Нигери улсын зүүн хойд хэсэгт орших Потискум хот дахь сургуулийн ассамблей дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 47 сурагч амь насаа алджээ. Хөвгүүдийн сургууль дээр болсон энэхүү дэлбэрэлтийг сурагчийн хувцас өмссөн амиа золиослогч үйлдсэн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Энэхүү халдлагыг “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч “Дахин халдлага үйлдэх болно. Энэ бол дөнгөж эхлэл” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Засгийн газар болон олон улс биднийг тайван орхих хүртэл халдлагаа үргэлжлүүлсээр байх болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужаас хулгайлагдсан 200 гаруй охиныг хайх хэрэггүй. Тэднийг гэрлүүлсэн. Мөн Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээгээ өнөөдрөөс хүчингүй болгож байна” гэжээ.
Лалын улс байгуулахаар зорьсон сүүлийн таван жилийн хугацаанд зэвсэгт бүлэглэлийнхэн сургуулиудыг бай болгон довтолсоор байгаа аж. Тэд хүүхдүүдийг сургуульд сургахыг эсэргүүцэн, ийнхүү халдлага зохион байгуулсаар байгаа юм. Зэвсэгт бүлэглэлийнхэн охидыг сургуульд явахыг хориглож, хөвгүүдийг зөвхөн Лалын боловсрол эзэмших ёстой гэж үздэг аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.
