УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан завсарлав. Өнөөдөр тус бүлэг хуралдаанаараа Ерөнхий сайдад АН-ын ҮЗХ-ноос нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг дэмжих асуудлыг хэлэлцэж байгаа билээ.
Одоогийн байдлаар түүнийг дэмжих эсэх асуудлаар тус бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Тус бүлгийн хуралдаан үдээс хойш үргэлжилж, асуудлаа нэгтгэх бололтой. АН-ын бүлгийн хуралдаан дуусч, мэдээлэл хийсэн бол “Шударга ёс” эвслийн
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Иргэн (November 17, 2014 9:21:49 pm )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Иргэн (November 17, 2014 9:27:36 pm )
Засгийн газрын ач тусыг нь мэдье гэвэл ард түмний амьдралыг нь л харчих. /Фридрих Ницще/
-
Иргэн (November 17, 2014 9:31:17 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. /Самуэл Смайлс/
-
Иргэн (November 17, 2014 9:32:36 pm )
Улс төрийн зүтгэлтэн, улс төрч хоёрын ялгаа: Улс төрч дараагийн сонгууль хүртэл, харин улс төрийн зүтгэлтэн дараагийн үе хүртэл тэмцдэг. /Уинстон Черчилл/
-
Иргэн (November 17, 2014 9:35:42 pm )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүйнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй хаул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
-
Иргэн (November 17, 2014 9:42:09 pm )
Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэнч сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагшлан хөгжинө. Харин залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. “Нийгмийн муу муухай явдал” хэмээн бидний нэрлээд байгаа тэр зүйлийн томоохон хувь нь угтаа бол бидний доошилж унасан амьдралаас үүсч бий болдог. Тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлвэл ийнхүү нийгмийн муу муухай байдал арилах жамтай. Нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. Харин ард түмэн өөрийгөө өөд татаж авъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгүй илүү үр дүнтэй болох юм. /Самуэл Смайлс/
6 Comments