antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2014 15 comments

Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг шүүхийн хаалга татаад “намжив”!

нийтлэсэн Admin

20439d1f7f8e27eforiginal_700x700“Говь Повер” ХХК их хэмжээний мөнгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөө шүүхээр шийдүүлэх замаар гарган авсан гэх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Энх-Амгалантай  “Эрдэнэс-Таван Толгой” ХК хууль зөрчөөгүй хэмээн хэвлэлд ярилцлага өгч буй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн  хүргэн Г.Дэнзэн нь “Говь Повер” ХХК-иар дамжуулан “Эрдэнэс-Таван Толгой” ХК-иас 4.8 тэрбум төгрөг гаргуулж авсан гэсэн мэдээлэл бий. Тэрбээр энэ  асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх нь холбогдох хууль хяналтын байгууллагад байгаа гэжээ. Харин “Эрдэнэс-Таван Толгой” компани уг асуудлыг өөрийн хүсэлтээр эрх бүхий байгууллагаар шалгуулах хүсэлтэй байгаа хэмээн ярьсан байна. Ингэх нь стратегийн томоохон ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс-Таван Толгой” компанийн өнөөгийн үйл ажиллагааг бодитоор дүгнэхэд тустай төдийгүй олон нийтэд компанийг тойрсон асуудлуудаар үнэн зөв мэдээллийг өгөхөд чухал ач холбогдолтой хэмээн тэрбээр тайлбарлажээ.

“Говь Повер” ХХК “Эрдэнэс-Таван Толгой” компаниас 7,4 тэрбум төгрөг нэхэмжилжээ!

2012 оны 12 сард “Эрдэнэс-ТаванТолгой” ХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд гаалийн хяналтын бүс, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулах тендер зарлажээ. Тендер шалгаруулалтад “Говь повер” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн юм байна. Яг энэ үед нүүрсний үнэ гадаад зах зээлд ихээхэн буурчээ.  Иймээс “Эрдэнэс Таван толгой” компани Чалко компанид нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн өртгийг бууруулах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх үүднээс нүүрсний тээврийг Цагаан хадаар дамжуулахгүйгээр уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийн шууд Хятадын  Ганц мод боомт хүртэл тээвэрлэхээр Чалко компанитай тохирсон гэж байна. Ингэснээр тус компани экспортолж байгаа  нэг тонн нүүрс тутамд таван ам.долларыг хэмнэх бололцоотой болжээ.  Засгийн газрын 2013 оны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Таван Толгой” компанийн уурхай дээр гүний гааль байгуулахаар шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон гэнэ. Нэгэнт Чалко компанид нийлүүлэх нүүрсийг Цагаан хадаар дамжуулан нүүрс экспортлохгүй болсон тул “Говь Повер” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах мэдэгдлээ тус компанид 2013 оны 6 сарын 14-ний өдөр хүргүүлсэн хэмээн Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Энх-Амгалан ярьсан байна. Энэ шийдвэрийг “Говь Повер” компани эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн шүүхэд 2013 оны 7  сарын 4 -ий өдөр нэхэмжлэл гаргажээ.  Нийт 7.4 тэрбум төгрөгийг “Эрдэнэс-Таван Толгой” компаниас нэхэмжилсэн юм байна.

 “ Говь Повер” компанийн үнэлгээг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийнхан  өндөр гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаарт зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээг хийлгэх хүсэлтээ шүүхэд гаргажээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 4071 дугаар захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч үнэлгээ хийж 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот дүгнэлтээр 5.3 тэрбум төгрөгөөр тогтоосон гэнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын дээрх үнэлгээг 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хурлаараа хэлэлцэж баталгаажуулсан юм байна.

Ж.Булган

Эх сурвалж: www.hunnu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • gerel (November 12, 2014 12:05:17 pm )

    denzen zailaasai delhiigees

  • дорноговийн увсын нутгын зөвлөл. (November 12, 2014 2:07:51 pm )

    дэнзэн чи яасан тэнэг нус вэ , ангийнхаа нийллэгийн мөнгийг ч өгч чадахгүй байж ,, хаанаас суусан шунал вэ я,батсуурь та 2 алтанхуягийн нэрийг баллаа, шоронд өөсдөө ор , Увхсынхан чамаар дутах уу чиний шунал ,, чамайг авч явна шүү , е/сайдын нэр гутаагаад зовох ч үгүй муу тэнэгээ

