antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2014 Comments are off

Хөгшрөлтийг хурдасгадаг 10 зуршил

нийтлэсэн Admin

Хөгшрөлт байгалийн жамаар явагддаг ч хөгшрөлтийг хурдасгадаг хүчин зүйлүүд бас байдаг аж. Тэдгээр нь ихэнхдээ хүний байнга хийдэг дадал, зуршилтай холбоотой байдаг гэнэ.

1. Нүдний шил зүүхгүй байх

Зуны нартай үед нарны өөдөөс явах үед нүүр, нүд өөрийн эрхгүй үрчийдэг билээ. Нүдийг байнга үрчийлгэснээр нүд орчмын булчин чангарч, атингарших ба буцаж амрах чадваргүй болдог. Ингэснээр үрчлээ үүснэ. Харин нүдний шил зүүснээр нүүр үрчийх шаардлагагүй болдог.

2. Нүүрний будагтайгаа унтах

Арьснаас арьсыг тосолдог, мөн хамгаалдаг тос ялгардаг. Харин будагтай унтсанаар тос будагтай холилдож батга үүсэх ба цаашлаад арьс чийгшилээ алддаг. Арьс чийгшилгүй болно гэдэг арьс үрчийх гол шалтгаан болно.

3. Доош харж унтах

Доош харж унтах үед нүүр ихээр үрчийдэг.

4. Хангалттай хэмжээний тослог авахгүй байх

Хүний арьс толигор сайхан байхад өөх тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг аж. Залуу байхад арьсанд хэрэгтэй тослог хангалттай хэмжээтэй байж, нас ахих тусам хэмжээ нь багасдаг аж. Харин тосыг тэжээллэг хоол хүнснээс авах хэрэгтэй байдаг.

5. Хэт хүчтэй цэвэрлэх

Цэвэрлэхэд учир бий. Өдөр бүр нүүрийг угааж цэвэрлэснээр нүүр сайхан байна гэсэн үг биш. Нүүрийг угаахдаа болгоомжтой харьцах хэрэгтэй. Хэтэрхий хурц, ширүүн савангаар угаах, хэт халуун усаар угаах, хэт хүчтэй үрж угаах  зэрэг нь нүүр хурдан хөгширөх шалтгаан болно.

6.    Жин байнга өөрчлөгдөх

Байнга турж, таргалах нь арьс сунахад хүргэдэг. Олон жилийн дараагаас арьсны уян зөөлөн байдал алдагдаж, эргэж хэвийн байдалдаа орж чадахгүйд хүрдэг.

7.    Хэт их архи

Архийг ихээр хэрэглэх нь нүүрний өнгө өнгөө алдаж харлахад хүргэдэг. Түүнчлэн архи нь өөрөө биеийг шингэний дутагдалд оруулдаг тул арьс чийгшилээ алдаж, үрчийдэг.

8.    Хэт их бүтээгдэхүүн

Өдрийн тос, шөнийн тос, чийгшүүлэгч тос, нүдний тос ….  Гэвч та нүүрээ арчлах биш харин алаад байгаа юм биш биз. Гоо сайхны бүтээгдэхүүн сонгон авахдаа найрлаганд нь онцгой анхаарал хандуул. Химийн найрлагатай л бол таны нүүрэнд тус болох нь юу л бол.

9.    Нойр муу байх

Өдөр хэсэгхэн унтахад л нүүр ямар гоё болдогийг та мэдэх биз. Нойр хүний биед олон төрлийн ашиг тустай, юуны өмнө арьсыг амраах ба нойр нь стрессийг тайлдаг учир ядарч, стрессд орсон арьсыг сэргээдэг.

10.    Гүйх

Гүйх нь зүрх судасны өвчинд ашиг тустай гэдгийг хүн бүр мэднэ. Гэсэн ч нэг сул тал байдаг нь арьсанд үзүүлэх нөлөө. Гүйх үед нүүрний арьс байнга хөдөлгөөнд байх ба нүүрний арьс сулрах, унжихад хүргэдэг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car