antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2014 4 comments

Автобус такси хоёрын аль нь нийтийн үйлчилгээ вэ…

нийтлэсэн Admin
 
ffb8ed73102ec0877ae3e9a829a1f120bigНийслэлийн иргэдийн хөл дүүжлэх гол унаа бол автобус. Гэвч автобус зорчигчдыг 20-30  минут хүлээлгэж, хурдан давхин хүн гэмтээх нь холгүй байдаг нь нууц бишээ. Учир нь манайд автобус хүрэлцээ муутайгаас гадна зарим чиглэлүүд ачааллаа даадаггүй. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэж нэг гоншигносон ТББ байх юм. Ард иргэдийн төлөө бус ашгийн төлөө байгууллага гэмээр түмэндээ үйлчилдэг нэрээрээ гул барьж юу санаснаа хийж болдог гэж бодсон бололтой юм. Өнгөрсөн өвөл мэдээлэл хийгээд л нийтийн тээврээр зорчих хөлсийг 500 төгрөг болгосон. Гэвч нийтийн тээвэрт үнэ хөлсөө нэмэхээс нийслэлд явж байгаа автобуснуудыг шинэчлэх, тоог нь нэмэгдүүлэх ухаан байхгүй бололтой. Автобусны хүрэлцээ муутайгаас хамаг цаг заваа алдан зогсоол дээр хүлээдэг, чихэлддэг иргэд л их бага хэмжээгээр хохирч үлдэх юм. Ажил алба, гэр орон руугаа яарч байгаа иргэд автобус удаан хүлээсний эцэст бөөн юм болж чихэлдэн сууна. Харин сууж амжаагүй иргэд микро, такси гэх сонголтоос өөр зүйлгүй болдог. Энэ бүхний завсараар “халтуур”-ын таксичид ард түмэнд үйлчлэх юм. Бид өдөр бүр автобус хүлээж, сууж амжилгүй таксинд үйлчлүүлэх тийм ч их бололцоотой улс биш. Гэвч нийтийн тээвэр болох автобус хүрэлцээ муутайгаас болж ийм сонголт хийхэд хүрдэг нь эмгэнэл юм.
olloo_mn_1401962553_zusakkkk

-20022014-1392876624-743417363-avtobus1

Харин ачаалалтай шугамуудад нэмэлтээр автобус оруулах гэхээр оруулж ирэхгүй монополдсон байдлаа алдахгүйг хичээчнийгмийн захиалгат үйлчилгээ болох нийтийн тээврийг бизнесийн сэдэвтэй болгоод байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • irgen (November 15, 2014 12:24:30 pm )

    Nisehees ugluu ajildaa yavhas mas hetsvv bn. Taksin 2000 turguruur yavdag huviin hvmvvs bn.autobus nemeh hvseltig niislelin teever bolon turin nertwi kompani n bolonjgvi gedeg l hariu ugnu. Turiin alban haagch naraa bid narin tsalin haanaa ch hvrehgvi bn sh vv. Ene asuudlig yaraltai shiidvvlmeer bn demjeerei.

  • zochin (November 15, 2014 2:55:19 pm )

    ugaasaa nisehiin chiglel tegdii shd viva city gees bol ugluu awtobusand suuna gj muruuduuch heregvi ugluu oroi doo arai l heterhii ywah yumaa chiheldehgvi gd daraagiin awtobusiin hvleen bas ylgaagvi ajilaasa hotsorohgvin tuld taksi yumuu mikro avtobusand l suuj bn shd hed honog unaanii mungu hiih munguu duraaraa vne helsen mikro taksi 2d uguud duusch bna shd awtobus hvreltseetei bdag bol mash ih mungu hemneh blj bna. tom darga nar ni bidnii ugsun tatwaraar jiip awch unaad ard tvmen ni harin niitiin teewertei chiheldeed ywj bna

  • zochin (November 15, 2014 9:13:31 pm )

    HAA SAIGVI HVRELTSEE MUU BAIGAA SHD CHIHELDEED HULGAID YUMAA ALDAAD YWJ BN DAA.

  • Зочин (November 17, 2014 12:57:17 pm )

    Аль аль нь нийтийн үйлчилгээ ш дээ.

antalya rent a car