Татварынхнаар овоглосон хулгай дээрэм эцэс төгсгөлгvй бололтой. Хаанаасаа аваад хаалгачаа хvртэл мөнгөний vнэрт шунасан энэ “вант улсын” ажилчид улсын мөнгөөр бийлэгжvv загнаж, уух идэхийг юмын чинээ тоодоггvйг алдарт Ч.Гансvхийн 17 тэрбум нотолно.
Татварынхантай холбоотой авлига хээл хахууль, хулгайн хэрэг ганц vvгээр зогсохгvй бололтой. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжина, татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал хvртэнэ. Дээр нь татвар төлөгчдөөс авлига авна. Тэгэхээр манай татварынхан маш их азтай хvмvvс гэсэн хошин шогийн яриа гадуур тараад байна.
Яг vнэндээ аль нэг дvvргийн татварын байцаагч болчихвол хэдэн vеэрээ идээд барахгvй их хөрөнгийг амархан цуглуулдаг гэсэн vг. Төрийн нэрийн өмнөөс татвар цуглуулах онцгой эрхээ хувийн ашиг сонирхолдоо нийцvvлсэн татварынхны даварсан ажиллагааг сая л нэг юм хуулийхан анзаарсан бололтой. Ийн хэлэхийн учир нь олон тэрбумын урамшуулал авч АТГ-аар шалгагдаж байгаа байцаагчдын талаарх мэдээллийг бид өмнө нь хvргэж байсан.
Монгол Улсын татвар бvрдэхгvй байгаа энэ хvнд нөхцөлд татварын байцаагчид өөрсдөдөө хоёр тэрбум гаруй төгрөгийг урамшуулал маягаар авч байсан нь АТГ-т шалгагдах vндэслэл нь болсон юм.
Тэдний энэхvv буруу бодлогоос болж өнөөдөр олон аж ахуйн нэгж, компаниуд татварын өрөнд баригдаж ажилчдаа ч цомхотгож эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, компаниуд эхнээсээ дампуурч, ажилчид нь нийгмийн болоод эрvvл мэндийн даатгалаа ч төлvvлж чадахгvй байдалд ороод байна шvv дээ. Гэтэл ийм хvнд vед татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа татварынханд олон нийт дургуйцлээ илэрхийлж эхлээд байна.
Тодруулбал, зарим дvvргийн татварын албаны дарга нар өөрсдөдөө 800 хvртэлх сая төгрөгийг зvгээр л урамшуулал маягаар олгосон. Жилд 800 сая төгрөгөөр өөрсдийгөө урамшуулсан гэхээр татварын дарга нар сард 66 сая төгрөг идээд сууж байна гэсэн vг юм. Тэдний ийнхvv баруун солгойгvй халаасласан мөнгө хэний мөнгө вэ. Мэдээж бvгд л татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө гэхээр vнэхээр харамсалтай.
Тиймээс хууль хяналтынхан бvх дvvргvvдийн татварынхныг шалгах ажлыг нарийвчлан хийж байгаа юм. Улмаар АТГ-т татварын байцаагчид, дарга нартайгаа мөнгө идэж уусан хэргээр ч шалгагдаж байгаа цөөнгvй хэрэг бий гэдгийг ч эх сурвалж онцолсон юм. Товчхондоо бол татварынхантай холбоотой хэрэг дундрах нь бvv хэл цааш улам ихээр хvрээгээ тэлж байна.
Манай сонин өнгөрсөн дөрөвдvгээр сард ТЕГ-тай холбоотой нэгэн хэргийн тухай мэдээлж байсан. Тодруулбал УМБГ-аас НӨАТ-ын орлого, зарлагын баримт бичиг ашиглан, татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжvvдийн vйл ажиллагааг шалгаж хууль зөрчсөн, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгууллагуудад эрvvгийн хэрэг vvсгэсэн.
Өөрөөр хэлбэл,2871 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдаас худалдан авсан, 45 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдад зарсан нь тогтоогдож байсан.Татвараас зайлсхийсэн хууль бус vйлдлийн улмаас улсын төсөвт орох ёстой байсан 47.8 тэрбум төгрөгийн орлого алдагдаж байсан юм.
