antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2014 25 comments

Р.Амаржаргал яагаад ч Ерөнхий сайд болж чадахгүй, учир нь…

нийтлэсэн Admin

evluuleg1113Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намынхаа эс­рэг кноп дарсан урвагч нарыг дэмжихгүй гэдгээ ур­жигдар орой гэнэтхэн мэ­дэгдэж, олон хүнийг цус хар­вуулчих дөхсөн билээ.

Тэгвэл өчигдөр өндөр­лөсөн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны хаал­гыг саван гарч, байр суурин дээрээ хатуу зогсож бай­гаагаа илэрхийлээд авсан. Түүний ийнхүү шазуур зуун АН-ын бүлгийн гишүүдийг бүлтэгнүүлж байгаа нь цаа­на АН-ын дүрмээр батал­гаажчихсан болохоор өнөө­дөртөө түүнийг зогсоох ямар ч боломжгүй болж, нэг ёсны таг гацаанд ороход бэлэн болчихоод байгаа аж.

Н.Алтанхуяг даргыг ирэх 12 дугаар сард болох АН-ын их хурлаас өмнө яагаад ч дийлэхгүй, нэг ёсондоо түүнийг хүчирхэгжүүлж байгаа АН-ын “Үндсэн дүрэм”-ийн 6.8.2.6 дээр “Намын дарга нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх са­налыг Гүйцэтгэх Зөв­лөл­тэй зөвшилцөн ҮЗХ-ны хурал­даанд оруулна” хэмээн заачихсан байна.

Мөн “Улстөрийн албан тушаалд нэр дэвшүүлэх журам”-ын 2.1.1-д “Төрийн сонгуульд АН олонх суудал авсан тохиолдолд Намын Даргыг Ерөнхий сайдад, анхан ба дунд шатны ИТХ-д олонхи суудал авсан АН-ын даргыг тухайн шатны Засаг даргад нэрийг нь дэвшүүлнэ.

Намын дарга тухайн шатны намын хорооны дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар нэр дэвшихээс татгалзсан тохиолдолд дараагийн нэр дэвшигчийг тухайн шат­ны намын даргын санал болгосноор ҮЗХ, НнЗХ, ДшНХ-оо авч хэлэлцэнэ” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл намын дарга Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилц­сөнөөр нэг хүний нэрийг ҮЗХ-нд санал бол­годог дүрэмтэй юм байна. Тиймээс АН-ын дарга Н.Алтан­хуяг бүх процессыг дүрмийн дагуу явуулна, урвагчийг дэмжихгүй гэд­гээ илэрхийлж, тас гэ­дий­гээд суучихад 1999-2000 онд нэг жил Ерөнхий сайдын сэнтийд заларч үзсэн, хоёр дахь удаагаа бүх хүчээрээ улайрч байгаа Р.Амаржаргалын өмнө бул хар чулуу болон хөндөлсөж, тэрбээр ҮЗХ-ноос дэмжлэг авч чадалгүй, дахин нэг нэр дэвшигчийн эрэлд хатах нь тодорхой болоод байна.

Байдал ийнхүү АН-ын шазруун дарга Н.Алтан­хуягийн талд ашиг­тайгаар эргэж ч магадгүй болоод байсан эгзэгтэй үед АН-ын Хяналтын Ерөнхий хороо хэвлэлийн бага ху­рал хийж, Н.Алтанхуяг дарга­тай­гаа шөргөөцөлдсөн улсын баатар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарын булхайг палхийтэл нь дэлгэчихдэг юм байна. Янз нь мань хоёр “баатар” намынхаа ҮЗХ-ны хурлын прот­кол дээр өөрсдийнхөө саналыг нэмээд биччихсэн бололтой юм. Хэрвээ АН-ын Хяналтын хорооны дарга, өнөөх алдарт “казино”-чин Л.Байгал нарын нөхөд гарцаагүй үнэн баримт үзүүлсэн бол шүү дээ.

АН-ын Хяналтын Ерөн­хий хорооны дарга Л.Байгал “АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лаас УИХ дахь АН-ын бүлэгт Засгийн газрыг эмхлэн байгуулах үүрэг өгсөн болохоос Ерөнхий сайдыг томилох үүрэг өгөөгүй” хэмээн хоолойгоо цахиртуулж ирээд, золтой л нулимс дус­луулалгүй шиг мэдэгдсэн. Гартаа барьсан бичгийг нь харвал “Ерөнхий сайдыг тодруулах болон” гэсэн үг байхгүй шууд л “Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөх” гээд явчихсан байв.

