antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2011 5 comments

Монголын Ерөнхийлөгчид хүүхдүүдээ танилцуулж эхэллээ

нийтлэсэн Admin

Өчигдөрийн “Өдрийн сонин”-д Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг “амлан авч” танилцуулсан. Энэ сонинг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнх гэсэн яриа их байдаг. Гэтэл үүний хариу болгож өнөөдрийн “Зууны мэдээ” сонинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Оргилыг танилцуулав. Уг сонин Н.Энхбаярын өмчлөлд байдгийг бараг хүн бүр мэднэ. Ийнхүү Монголын Ерөнхийлөгчид эхлээд бие биеээ үгүйсгэж муулдаг байсан бол одоо өөрсдийн гэх хэвлэлүүдээрээ хүүхдүүдээ “танилцуулж” эхэллээ. Хамгийн хачирхалтай нь Ерөнхийлөгчийн хүүхдүүд АНУ-д дээд сургууль төгссөн, тэндээ ажилладаг байсан, аавынхаа сонгуулийн ажилд тусалдаг, хэвлэлийнхнээс зай барьдаг гэх мэт адилхан намтартай нь анхаарал татна. Удахгүй манай ерөнхийлөгчид өөрсдийн гэх хэвлэлээр бие биенийхээ гэргий нарын “танихгүй төрх”-ийг танилцуулахыг үгүйсгэхгүй юм. Ингээд манай ерөнхийлөгчид бие биенийхээ ууган хөвгүүнийг хэрхэн танилцуулсныг хүргэе.

Э.Батшугар гэж хэн бэ?
   Дэлхий нийтэд хаалттай гэгддэг Умард Солонгосын удирдагч Ким Ир Сенийн хүү хэн бэ гэдгийг монголчууд мэддэг атлаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэдэн хүүхэдтэй, том хүү хаана сурч, төгссөн, ямар боловсролтой гэдгийг бид мэддэггүй юм байна. “Ремиф” компанийн захирал Э.Батшугар хэмээх нэр зарим хэвлэлийн хуудаснаа гараад буйг эс тооцвол энэ талын мэдээлэл ер нь ховор аж. Н.Энхбаярын үр хүүхдүүдийн тухай мэдээлэл тэгэхээр монголчуудын хувьд хэр их хаалттай, бас ямар хэмжээнд нууцлагдаж байсныг гэрчилж буй юм.2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсных нь дараа Н.Энхбаярыг олон нийт дөрвөн хүүхэдтэй гэдгийг нь “TV9” телевизээр мэдэж авсан. Э.Батшугар харин тухайн үед телевизийн дуранд өртөөгүй гэнэ. Дээрх сонгуулийн өмнөх сурталчилгааны хэвлэлд түүний том хүүгээс багахан хэмжээний ярилцлага авч нийтэлж байжээ. Үүнээс өөрөөр хэвлэлд Э.Батшугартай холбоотой мэдээлэл гарч байгаагүй бололтой. Интернетээр мэдээлэл хайх явцад Facebook рүү орж Э.Батшугарын дээрх зургийг татаж авсан юм. Н.Энхбаярын том хүүгийн нэрийг лам өгчээ. Ирээдүйн Ерөнхийлөгчийг Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байхад нь Э.Батшугар мэндэлж түүнийг аав болгожээ. Э.Батшугар 1987 онд төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар аавдаа туслах гэж гадаадаас ирж байсан гэнэ. Тэр Э.Бямбадулам, Э.Дашнамжил, Э.Ринченлхам гэдэг гурван дүүтэй. Э.Батшугар одоо АНУ, Монгол хоёрын хооронд ирэн очин байдаг гэнэ. “Ремиф” компанийн захирал гэж явдаг бөгөөд энэ компани нь бизнес санхүүгийн чиглэлээр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж. Тэрбээр сүүлийн үед уул уурхайн салбарыг сонирхох болсон гэнэ. Мөн багадаа аавтайгаа хамт уулын спортоор хичээллэдэг бөгөөд шатар яггүй сайн тоглодог хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