Харин НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, аж ахуйн нэгжvvдэд худалддаг байсан татварын байцаагч Д.Дашбаатар, Ц.Гэрэл нарт холбогдох хэрэгт яллах дvгнэлт vйлдvvлэн Нийслэлийн прокурорын газарт шилжvvлжсэн ч өнөөг хvртэл энэ тухай мэдээлэл яаж шийдэгдсэн нь сураг алдарсан гэж хэлж болно. “Энэ мөнгө хаачсан бэ” гэдэг асуулт одоогоор хариултгvй байна. 47.8 тэрбум төгрөг гэдэг энгийн нэгэн албан хаагчийн хувьд насаараа цуглуулаад ч хуримтлуулах мөнгө биш.
Харин татварыхны хувьд бол задгай мөнгөтэй адил байж магадгvй юм. Ажил, албан тушаалаараа далимдуулан аж ахуй нэгжvvдийг хянана, шалгана, дарамтална, далимдуулна гээд тэдний баяжих арга олон. Ч.Гансvхийн хэрэг л гэхэд татвараа төлөөгvй компаниуд дээр акт торгууль бичиж айлган сvрдvvлэх маягаар авлига авдаг, татвараа төлсөн компаниудын татварын орлогыг нуун даргадуулж хуурамч бичилт хийх замаар дундаас нь хулгайлдаг гээд эрvvгийн хуулийн маш олон зvйлийн ангийг зөрчсөн байдаг.
Заримдаа бvр мэдэн будилж ч болдог гэж байгаа. Энэ мэтээр чоныг нь цөөлсөөр байтал хонь яагаад хорогдоод байгаагийн гол учир нь мэдээж эрх мэдэл бvхий албан тушаалтнуудтай холбоотой хэрэг. Ер нь томоохон албан тушаалтан хийгээд хөрөнгө мөнгөтэй хvмvvстэй холбоотой хэрэг замхарч, сарнин алга болдогийн нэг жишээ нь дээрх НӨАТ-ын хэрэг юм.
Төр засаг татварынхныг өөрсдийгөө урамшуулах vvд хаалгыг нь нээгээд өгчихсөн байдаг байна. Тиймээс Нийслэлийн дvvргvvдийн татварын хэлтсvvд Засаг даргатайгаа байгуулсан vр дvнгийн гэрээгээр татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелvvлсний 60 хувиар өөрсдийгөө шагнан урамшуулж байгааг АТГ-аас тогтоосон нь энэ юм.
Энэ бvхний эцэст сая л нэг юм Засгийн газар татварынхны тансаглалыг анхааралдаа авч УИХ-ын дарга З.Энхболд дараах шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал, тэрбээр “ Татварынханы олон тэрбумаар шагнуулсныг зогсоож буцаан төлvvлэх “ болно гэх шийдвэрийг ТЕГ-ын дарга Т.Батмагнайд албан шаардлага хvргvvлсэн байна.
Татварын Ерөнхий Газрынхантай холбоотой энэ мэт бусармаг vйлдлийг хуулийнхан, шалгасан шиг шалгах цаг нь ирсэн юм бишvv.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Zochin (November 18, 2014 9:36:37 am )
Татварын Ерөнхий Газрынхантай холбоотой энэ мэт бусармаг vйлдлийг хуулийнхан, шалгасан шиг шалгах цаг нь ирсэн юм бишvv.
-
Soohii (November 18, 2014 10:59:42 am )
Bas shalgaj ehelj biagaa ini ih yum. Ug ni tatvariinhnii ene uildel ali deer uyed hun burt medegddeg bolchihson yum shuu dee. Odoo tatvart ajillaj biagaa, ajillaj baisan buh humuus terbumtanguud bolson baidgiig ard tumen medne.
-
-
ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (November 18, 2014 10:10:59 am )
Цалингаа авчихаад дээрээснь ийм их хэмжээний УХАМШУУЛАЛ гэх мөнгө авах нь ёстой жинхэнэ луйварчид шүү. Татвар төлөх нь үнэн, үхэх үнэн гэдэг боловч эдэнд хамаг зүйлээ шавхаж өгчихөөд байхад тэд ичихгүй урамшуулал гээд бидний мөнгийг зүгээр л авч байдаг .
-
зочин (November 18, 2014 10:28:13 am )
Ёстой хачин юм болж байна. Энэ эх оронд чинь хууль байна уу эсвэл энэ хууль ядуу амьдралтай нөхдүүдэд үйлчилдэг юм уу ноён Ерөнхийлөгчөө. Хэрэв хууль байдаг бол тэр хуулиар нь асуудлыг шийвэрлэж хатуу арга хэмжээ авах ёстой. Нэг ёсондоо ард түмний хөрөнгөнөөс хулгай хийж байна. Энэ жишигийг энэ олон нам нэртэй хулгайчид төрд гараад тогтоосон болно.
