antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2014 12 comments

БVХ ЗVЙЛ Н.АЛТАНХУЯГИЙН ТЄЛЄВЛЄСНЄЄР ЄРНЄЖ, З.ЭНХБОЛДЫН ДЭГЛЭЛТЭЭР ЄНДЄРЛЄВ

нийтлэсэн Admin

an-darga1117Єнгєрсєн баасан гарагийн оройноос эхэлж, 04:00 цаг хvртэл бужигналдсан АН-ын Гvйцэтгэх зєвлєл, VЗХ-ны хуралдаанууд монголын улстєрчид цаг нь тулж, эгзэг нь бvрдвэл хэрхэн амжилттай хурдан наймаалцаж, эхийг нь эцээлгvй, тугалыг нь тураалгvй тохиролцоо хийлцэж чаддагаа ард тvмэндээ тодорхой харуулав. Єдрийн 16 цагийн vед эхэлсэн Гvйцэтгэх зєвлєлийнхєє хурлаас ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн нэрийг Монгол Улсын 28 дахь Ерєнхий сайдад нэр дэвшvvлж, VЗХ-ны хуралдаанд оруулахаар тохиролцсон. Ингэснээр тун удахгvй эхлэх гэж байсан АН-ын VЗХ-ны хурлаар урьд нь УИХ дахь АН-ын бvлгээс 100 хувийн саналаар Ерєнхий сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишvvн Р.Амаржаргалын эсрэг гар єргєх нь vндсэндээ тодорхой болсон гэж хэлж болно. Vvнийг тэрлэгч тавхан хоногийн ємнє “Р.Амаржаргал яагаад ч Ерєнхий сайд болж чадахгvй” гэж бичсэнээсээ болж олон хvнд мангар, тэнэгээрээ дуудуулаад авсан тул АН-ын VЗХ-ны хуралдааны шийдвэрийг анхааралтай ажиглан, хvлээж суусан юм. Тэгтэл урьдчилан тооцоолж байснаар бvх зvйл єрнєж, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн найруулгаар асуудал шийдвэрлэгдлээ. Баасан гарагийн оройны 18:30 цагт АН-ын VЗХ-ны хуралдаан 154 гишvvний ирцтэйгээр эхэлж УИХ дахь АН-ын бvлэг, АН-ын Гvйцэтгэх зєвлєлєєс нэр дэвшсэн УИХ-ын гишvvн Р.Амаржаргал, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нарын хэнийг нь тодруулах тухайд дор бvрнээ тооцоо бодож, хэд гурваараа нэгдэн хороо хутгацгааж эхэлсэн.

Тэднийг ийнхvv алс хэтийн зорилго, албан тушаал, ашиг хонжооны тохиролцоо, амьдрал ахуйгаа дээшлvvлэх тєлєвлєгєє зохион бужигнуулж байх зуур энэ єдрийн хурлын гол зохион байгуулагч АН-ын дарга Н.Алтанхуяг индэрт гарч хэний ч таамаглаагvй рольд тоглочихдог юм байна. Тэрбээр vvрэгт ажлаа єгєх єргєдлєє VЗХ-нд єгснєє дуулгасан нь жинхэнэ утгаараа зарим нэгнийх нь vнхэлцгийг хагалчих дєхсєн бол хэд хэдэн хvн баярласандаа золтой л бархирчихаагvй билээ.
Н.Алтанхуяг гаргасан єргєдєлдєє “Миний бие Норовын Алтанхуяг нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 8-р сард, Ардчилсан намынхаа гишvvдийн итгэлийг хvлээн Ардчилсан намын даргаар сонгогдон зургаан жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт 4 жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар 2 жил гаруйн хугацаанд ажиллалаа. Єнгєрсєн 6 жилд Ардчилсан намаас нэр дэвшигч 2 удаа Монгол Улсын Ардчилсан ерєнхийлєгчєєр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн тvvхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна. Энэ бvх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зvтгэсэн 20 гаруй жилийн маань vр дvн юм. Бид ялагдал, урвалт, уй гашуу, бутрал, хуваагдал гээд маш их саад бэрхшээлийг vзсэн, туулсан, давсан хатуужсан. Эв нэгдэл, ялалт, бахархлаа ч хуваалцсан.