Харин эрхэм улсын баатар дур мэдээд “Ерөнхий сайдыг тодруулах болон” гээд оруулчихаж л дээ. Энэ гайтай дөрөвхөн үгэн дээр дөрөөлөн хөөрхий муу Р.Амаржаргалыг эд бад хийхээр Н.Алтанхуяг дарга мөдхөн сэлмээ суга­лах нь тодорхой болов. АН-ын Хяналтын хороо ху­ралдааны протоколыг шүүж үзэн улмаар хурал даргалагч нар дүрмийн бус тогтоол гаргасаныг илрүүлж сүрхий гавьяа байгуулснаа зарласан.

Харин өчигдөр 17:00 цагийн үед ҮЗХ-ны хурал­дааны протколыг зас­варласан гол буруутнаар хотын даргаас гадна “Женко” Х.Баттулга тодор­сон бололтой юм. Одоо ингэхээр АН дотор дахиад дуусч өгдөггүй дажин дахиад л дэгдэх нь ойлгомжтой боллоо. Ядаж байхад УИХ-ын ги­шүүн Ж.Батзандангийн хэлс­нээр “Хөдөөнийхөн рамандаа яажигнаарай”-г эсэргүүцсэн Хөвсгөл айм­гийн АН-ынхан “Р.Амар­жаргал шиг муу хүн байхгүй. Түүнийг яагаад ч Ерөнхий сайд болгож болохгүй. Намын дүрэм журмыг чандлан дагаж, намын бодлогыг зөрчих, урваж шарвах асуудлыг хатуу хориглож, зөрчсөн этгээдүүдэд дүрмийн дагуу хатуу хариуцлага оноож байхыг шаардаж байна” хэмээн айхтар эсэргүүцлээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад ирүүл­сэн байна лээ.

Ямартай ч АН-ын Хяналтын хорооныхны дүгнэлтээр хоёр өдөржин хаалгаа тас барьж байгаад ширүүхэн хуралдсан АН-ын бүлгийн хурлын шийдвэр хүчингүй болж, 27 гишүүнээс 100 хувийн санал авсан Р.Амаржаргал Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар тодрох нь “битгий горьд” болох шиг боллоо.

Түүнээс гадна Ерөнхий сайдын суудлаас онхолдож унаад удаагүй байгаа АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр буцаан томи­логдох нь ч ойл­гомжтой болж байх шиг байна.

Түүнийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа Шадар сайд Д.Тэрбишдагвыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болгосон нь тодорхой хуулийн заалт зөрчсөн нь нотлогджээ.

Ингэхээр нэг хэсэг “АН-ын мөнхий генсек” нэртэй явсан өнөөдрийн АН-ын дарга Н.Алтанхуяг тийм ч амархан зэвсгээ хаяж, буугаад өгдөг “жижиг гар” биш болж таарч байна. Тэр аргагүй л онолын физикч хүний ухаанаар бүхнийг дэс дараатай, уян хатан, тэгэхдээ алгуурхан шазруун хийж байна. Тэр инээж чаддаг шигээ шазуур зууж ч чаддаг дарга юм байна. Тийм ч учраас лав л энэ удаа Р.Амаржаргал Ерөнхий сайд болох хөг нь өнгөрөв бололтой. Түүнийг ҮЗХ дээрээ унагаж, өшөөгөө авахаа Н.Алтанхуяг хэ­нээр ч заалгахгүй, бас өөрөө гардан гүйцэтгэхээ ч Ц.Элбэгдорж, З.Энхболд нараар заалгахгүй л болов уу. Эцсийн эцэст ийм л юм болох байж. Асуудал дөнгөж л эхэлж байна.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Tsogt (November 13, 2014 5:51:54 pm )

    Албан тушаалтай зуудалдаж байхаар ард түмнээ бодвол зүгээрсэн дээ. Энэ АН -ын үйл явдал нь 1996-2000 оны үеийн алдаагаа давтаад байх шиг байх юм. Дотроо албан тушаал , сандал, ширээний төлөө маш их зууралдах бололтой юмаа даа. ЭД НАРЫН БАЙДЛЫГ АЖИХАД: АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЯАХААС Ч СИЙХГҮЙ НӨХДҮҮД ЮМ БАЙНА. ЭНЭ МОНГОЛЫН МИНЬ ТӨРИЙГ ЗӨВ УДИРДААД ЯВАХ ЧАДВАРГҮЙ Л ХҮМҮҮС ЮМ БАЙНА ДАА. МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭР ДАХИН БИТГИЙ ТОГЛООСОЙ БИЛЭЭ!!!!!

  • 111 (November 13, 2014 6:20:57 pm )

    Дахиж АН-аар төр бариулах хэрэггүй юм байна. Дараагийн сонгуульд АН-ыг л лав дугуйлахгүй байх минь..