-
Ganaa (November 18, 2014 10:45:57 am )
Tatvarinhni avliga,daramt,shunal eh orni hogjliig hoish tatdag.Bi 20 garui jil ny-bo-aar ajillasan.Tatvarin baitsaagch nar,ylanguya tatvarin hynaltin albanihan bol iheehen shunalin tulamnuud bdag.Shine jil,tsagaan sar met bayr yslolin yed mongonii heregtseegee olj avahin tuld arai gej mongo olj ydaj bgaa chadaltai,chadalgui ynz buriin gazruudig zaaval ashig olson bj l amidarch bgaa gej ashsig olson oloogui ni hamaagui uhaj uhaj ynz buriin argaar daramtalj bgaad akt,tolbor tavidag.Hervee muudaltsval horhoitoi araandaa zuudag. Tatvarinhan bol daranguilagchid,daramtlagchid mon.
-
АМЬДРАХ АРГА НЬ ШҮҮ ДЭЭ (November 18, 2014 10:54:11 am )
ялтан гансүхийн ажиллаж байсан хэлтэст түүнтэй адилхан жижиг гансүхүүд зөндөө бий
-
zoczochinhin (November 18, 2014 11:59:47 am )
Ali ch duurgin tatwarinhan adilhan shde.Torgono geed l surduuleed ..Dansig n haana gene yo MALNUUD.Hun heleeree gedeg oilgolt baihgui.Guilgana gedgin gaihamshgig uzuulne de.MALNUUD.Adilhan amidrah geed yadaj yawaa bidnig yah n we de.yoyo
-
zochin (November 18, 2014 3:51:30 pm )
tiim shu. Bayangoliin tsolmon gej luivarchin yag tegj bsan
-
-
Anonymous (November 18, 2014 12:10:34 pm )
ganhuyg gedeg har huuhen ih daramtaldag baisan da.tetgeverte garsan bnlee.aimaar hel amtai ashgui zailsan bna.uuniig bas shalgah heregtei.haltar har avgaig sain shalga.
-
zochin (November 18, 2014 12:35:34 pm )
ТАТВАР ТӨЛӨХӨӨ БОЛЬЦГООЁ, ХУВАЛЗНУУД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ШТ
-
Anonymous (November 18, 2014 12:40:36 pm )
ENE ULSAD TUR BNA UU
-
ter (November 18, 2014 1:33:03 pm )
Ховдын татварын хэлтсийн дарга Хандцэцэг гэж нэг даварсан хар авгай байна аа хүмүүсийн амьдралаар тоглож хуулийг гууль болгосон царай шигээ муу хар энергитэй үүний хүн удирдаж ажил хийнэ гэж юу байсан юм зайлуулаач,,,,,,,,,,,,,,,
-
Anonymous (November 18, 2014 2:09:20 pm )
ТАТБАР БА МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛТ ШҮҮХ ХУУЛЬ ХЯНАЛТ ЦАГДАА ЗЭРЭГ АВИЛГААР ДҮҮРЭН ГАЗАР БИ ҮҮНЭЭС ШҮҮХ МЭРЭГЖЭЛИЙН ХЯНАЛТ ХОЁР БҮР ИХ АВИЛГАЛЧ
-
zochin (November 18, 2014 2:38:43 pm )
Neeree ene tatvariinhan buur dendeed bainaa.Aj ahuin negjiig yaj hudulmurluj zovj baigaag er bodoltsohgui dandaa uuriinhuuruu l tatvariin shalgalt gej orood l baahan aldangi torguuli tavidag . Tuluhgui bol shuuhed ugluu geed l getel tatvariin humuus ni uursnuu uchnuun heden terbumaar ni ideed ter hool unaa uuh zuilnii asuudal yu ch bish ….gej bodohoor tatvar gej baih hereg baina u.