Ардчилсан намын тvvх бол Ардчилсан Монгол Улсын тvvх. Ардчилсан намын гишvvд хэцvv бэрхийг сєрж, хєр цас, аагим халууныг тэвчиж, хавчлага дарамт, занал сvрдvvлгийн доор єєрсдийн бахдам тvvхээ бичсэн, цаашид ч бичнэ. Тvvхэн цаг хугацааны мєчлєг доор Ардчилалын тєлєє 25 жил зvтгэж, улс тєрийн томоохон хvчин, Ардчилсан намын хамт олноо удирдан ухамсарт амьдралынхаа 6 жилийг зориулсан нь миний хувьд нэр тєрийн хэрэг байлаа. 25 жил гэдэг богинохон хугацаа юм. Талийгаач Зориг, Самбараа, Тэнгэр Цолмон, єнєєдєр мєр зэрэгцэн хамтран зvтгэж байгаа Элбэгээ, Vvл, Гончигоо, Баабар, Дорлигоо, Да.Ганболд гээд олон мянган журмын нєхдийн маань зорилгоо нэгтгэн нєхєрлєж, тунирхаж, эвлэж, инээлдэж, шатаж тэмцэж явсан єдрvvд єчигдєрхєн мэт тодхон санагдаж байна. Та бидэнд, Монголын Ардчилалд том зорилго, алсын хараа бий. Тvvнийхээ тєлєє хамтдаа зvтгэнэ ээ.

Мєн хvнд цаг vед хийж бvтээх vйлсийн тєлєє зорилгоо нэгтгэн зvтгэсэн бvхий л хамтран зvтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн байв. Ийнхvv эрх баригч АН-ыг зургаан жил удирдсан Н.Алтанхуяг дарга ажлаа єгєнгvvт ирэх 12 дугаар сарын 8-нд зарлагдсан АН-ын их хурлаас намын даргад нэр дэвшин єрсєлдєхєє цахим ертєнцєєр зарлаад байсан УИХ-ын дарга З.Энхболд амсхийх ч зав єгєлгvй АН-ын даргад єєрийгєє дэвшvvлэв.

Ингээд 20:30 цагийн vед АН-ын даргад нэр дэвшсэн З.Энхболдын нэрээр санал хураалт явуулахад VХЗ-ны 168 гишvvн оролцож санал єгснєєс 147 хvний санал буюу 87,5 хувиар УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болов. АН-ын шинэхэн дарга З.Энхболд халаагаа єгсєн Н.Алтанхуягийн талаар “Н.Алтанхуяг хамгийн, хамгийн гэсэн тодорхойлолтой хvн. Тиймээс хамгийн тvрvvнд Н.Алтанхуягт зориулж vг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг улстєрч АН-д Хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын тvvхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Vvнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстєрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд єнєєдєр намын даргын албаа єглєє. Таны хийж хэрэгжvvлж байсан бvхнийг vргэлжлvvлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг vргэлжлvvлнэ гэдгээ хэлье” хэмээж тэрvvхэндээ уучлалт гуйгаад авна лээ. Харин Н.Алтанхуяг АН-ын даргын суудлаа найр тавин єгєхдєє ямар тохиролцоо хийж, тvvнийг хэрхэн энэрэн хамгаалах талаар ярилцаж шийдвэрлэсэн нь тусдаа асуудал юм. Ингээд баасан гарагийн гол шоу, Монгол Улсын 28 дахь Ерєнхий сайдын нэрийг тодруулах хоёр нэр дэвшигчийн єрсєлдєєн 23:30 цагт эхэлсэн юм. VЗХ-ны гишvvд саналаа єгч, тооллогын комиссын гишvvд тоолж дуусахад шєнийн 24:00 цаг болж байв. Ингээд саналын хуудсыг тоолж дуусахад АН-ын VЗХ-ны 173 гишvvнээс 92 гишvvнийх нь 53.6 хувийн саналаар Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерєнхий сайдад нэр дэвшигдэв.