    • MD (November 16, 2014 8:00:15 pm )

      Мөн их горьдож мөрөөдөх юм даа!!!!!

  • 77 (November 13, 2014 7:00:43 pm )

    Заалнаас Амаржаргалыг дэвшүүлж болно бүү санаа зов.

  • Zochin (November 13, 2014 7:22:56 pm )

    Alban tushaaliin tuluu yu ch hiihees butsahgui namiin ner barisan buleg hulgaichuud . Yanaa iim humuuseer ulsaa udirduulaad yaj hugjine gej bodoh ve

  • zz (November 13, 2014 8:26:53 pm )

    Ёоо энэ алтанхуяг чинь ёстой дүүрсэн гар юмаа

  • Anonymous (November 13, 2014 9:16:00 pm )

    elbegdorj bat-uul battulga z.enkhbld nar chini zorigiig alsan aluurchid shu de. elbegee tgd duu oyund ni yamar ch zasagt saidiin suudal ogno gej tohiroltsoj baisan. tegeheer oyun ooroo ahiinhaa heregt shuud holbootoi hun.

  • Норовын .Алтанхуяг (November 13, 2014 9:59:48 pm )

    А.Т.Газраас айгаад байнаа би

  • зочин (November 14, 2014 8:42:29 am )

    амаржаргал бол намын гишүүнээс их хурлаас гарна гээд байгаа биздээ юун

  • fg (November 14, 2014 10:06:35 am )

    ard tumnii sanal ug ni Amarjargal bgaad bh shig bsan.hubi hunii ambits heterhii ih boljee.neg jijighen alban gazar ch bsan referent ni buhniig meddeg bolchihson,ebgui haritssan negniig ni ebteihen halaad suudag asuudal bj l bna.hen ch diilehee bolison referent.yag tuun lugaa l bgaa bh daa.ene namiin hural ni

  • zochin (November 14, 2014 10:27:42 am )

    AN altanhuyagiin huviin nam yum uu tenegtehee bolih heregtei bn

  • Noroviin huu bi (November 14, 2014 11:28:11 am )

    Idej uusan min denduu ih, tiimees avligatai temtseh gazraas aigaad bna l daa, yadaj uureg guitsetgegcheer hed honog ch bolov uldeegeed ogooch, dans barimtaa jaahan ustgaj amjihad tuslaach de hi hi hi

  • irgen (November 14, 2014 5:32:53 pm )

    Ardchilsan naminhan Neg hunii ugeer yavdag yumuu? Ug helj sanalaa helj boldoggui yumuu? Tegvel ard\rdchilsan bish l yum bna sh dee. Uuriin sanal bodloo heleheer urvagch gsn ner zuudeg ene yamar togtoltsoo ve? Ard tumneesee icheech. Odoo avgai solison yumnuudaar zasag tur bariulahaa bolih heregtei. Daraagiin erunhii said neg ehnertei, ediin zasagch, olon ueiin ediin zasagchdaas bnga zuvulguu avdag , shunalgui tiim hun baimaar baina.

  • irgen (November 14, 2014 5:37:29 pm )

    Ardchilsan naminhan Neg hunii ugeer yavdag yumuu? Ug helj sanalaa helj boldoggui yumuu? Tegvel ardchilsan bish l yum bna sh dee. Uuriin sanal bodloo heleheer urvagch gsn ner zuudeg ene yamar togtoltsoo ve? Ard tumneesee icheech. Odoo avgai solison yumnuudaar zasag tur bariulahaa bolih heregtei. Daraagiin erunhii said neg ehnertei, ediin zasagch, olon ueiin ediin zasagchdaas bnga zuvulguu avdag , shunalgui tiim hun baimaar baina.

  • зочин (November 15, 2014 7:12:45 am )

    Норовын дүү Үнэн хэлжээ.

  • Anonymous (November 16, 2014 7:23:07 pm )

    АМАРЖАРГАЛ ЛУУХААНЫ ХҮҮХЭД ГЭДЭГ ҮНЭН ҮҮ НУТАГЫН УЛС НЬ ТЭГЭЖ БАТАЛСАН ЮМ УУ ТИЙМ БОЛ МОНГОЛ ТӨР ХУЖАА НАРААР ДҮҮРСЭН ЮМ ШИВ

    • Зочин (November 17, 2014 7:37:41 pm )

      ШАЛ ХУДЛАА … Атаач, Жөтөө ч “АЛТАНГАДАС”- ЫН явуулга шүү.. Жинхэнэ ХАЛХ эр хүн шүү..