  • зүрх судас (November 12, 2014 2:12:00 pm )

    Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэхээс гадна цус шингэлж, цусан дахь холестрин бууруулах үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038

  • бат (November 12, 2014 9:07:06 pm )

    энэ увиагуй луйварчин улсаа хулалдаж идэгч алтанхуягаас арай гэж нэг салтал энэ дэнзэн бас амраахгуйнээ. яасан идэж ууж ханахаа байчихсан байдаг юм бэ энэ улсууд. эсвэл унэхээр ийм арчаагуй ядуу сэтгэлгээтэй юм уу. алтанхуягийн аав овоо энэ тэр нь нутаг усандаа хулгайч муу нэртэй улсууд байсан гэдэг, ур хуухэд нь ч ялгаагуй л байх юм даа

  • зочин (November 12, 2014 9:07:40 pm )

    энэ увиагуй луйварчин улсаа хулалдаж идэгч алтанхуягаас арай гэж нэг салтал энэ дэнзэн бас амраахгуйнээ. яасан идэж ууж ханахаа байчихсан байдаг юм бэ энэ улсууд. эсвэл унэхээр ийм арчаагуй ядуу сэтгэлгээтэй юм уу. алтанхуягийн аав овоо энэ тэр нь нутаг усандаа хулгайч муу нэртэй улсууд байсан гэдэг, ур хуухэд нь ч ялгаагуй л байх юм даа

  • irgen (November 12, 2014 9:20:35 pm )

    ene zaluu hynd haanaasaa hynees nehemjleh iim ih hurungu tsuglarsan yum boloo uuniig n sain shalgaach. Er n ohin hurgen 2 n asuudald ner holbogson yavdal l Altanhuyag sain duraaraa ogtsroh hangalttai barimt, undelel bolno. Deerees n namin medremjtei ireeduig harsan shudraga heseg n esreg bair suuri barimtlaad ehelsen n urgudluu yaraltai uguhiig sanuulsan dohio. Ene bugdig oilgoj huleen zuvshuuruh setgeliin hatgui huniig udaavaas niigemd hortoi, hudultsguu shiidetsgee AN-inhaan., Erdenebataa!!!

  • зочин (November 12, 2014 11:07:41 pm )

    Муу хулгайч чамайг шоронд суухаар чинь ялтангууд жинхэнэ банди болгоно доо.

  • Angijav (November 15, 2014 12:31:56 am )

    Niillegnii mungu ni manii huvid chamgui l bsan. Gehdee bi ugsun l duu. Harin, kkkk, DENZEN Ta uguugui murtuu baahan idej uugaagui yu, hahahaha

  • зочин (November 15, 2014 12:58:49 pm )

    Ийм муусайн луйварчдыг насаар нь шоронд хорих хэргтэй ийм хог шаараар юу хийнэ Арбын нэгдсэн улсад хулгай хийдэг хүний гарыг нь бугуйгаар нь тасдаж байна лээ тэр шиг Дэнзэнгийн гарыг нь тасдаад шорон луу марш

  • zochin (November 17, 2014 3:32:50 pm )

    Denzen shorondoo oroh boloogui yu

  • huue damdin rep duuni huvilbar (November 19, 2014 5:13:08 pm )

    ….huue denzen hureed irlee
    huue denzen hurgen orloo
    huue denzen hue denzen…

  • Mongol hun (November 21, 2014 3:29:52 pm )

    Denzangees mongoo olj avaad nasaar ni shorond yavuulaach ee.

  • Арвин (November 25, 2014 8:24:45 am )

    Татварын байцаагч нарын идеж уусан ме нгеер энэ засаг олны нудэн дээр ил гаргаж мэлээллэж хариуцлага тооцох Энэ нэр нь гараад байгаа хумуусээр засаг бурдвэл сайхан балагын ажил болж ард тумэнд тумэн балаг тарих байна даа

  • jожоо (November 26, 2014 10:55:40 pm )

    Ингэж нэг идэж үзэх юмсан. За даа, нойр хүрэхгүй галзуурчих байхаа даа

  • tumbaash (November 28, 2014 3:24:38 pm )

    toroos idsen hulgaich nariin gariig tairval Mongol mini orooson gartai uls torch, biznesmen gegddeg novshnuudaar duureh bailgui

antalya rent a car