antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2014 Comments are off

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа

нийтлэсэн Admin

УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

2015 онд хэрэгжих мөнгөний бодлого нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой буюу дунд хугацааны зорилтот түвшин болох 7%-д байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дунд, урт хугацааны тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд тус тус чиглэж байна.

Төв банкны үндсэн зорилт нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах-төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал билээ. Энэ хүрээнд Монголбанк мөнгөний бодлогоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихийн зэрэгцээ банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авах болно.

Макро бодлогын оновчтой хослолоор эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах нь ирэх онд эдийн засгийг хүндрэлээс гаргах бодлогын үндсэн сорилт болж байна. 2015 оны төсөв, мөнгөний бодлогын уялдаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах дээр огтлолцоно. Төсөв, мөнгөний бодлогын аль аль нь эдийн засгийн тэнцвэрийг хангахад чиглэж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцлийг сайжруулж байж эдийн засгийн хүндрэлээс гарах юм.

Үүний тулд:

(i) Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах,

(ii) Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх,

(iii) Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах,

(iv) Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн түвшинд нам, тогтвортой байлгах арга хэмжээ авах,

(v) Төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл боловсруулахад ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулах,

(vi) Улсын гадаад өр, түүний эргэн төлөлтийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулж, эрсдэлээс хамгаалах механизм бий болгохыг Засгийн газарт УИХ-ын тогтоолоор даалгаад байна.

Түүнчлэн,

(i) эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг үе шаттай хөрөнгөжүүлэх,

(ii) 2015-2017 онд санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх, системийн шинжтэй тогтворгүй байдал бий болохоос сэргийлэх зорилгоор “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 34-р тогтоолд заасан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,

(iii) Монголбанк, Засгийн газар хооронд макро эдийн засгийн нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгох, макро зохистой бодлого хэрэгжүүлэх хүрээнд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулах зэрэг арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэхээр боллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car