай төр, эдийн засаг хоёр нэг болж, архи үйлдвэрлэгчид УИХ-д шургалж орсноор өөрсдийн үйлдвэрлэлээ бодлогоор дэмжиж байгаа.

Үүнийг л болиулах гэсэн хэрэг. Гэтэл гишүүд хүлээж авсангүй. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх гэсэн хэрэг. Гэтэл гишүүд хүлээж авсангүй. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх гэсэн чинь хаврын чуулганаар оруул гээд хасчихав. Үүнээс үзвэл гишүүд бас л үндэстнээ хорлогчдын армийг тэлж, архи үйлдвэрлэх “дайн”-д ялалтын туг өргөн уриалж байна гэж ойгож болохоор. Монгол үндэстэн минь яанаа.

Н.Пунцагболд

Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (December 03, 2011 4:29:04 am )

    arhinii vildwervvdiig bvgdiig ny delbechih yumsan…

  • Anonymous (December 04, 2011 9:15:02 am )

    Sarantuyag reclamdaad baigaa um uu Batsaihniig muulaad baigaa um uu buur oilgosongui ee!

  • Anonymous (December 04, 2011 9:29:51 am )

    uneheer unen delbelwuul taarna…

  • Anonymous (December 06, 2011 2:25:37 am )

    hurd hamtlagiihan argagui sh dee buh yum g munguur hemjeed sursan bolhoor mungu l oldoj baibal amia uguhuus butsahgui hun muutai muuhai humuus henii hucheer ingej yabaa gej boddog yum be erel erdenebat s.erdene naraar l garch irsen sh dee

  • Anonymous (December 24, 2011 12:23:06 am )

    Alivaa uil ajillagaag huuliar l zohitsuulj bgaa aan bas erhem uildver erhlegchid maani ulaan tsaim barij avaad am ruu tsutgasan bol iimerhuu yums bichij bolh baih l daa uuniig bas boldoltsoh heregtei shuu

  • Anonymous (December 24, 2011 6:34:43 am )

    odoo l ovoo ov tsovhon uhaan orj ehelj bna daa…naad undaanii chin ”har Id shid” iig hurteegui neg ch ger bul Mgl d bkhgui gj bodohoor undesnii megenel ali hezeenii ortsiin bishuu…gehdee zaluuchuud min, bidnii uye irj bna…oorchilj esvel ulgen salgan salbadai bolon uldeh n bidnees shaltgaalnaa gj…

  • Anonymous (January 20, 2012 11:40:39 am )

    hujaagiin zaavraar mongolchuudiig bygdiig n arkhichin bolgokhoor ajillaj baigaa ted.

  • Anonymous (January 20, 2012 11:58:06 am )

    BATHUU ULS TOROOS ZAILVAL YASIIN

  • Anonymous (March 16, 2012 8:10:50 pm )

    mongolchuudaa arhia baga zohistoi heregleh ni zuitei arhiig uildverlegchruu ni dairah bish irged bid hereglehgui bol hussen huseegui borluulaltgui zogsoh bolnoo

antalya rent a car