Одоо тvvний нэрийг АН-ын шинэхэн дарга З.Энхболд Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржтой зєвшилцсєний vндсэн дээр УИХ-д батлуулахаар єргєн барина. Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн хувьд 2000 оны УИХ-ын сонгуульд АН навсайтлаа ялагдахад З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хамт АНУ руу хєлгийн жолоо залж, “Хээрийн галуу нисэн vл хvрэх газраас хvний хvv эрдэм євєрлєн ирэх”-ээр одож байсан найзын хувьд гар єргєєд л дэмжих нь тодорхой. Харин тvvний дараа УИХ-аар хэлэлцэгдэх vед МАН-ынхан ялангуяа Ж.Энхбаяр, Ч.Хvрэлбаатар, Я.Содхvv, Ц.Нямдорж, Д.Хаянхярваа нарын зэрэг нєхдєєс багагvй хатуу vг сонсож болзошгvй. Хэрэв тэдгээрийг даваад гарвал “тэнгэрт суудалтай” болчихлоо л гэсэн vг. Харин тэрээр Засгийн газрын шинэ танхимаа яаралтай бvрдvvлэх дараагийн асуудалтай шууд л улаан нvvрээрээ золгоно. Ингэхдээ Ерєнхий сайдын суудлын тєлєє єєртэй нь єрсєлдєж 12-хон саналын зєрvvгээр ялагдсан Р.Амаржаргалын асуудлыг шийдэх гэж толгойгоо гашилгаж таарна. Болдогсон бол Сангийн сайдаар тавьчихмаар байдаг. Гэтэл Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржтой зєвлєлдєх vед “Танхимынхаа сайд нарыг УИХ-ын гаднаас томилоорой” гэсэн vvрэг авч л таарна. Тэгэхээр саяхан л єєрийнх нь дарга байсан Н.Алтанхуяг, єєрийнх нь єрсєлдєгч Р.Амаржаргал нарыг хоосон хаячихмааргvй байгаа сэтгэлзvй нь бодит байдалтай харшилдана. Ийнхvv шинэ танхимаа бvрдvvлэх эхний єдрєєс л Ч.Сайханбилэг сайдын сэтгэлийг зовоосон олон асуудал ар араасаа хєвєрнє. Тэрээр богино хугацаанд олон асуудлын учрыг олох ёстой. Шийдлээ хvлээсэн асуудал ёстой л ар араасаа босч ирж, vстэй толгойг нь арзайлгаж таарна. Тэрээр нэг бодлын тун аз хийморьтой, даргын одонд тєрсєн хvн. Харин энэ удаа тун хvнд vед, тун амаргvй залуурын ард зогсох болно. Залуураа эвгvй, хазгай ганц л хєдєлгєх юм бол ангалын ирмэг дээгvvр хєвж яваа Монгол Улсын эдийн засгийг ёроолгvй гvн рvv алдах болно. Харин зоригтой, чадварлаг байж хоёр гартаа залуураа найдвартай, чангахан барин урагшилж чадвал ангалын ирмэгээр зvсэн гарч ард тvмнийхээ хайр талархлыг хvлээх болно. Нєгєєтэйгvvр 2016 оны УИХ-ын сонгуульд АН vнэмлэхvй олонх болох уу, 2000 оны гашуун тvvх давтагдаж найвсайтлаа ялагдах уу гэдэг тvvхэн харицлагыг АН-ын шинэхэн дарга З.Энхболд, Ерєнхий сайдад нэр нь тодроод байгаа Ч.Сайханбилэг хоёр толгойгоороо хариуцах боллоо. Одоо Ч.Сайханбилэг сайд ангалын ирмэг дээр зогсож байна. Тvvнд буцах зам байхгvй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ЗОЧИН (November 17, 2014 10:21:57 am )