“Өдрийн сонин” 2011.11.30
Б.Оргил гэж хэн бэ?
    Дэлхий нийтэд хаалттай гэгддэг Камбожийн удирдагч Пол Потын хүү хэн бэ гэдгийг монголчууд бид мэддэг атлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн хүүхэдтэй, том хүү нь хаана сурч төгссөн, ямар боловсролтой гэдгийг мэддэггүй.Ерөнхийдөө энэ талын мэдээлэл ховор, бараг байдаггүй аж. Ц.Элбэгдоржийн үр хүүхдүүдийн тухай мэдээлэл тэгэхээр монголчуудын хувьд хэр их хаадтай, бас ямар хэмжээнд нууцлагдаж байгааг гэрчилж буй юм.2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсных нь дараа Ц.Элбэгдоржийг таван хүүхэдтэй гэдгийг мэдэж авсан. Харин том хүү Э.Оргил нь тэр үеэр телевизийн дуран, сонины гэрэл зурагчдын хараанд өртөөгүй гэнэ. Дээрх сонгуулийн өмнөх сурталчилгаанд зориулан, бас өнгөрсөн жилийн наадмаар “Соронз” гэдэг сэтгүүлд Ц.Элбэгдоржийн гэр бүлийн зураг нийтлэгдэхэд л Э.Оргилын төрхийг олон нийт харсан гэж болохоор.

Үүнээс өөрөөр хэвлэлд Э.Оргилтой холбоотой мэдээлэл гарч байгаагүй бололтой. Интернетээр мэдээлэл хайх явцад facebook  рүү орж, Э.Оргилын дээрх зургийг татаж авсан юм.

Ирээдүйн Ерөнхийлөгчийг Львовт оюутан байхад нь Э.Оргил мэндэлж, түүнийг аав болгожээ. Э.Оргил 1986 онд Львовт төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Виржиниагийн их сургуулийн докторантурт суралцаж төгсчээ.

Өнгөрсөн жил АНУ-аас ирсэн гэнэ. Тэр Э.Эрдэнэ, Э.Цэрэндорж, Э.Цэнд, Э.Анужин гэдэг дөрвөн дүүтэй. Оргилын дараагийн хүү нь болох Э.Эрдэнэ АНУ-ын Drexel University-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн. Одоо Монголдоо амьдардаг гэнэ. Удаахь хоёр хүү болох Э.Цэрэндорж 12, Э.Цэнд 10 настай гэнэ. Ц.Элбэгдоржийн өргөмөл ганц охин Э.Анужин өнгөрсөн хавар 11 дүгээр ангиа төгсч, оюутан болсон гэнэ. Том хүү Э.Оргил нь одоо Монголд амьдарч буй бөгөөд чухам ажил эрхэлж буй нь тодорхой бус. Энэ талын мэдээлэл бараг үгүй гэхэд болох ажээ.

“Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (December 02, 2011 3:03:02 am )

    HYATAD SOLONGOS HOOLNII GAZRAAR BUU UILCHLUULEREI MONGOLCHUUDAA!!! HOOL HIIJ BGA ORCHIN, MATERIAL N UNEHEER OGIUDAS HURMEER BDGIIN.

  • Anonymous (December 02, 2011 8:43:51 am )

    MHG n haaguur ni ongorood baidiin be zavaan umaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (December 02, 2011 9:35:33 am )

    elbegiin huu muuhai.

  • Anonymous (December 03, 2011 7:39:03 am )

    w w w autohelp mn та автомашинтай юу? манай сайтаар ороод үз.

  • Anonymous (December 03, 2011 2:22:18 pm )

    Та юу худалдаж авхаар төлөвлөж байна? Хамгийн чанартай бас Хамгийн хямд компьютер нөuтбuuк, электрон бараа хайж байна уу тэгвэл манайхаар ороод uзээрэй Таний манайхийг сонгох 3 шалтгаан : 1. Манайх Монголдоо хамгийн хямд нь. Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манайх дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай. 2. Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг. 3. Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа. Та ороод л uз 1ОООзахиа с о м

antalya rent a car