  • bnaa (November 16, 2014 11:10:57 pm )

    Amarjargaliig demjij bna ymar ch baisan ediin zasgaa meddeg hun mash heregtei AN namaas oor garchih hun baihgui bna shuu dee

  • zochin (November 18, 2014 5:29:46 pm )

    Altanhuyagt mongold baih gazar oldohgui bolnoo udahgui.Yaj sandal shireenii tuluu zuuralddagiig yaruu todoor haruulj baigaag n ard tumen daanch neg harahaaraa bolloo.iim hun unuudur ingej l baig ireedui gej alga da.

  • Àìàðæàðãàë áîëîõã¿é áàéëã¿é äýý (November 19, 2014 3:53:58 pm )

    Áè óã íü Àìàðæàðãàëûã äýìæäýã áàéñàí áîëîâ÷ îäîî áîë äóðã¿é õ¿ðäýã.ßàãààä ãýâýë ÀÍ ñîíãóóëüä ÿëààä óäààã¿é áàéõàä àëáàí òóøààë ºãñºíã¿é ãýýä ë èõ õóðëààñ ãàðíà áàñ ÀÍ ãàðíà ãýýä ë íàìàà ìóóëààä àð÷ààãàà àëäàà áèç äýý.Èéì õ¿íèéã íî¸í íóðóóòàé ãýäýã þì óó.Áè àëü ÷ íàìûí ãèø¿¿í áèø.Äîòðîî áîë ÀÍ äýìæèæ ÿâäàã.Òýãñýí Àìàðæàðãàëûí ýíý ¿éëäëèéã õàðààä îé ãóòàæ áàéñàí.Îäîî åðºíõèé ñàéä áîëíî ãýõýýð íü ãàéõàæ áàéíà.Óðä íü åðºíõèé ñàéä áàéãààä þó ãýñýí þì.Ãýíýò ìóíäàã õèéãýýä ýõëýõ ãýæ áàéãàà þìóó.¨ñòîé äýìèé þì ãýæ ýíèéã õýëýõ áàéõàà.

  • bnaa (November 20, 2014 8:05:39 pm )

    ardchilal gesen nereer avilgal heel hahuul herees heterch bnaa mongoliin ard tumen uneheer ardchilaliig husej garagsan getel buh yum haalttai hariutslaga tootsoh myhanizam baihgui toriin alban haagch nar ni yu ch hiisen shalgah hungui iiml tortei bn daa ih hurliin gishuud ni buren erh nereer ymarch buruu yum hiij uls orniig hohiroosanch hariutslaga tootsdoggui nogoo shilen dans shilen gesen sensaats bol hudlaa oorsdiinhoo buruutai bolgoniig haitsaalsan huuli gargaj bna

  • bnaa (November 20, 2014 8:12:05 pm )

    tegeheer ene huuli daa oorchilolt oruulj alban tushaal heel hahuul ymar negen hariutslaga aldsan l bol ih hurliin gishuun ch bai hend ch hariutslaga tootsdog bolgoh heregtei yronhiilogch baisan Enhbayriig gerees ni barivchilahdaa hol nutsgen orgood avj yvsan ter bol uneheer buduuleg hun chanargui soylgui ys surthuuni dogoldoltoi haragdsan zugeer gutaliig ni omsgood avj yvj boloh l baisan evguil haragdsan shuu

  • зочин (November 23, 2014 5:54:52 pm )

    Дараагийн сонгуульд альч нам нь гарсан ялгаа байхгүй намчирхаж тэнэгтэхээ болих хэрэгтэй, Чухам улс эх орон, ард түмнийхээ төлөө үнэнч шудрага ажиллаж чадах сэтгэлтэй ,эрдэм боловсролтой хүмүүсийг сонгох хэрэгтэй

  • bnaa (November 27, 2014 2:51:50 am )

    huuli sanaachilsan nereer oorsdiigoo ulsiin mongoor uramshuuldagaa bolih heregtei hiih ystoi ajilaa hiij tsalin mongoo avchaad bas heden biynee uramshuulj baigaa ih hurliin gishuud orovdoltei ye uramshuulal avahiig huseed baidag uls zaigaa taviad uramshuulal eldev yum goridohgui unencheer ajlaa hiideg ulsad ogoh heregtei ugui bol buh ajil alba hashij baigaa uls bas hiih ajlaa hiisen gej uramshuulal avaad baih bolno ter tatvariihnaas ehleed duuraij ehelj bna araggui shuu dee huuli sanaachlagchid ni tegj baigaa yum chini saiduudaa dan deeltei bolgoj hurliin ertsee oshoo nemeh heregtei

  • bnaa (November 27, 2014 2:52:42 am )

    nam gedeg chini uls orond tam bolj huviraad bna

antalya rent a car