Өнгөрсөн есдүгээр сарын 22-нд Орхон аймгийн Статистикийн мэргэжилтэн айл өрхөөр судалгаа хийж яваад бусдын гарт онц хэрцийгээр амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Уг хэрэг Баян-Өндөр сум /Эрдэнэт хот/-ын Цагаанчулуут багийн нутагт 17 цагийн орчим гарсан талаар бид мэдээлсэн.
Хэргийг тус хаягт оршин суух 20 настай Ц.Батхүү гэх сэтгэцийн өвчтэй байж болзошгүй этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон. Тэрбээр аавтайгаа амьдардаг байсан бөгөөд хэргийг үйлдэхдээ гэртээ ганцаараа байсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас сэжигтэнг сэтгэцийн өвчтэй эсэхийг тодруулахаар дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн гэдэг. Шинжилгээгээр сэжигтэн этгээд хэрэг хариуцах чадвартай гэж гарвал ердийн журмаар хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэнэ гэж байсан.
Тэгвэл СЭМҮТ-өөс Ц.Батхүү нь хэрэг хариуцах чадвартай гэсэн онош гарч, Орхон аймгийн цагдаагийн газар шилжүүлсэн байна. Орхон аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад, хэргийг аймгийнхаа прокурорын газарт шилжүүлсэн бөгөөд тун удахгүй шүүх рүү шилжүүлэхээр бэлдэж буй юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (November 17, 2014 8:55:12 pm )
Новш. Ийм новшнуудыг алах ялаар шийтгэх учиртай.
-
Baagii (November 18, 2014 4:51:15 am )
morooroo ajlaa hiij yvaa ulsiig amar taivan bailgasaggui yasan niigem be.
2 Comments