antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2014 1 comment

Олон улсын гар зургийн уралдаанд монгол охин түрүүллээ

нийтлэсэн Admin

mundagohinОлон Улсын Эрүүл хотуудын холбооноос зарласан гар зургийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн зураач болон, зураач хүүхдүүдийг  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзаж, шагнал гардуулжээ.

Олон Улсын Эрүүл хотуудын холбооны зургадугаар их хурал, тус холбооны 10 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн аравдугаар сарын 28-наас энэ сарын хоёрны өдрүүдэд Хонг Конг улсад болсон бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд гурван ангиллаар гар зургийн уралдаан зарлажээ.
Уралдаанд Хятад, Филиппин, Австрали, Тайвань, Малайз, Япон, Хон Конг, Монгол зэрэг орнуудаас 80 гаруй материал хүлээн авч, эрүүл хотын үзэл санааг өөрийн уран сэтгэмжээр  илэрхийлсэн шилдэг зургуудыг шалгаруулсан  байна.
Энэхүү гар зургийн уралдаанд манай улс идэвхитэй оролцож, мэргэжлийн зураачдын ангилалд Монгени сургуулийн багш Ц.Цэгмид нэгдүгээр байр, сургуулийн хүүхдийн ангилалд Монгени сургуулийн сурагч Т.Нинжбадгар Гран при шагнал, тусгай байранд Монгени сургуулийн сурагч О.Бишрэлмаа, Д.Ариунаа, 60 дугаар сургуулийн сурагч Э.Сарнай нар шалгарч бүтээлүүд нь Эрүүл хотуудын холбооны 2015 оны хуанлид хэвлэгджээ.
Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • R@iedn (November 13, 2014 10:44:23 am )

    zursan zurgiig in haruulaache!!!!!!!!!!!!!!!!

antalya rent a car