-
orsoo (November 18, 2014 3:31:40 pm )
авдаг хүмүүстэй нь жич ярих хэрэгтэй хэрэг байх
-
Zo chin (November 18, 2014 4:17:51 pm )
Tatbart Abigail abdaggvi hvn baihgvi ee.dendvv ualangyua HShalgalt bvr ih Abna.daraa ni ner ytsaa ni bi chine.odoo absan shagnaliig bytsaaj tvlvvl.darga nar ih abdag ih bayjij baigaa.dvvrgiin tatbariin darga nar.cbd.iin tvriin sangiin darga Altansybd abgai 2013 ond 40.0 sau.2014 ond 20.0 sau bas boloogvi sau itali uabah daa 10.0 sau tvgreg dvvrgees absan uasan ih shynaltai abgai be vvriig ATG salgaad tvlvvleh heregtei baina.Bas itali yabsan tatbariin baitsaagch nariig shalgalt heregtei.bvgd kompanias hahyyliar mvnhe abch uabsan davhar shalgalt heregtei.Ard tvmeen tatbar tvleerei zogsooe .yrialj bna shvv
-
gerel (November 18, 2014 4:30:26 pm )
Нийгмийн даатгалын байцаагч нарыг шалгах хэрэгтэй. Ялангуяа Эрдэнээ тэргүүнтэй хамаатангуудыг. Нийгмийн даатгалын байцаагч нарт орон сууц барьж өгөх, олгох, байр аваагүйд нь урамшуулал нэрээр ихээхэн хэмжээний мөнгө өгдөг тогтолцоог шалгах цаг болсон Бидний цалингаас арай хийж ирээдүйдээ оруулж байгаа мөнгийг зүгээр нэг байцаагч нарт орон сууцны урамшуулал нэрээр өгч үрэн таран хийж байна.Би цалингаасаа өөрийн орон сууцны зээл төлөөд бас нийгмийн даатгал татварын байцаагч нарын орон сууцыг даана гэсэн чинь юу гэсэн үг вэ.
-
Сүйрэл (November 18, 2014 4:32:52 pm )
Манай татварын тогтолцоо маш буруу. Хэдэн татвар төлөгч жижиг аж ахуйн нэгжүүдээ байнга дарамталж яаж хэдэн төгрөг салгахаа мэддэг мэргэжлийн луйварчин болсон газар. 2012-1013 онд энэ НӨАТ гэх балай падаанаас болж хичнээн аж ахуйн нэгж сүйрэв. Бүр давраад аль 2007-8,9 оны татварын тайлан ухаж төнхөчөөд баахан татвар алданги тавьж, хууль шүүх гэж дарамталж хэдэн ч компанийг хаалгаа барихад хүргэв бүү мэд. Үүний цаана нөгөө л МУУ ТАТВАРЫН ГАХАЙНУУД НӨАТ-н хуулийн цоорхойг ашиглан гэмгүй биднийг гэмтэн болгон тоглож авилгал авч байдаг. Ийм байдлаар ажиллавал татвар төлөх нь битгий хэл хаалгаа барьж ажилгүй ГУЙЛГАЧИН ард түмэнтэй, ухаангүй албадтай, толгойгүй, хүчгүй төртэй ЯДУУГИЙН ЯДУУ өрөвдмөөр ирээдүй харагдах юм.
-
Anonymous (November 18, 2014 5:31:39 pm )
татварт хүүхдээ оруулах гэсэн болилоо.Өөр идэж уух бололцоотой газар хаана байна. Хаа газрын татвар гаалийнхан том юм байна лээ.Дор хаяж хотод 2-3 байр хөлслүүлдэг.Хөөрхий мэргэжлийн хяналтын байцаагч нар хоолонд даалгавал их юм чааваас.Тэр ньч өнгөрсөн бололтойдог. Том тушаалын дарга нар сайн иднэ ээ. Харин хөрөнгө оруулалт дээрээс хийхгүй үед дэмий дарга болсоноо зарим нь ойлгож байх шиг
-
sem (November 18, 2014 8:38:58 pm )
энэ аль эртээс МАН-ын тарьсан гай: Аль ч нам гарсан аргаа олоод үлддэг хувалзнууд. Тэнгэр гэсгээнээ
-
bat (November 18, 2014 11:09:17 pm )
gaal tatbar neg teregnii duguinuud
-
zochin (November 19, 2014 12:15:44 am )
end xvmvvsiin bichsen bvgd unen tatvariib baicaagch nar ulaan caim xaxuul nexdeg bolloo
-
Заяа (November 19, 2014 1:42:30 am )
Гааль гэж бас нэг сайхан газар байна аа,
23 Comments