    ЭНЭ АЛТАНХУЯГ ХОРЫГ ЯАЖ НАЙРУУЛЖ БОЛДОГИЙН ЖИШЭЭ НЬ ЭНЭ.ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХАМГИЙН ХОР НАЙРУУЛАГЧ ХОРЧИН ЕС ЮМ БАЙНА.ӨӨРИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЮУГ Ч ХИЙЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА ГЭДЭГ НЬ БҮХИЙ Л ҮЙЛДЛЭЭРЭЭ ХАРУУЛЖ БАЙНА. САЙХАНБИЛЭГ МАШ ЧАДВАРГҮЙ УНЖГАР, АЛТАНХУЯГИЙНН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ Л БАЙХ БОЛНО.

  • zochin (November 17, 2014 11:03:15 am )

    estoi tenegyyd

  • Зочин (November 17, 2014 12:12:31 pm )

    АН хамгийн буруу сонголт хийлээ. Амаржаргалыг дэвшүүлсэн бол нийгэм хүлээж авах нь дээр байсан. Дээр нь бүх намын дэмжлэг авах байлаа. Ард түмэн тэр аяараа Амаржаргалыг Ерөнний сайд болговол ард түмэнд ашигтай гэж байсныг сонсоогүй юм шиг амин хувийн эрх ашгаа хөөлөө дөө. Ер Монголын Ерөнхий сайдыг 92 хүний саналаар шийднэ гэдэг тэнэг хэрэг биздээ. Ийм балай юмаа болих цаг болсон байна. Сайханбилэг удахгүй муухай билэг болно. Тэр АН-ын золиос болж байна. “Алтан гадас” эрх мэдлийн төлөө ингэж эх орноо хаяж зүтгэснээрээ хожим ял сонсох бизээ.

  • Зочин (November 17, 2014 12:49:53 pm )

    Концерт төгсөө юу?

  • zochin (November 17, 2014 1:19:09 pm )

    mash buruu songolt hiilee ard tvmen saihanbilegt durgyi baigaa odoo ingeed ulam shabar shalbaag

  • зочин (November 17, 2014 1:23:30 pm )

    юу ч гэхэв дээ,ардчиллын нэр барьж эх орноо худалдаж өөрснөө баяжаад ард түмнээ орхичихно гэж бодоогүй сонголт хийсэн ард түмэн минь хөөрхий дөө

  • kkkkkkkk (November 17, 2014 6:06:03 pm )

    хөөе гуйя…………..амаржаргалыг сонгоочээээ….. 2016 оны сонгуульд ялагдал хүлээе гэвэл сайханбилэгээ сонго.харин амараа бол өөр шүүү

  • Gundalai (November 17, 2014 9:29:44 pm )

    Aaaaaaaaaaaaaaaaaaaaaash bi boliiildooooo. Saihnaaa duuugeees bi iluuu. Gej. Bodojiin,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

  • зочин (November 17, 2014 10:42:07 pm )

    Алтанхуягаа чи үхэж далд ороорой

    • Zuv (November 17, 2014 11:07:59 pm )

      Harin tiin. Toniooso

  • zochin (November 18, 2014 10:05:44 am )

    АН нам үнэхээр буруу сонголт хийлээ. Ард түмнээ бодсон бол Амаржаргалийг гаргах байлаа монголд амаржаргал шиг хүн олон байхгүй учраас ийм юманд хүрээд байна. харамсаж байна ард иргэд

  • zochin (November 18, 2014 10:07:45 am )

    үнэхээр харамсалтай байна. амаржаргалийг ард түмэн хүлээж байсиймдаа

antalya rent a car