Өнгөрсөн жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, энэ жил “Нанжинь-2014” өсвөр үеийнхний олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон Мөнхжанцангийн Анхцэцэг ДАШТ-д амжилттай оролцлоо. Тэрбээр огцом өргөлтөөр 107, түлхэлттэй өргөлтөөр 124, нийт 231 кг өргөсөн юм. М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн сүүлчийн хоёр оролдлогоороо 129 кг-ыг өргөсөн бол зургадугаар байрт орох боломжтой байв. Өдгөө дөнгөж 16 настай тэрээр Риогийн олимпод өндөр амжилт гаргах биз ээ.
Холбоотой мэдээ
-
Зочин (November 17, 2014 8:50:50 pm )
Сайхан мэдээ байна. Амжилт хүсье. Эр зориг хүч чадал шаардсан эн спортод 16 насандаа ийм амжилт гаргаж байгаа юм чинь монголынхоо нэрийг дэлхийд гаргах сайн тамирчин болох нь дамжиггүй.
-
Anonymous (November 18, 2014 7:54:10 am )
sain tamirchin boino doo uuriiguu hairlaj yavaarai amijilt hvsie
2 Comments